.Арьсаа цайруулахаас гадна эрүүл өнгөлөг байлгахад юун түрүүнд өөрийн арьсны төрөлд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэх нь чухал билээ. Та цайруулах үйлчилгээтэй тос, цэвэрлэгч хэрэглэж мөн болно.
Гэрийн нөхцөлд арьсаа цагааруулах цөөхөн жорыг та бүхэндээ танилцуулж байна.
• Жүржийн хальсыг наранд сайтар хатаа. Бүрэн хатсаны дараа жижиглэн нухаж нунтаг хэлбэртэй болгоно. Бэлдсэн нунтаг дээрээ түүхий сүү хийнэ. Ингээд бэлэн болсон бэлдмэлээ орой бүр арьсаа цэвэрлэснийхээ дараа түрхэнэ. Нүүрний маск мэт хатсаны дараа бүлээн буцалсан усаар арилгана.
• Хачирхалтай нь төмсөнд арьсыг цайруулах үйлчилгээтэй бодисууд агуулагддаг.Төмсний шүүсийг шахан гаргаж түүнийг арьсан дээрээ түрхэх нь жижиг батгуудыг арилгах мөн арьсны өнгийг сэргээхэд ихээхэн тус болох болно. Төмснөөс гарах шүүс нь байгалийн гаралтай учир өдөр бүр нүүрэн дээрээ маск болгон тавьсан ч болно.
Дээрх аргыг туршиж үзээрэй. Мөн мэргэжлийн хүний зөвлөгөөг авч өөрт тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг авахыг зөвлөж байна.
эх сурвалж: www.zaluu.com
Saturday, April 30, 2011
Хүнийг тодорхойлох хүчин зүйлүүд
1. Биеийн боловсрол: насандаа тохирсон бие махбодь, биеийн зохистой харьцаа, хүч чадал, тэнцвэржилт, чийрэгжилт, авхаалж самбаа болон энэ бүгдийг нэгтгэсэн эрүүл саруул байдал
2. Оюуны боловсрол: сэтгэхүй, сэтгэн бодох чадвар, ой тогтоолт, анхаарал, оюуны хөгжлийн эерэг хөгжлөөр тодорхойлогдоно. Олон талын мэдлэг ба түүнийг амьдрал, практикт бүтээлчээр хэрэглэх чадвар
3. Сэтгэлийн боловсрол: өрөвдөх, хайрлах, энэрэх гэх мэт хүний сэтгэлийн үйлүүдээр илрэх бөгөөд хүний зан төлөв, авир араншин, сэтгэлийн хөөрөл гэх мэт сэтгэлийн эрдмүүдээр тодорхойлогдоно.
4. Сэтгэлгээний боловсрол: өөртөө оюуны болон сэтгэлийн боловсролыг нэгтгэдэг бөгөөд энэ утгаараа ч хүний аливааг ухаарах чадвар буюу ухамсар, ухаан, ухаарал, дотоод мэдрэмж тэдний хөгжил боловсролоор тодорхойлогдоно.
5. Харилцааны боловсрол: хүнээс байгальтай, хүнээс нийгэмтэй, хүнээс хүнтэй болон бусад зүйлтэй харилцах харилцаагаар тодорхойлогдоно.
Wednesday, April 27, 2011
Сонирхлын бүлгүүд: ойлголт, үүрэг.
Нийгэм дэх улс төрийн амьдралд оролцогч сонирхлын бүлгүүд, эрх баригч элитүүд, улс төрийн хошуулагчидыг засаглалын нийгмийн субъект гэсэн нэгдмэл ойлголтоор авч үздэг. Сонирхлын бүлгүүд нь өөрсддөө ашигтай, тохиромжтой, шийдвэр гаргуулах зорилгоор улс төрийн институтуудад нөлөө үзүүлэхийг эрмэлзэх нийтлэг ашиг сонирхлын үндсэн дээр нэгдсэн хувь хүмүүсийн нэгдэл юм.
Төр иргэдийн хооронд зуучлагч байгууллагуудын тоонд намаас гадна олон тооны сонирхлын бүлэг ордог. Сонирхлын бүлэг гэдэг нь нийгмийн бусад бүлэг, улс төрийн байгууллагатай болон байгууллага доторх харилцаанд гишүүдийнхээ сонирхлыг илэрхийлэн, төлөөлөх зорилгоор байгуулагдсан сайн дурын байгууллага юм. Энэхүү тодорхойлолтоос хүмүүсийн нэгдэл ба сайн дурын байгууллага гэсэн ойлголт гарч ирж байгаа бөгөөд өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргуулах гэсэн ойлголт аль алинд нь давтагдаж байгаагаас үзвэл энэ нь сонирхлын бүлгийн үйл ажиллагааны гол онцлог гэж хэлж болно.
Сонирхлын бүлэгт төрийн байгууллага болох яам, армийг хамруулан тооцож болно1.
Сонирхлын бүлгийн онолыг анх Америкийн улс төр судлаач А.Бентли Д.Трумен нар дэвшүүлж тавьсан бөгөөд тэрээр улс төрийн үйл явцын үндэс нь сонирхлын бүлгүүдийн зөрчилдөөн, харилцан үйлдэл байдаг, тэдгээр бүлгүүдийн үйл ажиллагаа нь өөрсдийн хүсэл сонирхлыг засгийн газарт тулган хүлээлгэх зорилгоор дарамт шахалт үзүүлэх явцдаа байнга өөрчлөгдөж байдаг үйл явц гэж үзсэн. Энэ хандлага бусад судлаачдын дэмжлэг хүлээж, Р.Даль, Д.Истон, Г.Ласка нар өөрсдийн бүтээлд хөгжүүлжээ.
Хүчирхэг сонирхлын бүлгийг улс төрийн нам анхааран харилцаа холбоо тогтоож, өөрийн холбоотон болгох зорилго тавьдаг
Сонирхлын бүлгүүдийн үндсэн үүрэг:
-ашиг сонирхлоо нэгтгэх
-ашиг сонирхлоо илэрхийлэх
-ашиг сонирхлоо мэдээлэх
-улс төрийн элитийг төлөвшүүлэх зэрэг юм.
Сонирхлын бүлэг нь янз бүрийн хэрэгцээ, шаардлагыг зохицуулах, тэднийг эрэмбэ дэсчлэх, нийт бүлгийнхээ зорилгыг боловсруулж, ашиг сонирхлоо нэгтгэж байдаг. Ашиг сонирхлоо илэрхийлэх явцад нийгмийн хэрэгцээ сонирхол, мэдрэмж нь улс төрийн оновчтой шаардлага болон гарч ирдэг байна. Мэдээлэх үүрэг нь тухайн бүлгийн тулгарсан асуудал, зорилго, ашиг сонирхлын тухай мэдээллийг төр засгийн байгууллагад хүргэж байгаагаар илэрдэг. Сонирхлын бүлгүүд өөрсдийн төлөөлөгчдийг засаг төрийн байгууллагуудад оруулснаар түүний дараагийн улс төрийн элитийг төлөвшүүлэх үүрэг нь гарч ирдэг.
Сонирхлын бүлэг үүсэх, түүнд хүмүүс нэгдэн орох нь олон учир шалтгаантай бөгөөд судлаачид дараах 3 зүйлийн ашиг тус байдаас хүмүүс сонирхлын бүлэгт нэгдэн ордог гэж үзжээ. Үүнд:
1. Материаллаг ашиг тус. Энэ нь дам болон шууд байдлаар илэрнэ. Тухайлбал тэтгэвэрийн зөрөөг арилгах чиглэлээр зарим ахмадууд Засгийн газарт шаардлага тавих нь материаллаг ашгийг шууд илэрхийлж байгаа хэрэг.
2. Сэтгэл зүйн ашиг тус. Бүлгийн гишүүдтэй харилцах, санаа бодлоо илэрхийлэх, нийгмийн байр сууриа өөрчлөх зэрэг сэтгэл зүйн эерэг уур амьсгал мэдрэх боломжтой.
3. Хүсэл тэмүүллээ гүйцэлдүүлэх. Хүний эрхийн төлөө, байгаль орчноо хамгаалахын төлөө, нийгмийн шудрага ёсны төлөө тэмцэж буй бүлгүүдэд нэгдэж буй хүмүүс өөрсдийнх нь үйл хэрэг нийгмийн бусад гишүүдэд сайн сайхныг авчирна гэдэгт сэтгэл санаагаа зориулж, үүгээрээ бахархаж байдаг.
Иймээс сонирхлын бүлгийн хүмүүсийг нэгтгэж буй зүйл нь нэг эрх ашиг, нэг хүсэл эрмэлзлэл, нэг зорилго мөн1.
Сонирхлын бүлгүүдийн хэв шинжийн талаар янз бүрийн үзэл баримтлал, ангилал байдаг. Калифорны Их Сургуулийн профессор Х.Бевис Америк дахь сонирхлын бүлгүүдийн тухайн үзэл баримтлалыг ерөнхийд нь 3 бүлэг болгож үзсэн. Үүнд:
1. Эрх чөлөөтэй байх, өмч хөрөнгөтэй байх, төр засаг нийгмийн байгууллагад өөрийн үзэл бодлоо төлөөлүүлэх үндсэн эрх дээр суурилсан. Локкын либерализмын чиглэлийн үзэл баримтлалууд
2. Прагматик утилитар хэв маягийн үзэл баримтлалууд. Эдгээрт либерал онолын адил бие хүмүүс өөрөө өөрийгөө хамгаалах байгалиас заяасан эрх дээр үндэслэгддэг. Гэхдээ өөрийгөө хамгаалах боломж нь тэгш бус, тэгэхээр өмч хөрөнгө олж авах эрх чөлөө нь тэгш биш гэсэн үндэслэл эдгээр үзлүүдийн суурь болж байдаг гээд энэ чиглэлийн төлөөлөгчидөд Жон Стюарт Милл, Жон Девэй нарыг оруулсан байна.
3. Марксист чиг баримжаатай үзэл баримтлалууд. Олон оронд удаан хугацааны туршид голлох үзэл суртал болж байсан энэ үзлийн гол баримтлал болох нийгэм дэх эдийн засгийн хүрээнд орлогоос хүртэх хэмжээнээс нийгмийн гишүүдийн харилцаа холбоо шууд шалтгаалдаг гэдэгт оршдог. Х.Бевис энэ гурван чиглэлд сонирхлын бүлгийн талаарх янз бүрийн үзэл баримтлалууд ерөнхийдөө хуваагдаж байна гэж үзжээ.
2.Америкийн улс төр судлаач Г.Алмонд, Ж.Пауэлл нарын сонирхлын бүлгийн ангилал:
- Зохион байгуулалтгүй сонирхлын бүлгүүд
- Институтчлэгдсэн сонирхлын бүлгүүд гэж хуваасан. Харин
харъяалагдаж байгаа дэд бүлгүүдийн шинжүүдээр нь эвлэлдэн нэгдсэн, эвлэлдэн нэгдэгүй гэж ангилсан байна.
Зохион байгуулалтгүй бүлэг \anomic\ Энэ нь аяндаа үүссэн, сул зохион байгуулагдсан байх бөгөөд удаан оршин тогтнож чаддаггүй. Тэдний үйл ажиллагаа нь жагсаал цуглаан, олон нийтийг хамарсан эсэргүүцлийн гэх мэт хүчирхийллийн хэлбэртэй байдаг. Ийм сонирхлын бүлгийн төр засгийн байгууллагуудад үзүүлэх нөлөөллийн түвшин төдийлөн өндөр байж чаддаггүй. Тэдгээрийн төлөөлөл улс төрийн системд байдаггүй учираас ямар нэг тохиолдол, эсвэл толгойлогч гарч ирж байдлыг хурцатгавал үйлдлүүд нь хүчирхийллийн шинжтэй болж хяналт алдагддаг.
Харин институтчлэгдсэн \ байгуулагжсан гэсэн байдаг\ Бүлгийн хувьд сайн зохион байгуулагдсан, удаан хугацаанд үйл ажиллагаа явуулдаг, оновчтой илэрхийлэгдсэн ашиг сонирхлыг мөрдлөг болгож, тодорхой дүрэс журамын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Ийм бүлгийн үйл ажиллагаа нь хангалттай өндөр хэмжээнд байж чадна. Албан ёсны шинжтэй ашиг сонирхлыг ихэрхийлэхийн сацуу бусад улс төрийн эсвэл нийгийн чиг үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр бүлгүүдийн ар талд улс төрийн нам, бизнес корпорацууд, бюрократ, сүм хийд байж болох бөгөөд иймэрхүү бүлгүүд өөрсдийн ашиг сонирхлыг илэрхийлэх юм уу, эсвэл нийгмийн бусад бүлгүүдийн ашиг сонирхлыг төлөөлж байдаг. Тэдгээрийн нөлөөлөх чадвар чухам ямар институтэд түшиглэж байгаагаас голдуу хамаардаг. Авторитар дэглэмд улс төрийн шинжтэй бүлгүүдийг хориглож, эсвэл хянадаг ч институциональ бүлгүүд ихээхэн үүрэг рольтой байж болно.
Хөгжиж буй орнуудад эвсэж нэгдсэн бүлгүүд бага байдаг учраас цэрэг, бизнес, түшмэдүүдийн бүлгүүд мэдэгдэхүйц нөлөөтэй байдаг гэж хэлж болно1.
Сонирхлын бүлгийн харъяалагдаж байгаа дэд бүлгүүдийн шинжүүдэд нь үндэслэн:
- Эвлэлдэн нэгдсэн \ ассоциатив\
- Эвлэлдэн нэгдээгүй \ ассоциавив бус\ гэж мөн ангилдаг.
Эвлэлдэн нэгдсэн бүлэг. Энэ нь тусгай сонирхлыг мөрдлөг болгож буй сайн дурын нэгдэл байдаг. Зохион байгуулалт, мэргэжлийн өндөр төвшингөөрөө ялгардаг. Эдгээрт үйлдвэрчний эвлэл, худалдааны танхимууд, аж үйлдвэрийн холбоо, шашин, үндэстэн угсаатны эвсэлүүд зэрэг сайн дурын байгууллагуудыг оруулж болно. Дээрх бүлгүүд бүтэц, зохион байгуулалтын тогтвортой шинж, ашиг сонирхлыг тусгуулах талаар идэвхтэй ажилладгаараа ялгарна. Эвсэж нэгдсэн бүлгүүдийн нэг төрөл бол эдийн засгийн болон хувийн нэгдмэл ашиг сонирхлоороо биш, харин улс төрийн үзэл суртал, улс төрийн зорилгыг хэрэгжүүлэх итгэл үнэмшлээрээ нэгдсэн иргэдийн нэгдэл юм. Тухайлбал: байгаль орчиноо хамгаалах, эмэгтэйчүүд ба иргэний бусад хөдөлгөөнүүд зэрэг байна . Тэднийг гагцхүү улс төрийн тухайн нэг байгууллагыг дэмжих зорилго л холбож байдаг. Эвсэн нэгдсэн бүлгүүд бусад сонирхлын бүлгүүдийн хөгжилд нөлөөлдөг. Тэд зохион байгуулалтын үндсээрээ эвсээгүй бүлгүүдээс ямагт давуу байх ба зорилго, арга хэрэгсэл нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
Эвлэлдэн нэгдээгүй бүлэг. Энэ нь сайн дурын шинжтэй биш, тэдний сонирхлын бүлгийн хувьд явуулж буй үйл ажиллагаа нь эвлэлдэн нэгдсэн бүлгийн үйл ажилагаатай харьцуулахад тогтвортой биш байдаг. Тэд сайн зохион байгуулагдаагүй, улс төрийн идэвх нь байнгын шинжтэй бус байдаг. Ийм бүлгүүд өөрийн дүрэм, бүтэц, гишүүнчлэл байхгүй. Оролцогчдын тоог гаргахад бэхшээлтэй байдаг. Эдгээр бүлэг үндэс угсаа, шашин, ажил мэргэжил, оршин суугаа газар зэрэг ямар нэг ашиг сонирхлын нийтлэг талтай байдгаараа зохион байгуулалтгүй бүлгүүдээс ялгардаг. Эвсээгүй том бүлгүүд дотор зарим жижгэвтэр бүлгүүд зохион байгуулалтгүй бүлгийн маягаар ажиллах нь байдаг. Эвсээгүй бүлэг 2 төрөл байж болно. Үүнд гишүүд нь бага я гэсэн өөрслдийн агшиг сонирхлоо ухамсарлаж байдаг бүтцийн хувьд зохион байгуулалт байхгүй том бүлгүүд орох бөгөөд үүнд мэргэжлийн, шашины гэх мэт бүлгүүд багтана. Харин дараагийхд эдийн засгийн, сум суурингийн яс угсааны гэх мэт гишүүд нь бие биенээ таньж мэддэг жижигхэн бүлгүүд багтана.
Францын улс төр судлаач Ж.Блондель сонирхлын бүлгийн 4 хэлбэрт хувааж үзсэн. Үүнд:
1. Хүмүүсийн нийтлэг, кастын систем, отог омгийн нийтлэгийн үндсэн дээр уламжлалаар бий болсон бүлэг. Хөгжиж буй олон оронд энэ бүлгийн бүтэц нь уламжилж ирсэн хэд хэдэн хүчин зүйлүүдээр тодорхойлогддог. Үүнд хүйс, арьсны өнгөний ялгаа, нийгмийн байда зэрэг ордог.
2. Институтчлэгдсэн бүлгүүд нь төрийн аппаратын албан ёсны байгууллагууд дээр үндэслэгддэг. Үүнд: парламент, засгийн газар дахь лообби бүлгүүдийг хамрулж болно.
3. Хамгаалалтын бүлгүүд нь өөрийн талынхны ашиг сонирхлыг хамгаалахыг эрмэлзэж байдаг. Энэ нэгдэл нь юуны өмнө эдийн засаг, нийгмийн сонирхлыг илэрхийлдэг.
4. Хатуу хязгаарлагдмал зорилгыг чиг баримжаагаа болгох бүлэг. Үүнд: байгаль орчныг хамгаалах, дайныг эсэргүүцэх хөдөлгөөн гэх мэт ямар нэгэн зүйлийн төлөө эсвэл эсрэг нэгдлүүд орно.
Сонирхлын бүлгүүдийн үүсэл хөгжлийн талаар хэд хэдэн үзэл баримтлал байна.
- Нийгмийн зөрчилдөөний онолын үүднээс авч үзвэл сонирхлын бүлэг нь хүмүүсийн адил ашиг сонирхол, итгэл үнэмшил, эв нэгдлийн үр дүн болж үүссэн. Уг бүлгүүд бие биетэйгээ харилцаж үйл ажиллагаагаа явуулахдаа үүсч буй маргаантай асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн институудэд байнга хандах хэрэгтэй болдог гэж үздэг.
- Сонирхлын бүлгийн үндэс нь эдийн засаг, нийгэм улс төрийн ашиг сонирхол хамтын хүч үйл ажиллагааны байгууллагагүйгээр шийдвэрлэх бололцоогүй гэж ухамсарласан хувь хүмүүс болдог. Энэ тохиолдолд үндэслэн байгуулж буй хүний, бүлгийн үйл ажиллагаа, нэгдлээс давуу байна. Үр дүн урьдчилан мэдэгдэхгүй байдаас шалтгаалан сонирхлын бүлгийн үйл ажиллагааны цөм болж буй хувь хүмүүсийн улс төрийн идэвх нь тэдний материаллаг хэрэгцээ хангахад чиглэгддэг гэж үздэг.
- Солилцооны онолоор сонирхлын бүлгийн үүсэл нь өөрийн зарлага, идэвхийнхээ оронд байгуулагдаж буй байгууллаг азахиргааны аппаратад албан үүрэг авах, гэсэн хэсэг зохих байгуулагчдын үйл ажиллагаатай холбоотой гэж үздэг.
- Ангажир-н онолоор сонирхлын бүлэг өөрийн хувийн амжилтын зорилгоо бүлгийн улстөрийн амжилтанд хүргэх гэсэн зорилготой холбоотой амиа хичээсэн хувь хүний үйл ажиллагааны үр дүн гэж үздэг байна.
3.Сонирхлын бүлгийн илрэх хэлбэр:
- Төрийн бус байгууллага
- Лобби
- Шахалтын бүлэг хэмээн зарим номонд бичсэн байдаг.
1. Төрийн бус байгууллагад зөвхөн хэлбэржин тогтсон сонирхлын бүлгийг ихэвчлэн хамруулдаг.
2. Төр засгийн байгууллагад зорилго чиглэлтэй нөлөөлөх замаар сонирхлын бүлэг өөрийн хүслээ биелүүлж байгаа тохиолдолд түүнийг “шахалтын бүлэг” гэж нэрлэдэг бөгөөд ихэнх улс төр судлаачид “сонирхлын бүлэг” ба “шахалтын бүлэг” гэсэн үгсийг нэг утга агуулгатай гэж үздэг. Сонирхлын бүлгүүд төрийн байгууллагын үйл ажиллагаанд шууд ба шууд бус замаар нөлөөлдөг үзүүлдэг ба шууд нөлөөлөл үзүүлдэг бүлгүүдийн тухай ярихад шахалтын бүлгийн талаар яригдана. Төрийн бус байгууллага гэдэг нь бүлгийн болон нийтлэг ашиг сонирхлоо илэрхийлэн хамгаалах зорилгоор иргэдээс сайн дураар үүсгэн байгуулсан, төрөөс хараат бус, хувийн ашгийн төлөө бус, өөрийгөө удирдах зарчмаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
Улс төрийн нам, сүм хийд, зарим оронд үйлдвэрчний эвлэлийг төрийн бус байгууллагад хамаатуулж үздэггүй.
3. Лоббизм:
Сонирхлын бүлгүүд ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд янз бүрийн үйл ажиллагаа явуулж байдаг. Онцгой ашиг сонирхло хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудад сонирхлын бүлгүүд зорилго чиглэл бүхий нөлөө үзүүлэхийг “Лоббизм” гэдэг. Энэ нь Англиар үүдний өрөө гэсэн утгатай бөгөөд XVII зууны 40-д оноос Их Британы парламентын ордны барилгын хоёр хонгил, хүлээх өрөөг хэлдэг болсон бөгөөд үүгээр депутатууд саналаа өгөхөөр явдаг, мөн тэдний нэгдсэн хуралдаанд оролцох эрхгүй сонирхохч хүмүүстэй уулздаг газар нь байжээ. Лоббизм нь улс төрийн үзэгдэл болохынхоо хувьд сонирхлын бүлгүүдийн үүрэг, тэдний төр засгийн байгууллагуудад нөлөөлөх бололцоотой нягт холбоотой. Түүний хөгжил нь плюрализм, улс төрийн оролцооны институтчлэлийн төвшин, улс төрийн намын шинж чанар гэх мэт хүчин зүйлээс хамаарна. Улс төрийн нам хүчирхэг, үйл ажиллагаа нь үр ашигтай байхын хирээр сонирхлын бүлгүүдийн улс төрийн бодлого боловсруулахад үзүүлэх нөлөө нь бага байдаг. Харин улс төрийн намууд сул дорой байхын хэрээр “лоббидох” нь далайцтай болдог байна. Ер нь эрх мэдэл бодитой оршиж буй газарт л лобби явагдаж байдаг бөгөөд тэр нь улс төрийн, эсвэл эдийн засгийн ашиг сонирхлыг агуулдаг. Лобби бий болох үндэс нь нийгэмд олон янзын ашиг сонирхол оршиж, нийгмийн ялгарал, давхраажилт олон янз байх, ардчилсан улс төрийн дэглэмд плюрализмын үндсэн дээр улс төрийн засаглалд хүрэх боломж нээлттэй байдагтай холбоотой.
Зорилгоос нь хамааруулж сонирхлын бүлгийн лоббиг
-эдийн засгийн
-нийгэм- соёлын гэж ангилдаг.
Үйл ажиллагааныхаа хүрээнээс үндэслэн салбарын, бүс нутгийн гэж хуваана.
Лоббидож байгаа объектоос нь хамаарч:
-парламентын
-ерөнхийлөгчийн
- засгийн газрын гэж ялгаж болно.
Улс төрийн системд харьцах харьцаагаар нь гадаад, дотоод гэж ангилдаг.
Парламент дахь лобби нь тодорхой сонирхлын бүлгүүдэд хэрэгцээ шаардлагатай байгаа хуулиудыг батлуулахад чиглэгддэг. Сонирхлын бүлэг, лоббидогч хоёрын хооронд харилцан ашигтай байдал дээр үндэслэгдсэн бат бөх холбоо тогтдог.
Манай оронд лоббидох үйл ажиллагааг зохицуулахад 1996, 2006 онд Монгол Улсын Их хурлаас баталсан авилгын эсрэг хууль тодорхой үүрэг гүйцэтгэж, хууль ёсны бус лоббиг таслан зогсооход чиглэсэн1.
Сонирхлын бүлгийн төлөөллийн онцгой хэлбэр нь корпораци юм.
Манай орны хувьд захиргаадалтын жилүүдэд сонирхлын бүлэг байсан эсэх, тэдгээрийн үйл ажиллагааны хамрах хүрээг судлахын тулд ЗХУ-д байсан сонирхлын бүлгийн талаар улс төр судлаачид хэрхэн үзэж байснаар нь авч үзсэн. Энэ тэлээр улс төрийн судлаачдын дунд нэгдсэн ойлголт байхгүй бөгөөд харин 3 хандлага байна гэж үзжээ. Үүнд:
- Тоталитар үзлийн үүднээс зөвлөлт нийгэмд ашиг сонирхлын плюрализм байх боломжгүй, энэ нь өөр зохион байгуулалттай сонирхлын төсөөллийн систем байгаа гэж үздэг.
- Плюрализмын төмөр хуулиас үндэслэн аж үйлдвэрийн хөгжил нь ямарч нийгэмд плюрал системийг үүсгэж, хөгжүүлж байдаг гэж хүлээн зөвшөөрдөг.
- Оросын улс төр судлаач С.Перегудов “Зөвлөлт нийгэмд сонирхлын бүлэг биш, харин төрийн хатуу хяналтын дор үйл ажиллагаа явуулдаг бюрократ корпоративизмийн тухай ярих хэрэгтэй” гэжээ.
4.Сонирхлын бүлгүүдийн харьцуулал
Сонирхлын бүлэг нийгмийн сонирхлыг артикуляцлах, агрегатчилах зорилготой.
Ашиг сонирхол, хэрэгцээ шаардлагаа дэвшүүлж хамгаалах тэр үйл явцыг ашиг сонирхлын артикулаци буюу ашиг сонирхлоо илэрхийлэх хэмээн тодорхойлж болох юм. Өөрөөр хэлбэл сонирхлыг артикуляцлах гэдэг нь нийгмийн бүлгийн санаа бодол, хүсэл эрмэлзлэлийг улс төрийн шаардлага болгон хувиргах явдал.
Харин сонирхлыг агрегацчилах гэдэг нь бий болсон шаардлагыг шүүн тунгааж, нийтийн эрх ашигт тохирсон зорилгыг тодорхойлох явдал юм.
Уг үйл явц олон хэлбэртэй байх бөгөөд хамгийн гол бүрдүүлэгч нь иргэдийн янз бүрийн бүлэг, давхаргын хамтын үйлдлүүд байдаг. Төр хийгээд улс төрийн бусад институтүүдтэй харилцахдаа эгнээндээ багтдаг хүмүүсийн улс төрийн шинжтэй ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалах зорилгоор үүсч бий болсон сайн дурын нэгдлүүдийг сонирхлын бүлгүүд гэж тодорхойлж болох юм. Орчин үеийн улс орнуудад сонирхлын бүлгүүд тооны хувьд мам олон болсон байна. Тухайлбал: 1987 онд АНУ-д сонгуулийн Холбооны Комисст үндэсний хэмжээнд улс төрийн үйл ажиллагаа явуулдаг 4211 хороо бүртгэгджээ. Тэдгээрийн цаана орон нутгийн олон сонирхлын бүлэг байдаг.
Сонирхлын бүлгүүд бүтэц, үйл ажиллагааны арга барил, санхүүжилт, нийгмийн дэмжлэгээрээ хоорондоо ялгарч энэ нь улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд тусгалаа олсон байдаг. Нийгмийн амьдралын хүндрэлтэй асуудлыг төрд мэдээлэх ажлыг сонирхлын бүлэг хийдэг. Нөгөөтэйгүүр улс төрийн элит болон засгийн бүтцийг төлөвшүүлэхэд сонирхлын бүлэг онцгой үүрэг хүлээдэг.
Энэ асуудалд сонирхлын бүлэг шинжээчийн үүрэг гүйцэтгэдэг төдийгүй өөрсдийн дотроос засгийн байгууллагад ажиллах боломжтой хүнийг дэвшүүлдэг. Сонирхлын бүлгийн нэг онцлог нь бүлгийн гишүүдийн эрх ашгийг хамгаалж төр засгийн байгууллагад нөлөө үзүүлдгээс биш нам шиг засгийн эрх авах сонирхол байдаггүй.
Сонирхлын бүлгүүд, төр засгийн институтүүдийн хоорондын харилцаанаас хамаарч сонирхлын бүлгүүдийн өөр өөр системүүд байж болно.
Г.Алмонд, Ж.Пауэлл нар сонирхлын бүлгүүдийн системийг плюраль систем ба ардчилсан корпоратив систем гэж ангилсан бөгөөд үүнийг тодруулан авч үзвэл:
Сонирхлын бүлгүүдийн плюраль систем гэдэг нь бүлгүүдийн гишүүнчлэл сайн дурын, хязгаарлагдмал байх бөгөөд бүлгүүд гол төлөв чөлөөт, төвлөрсөн бус зохион байгуулалтын бүтэцтэй байна. Янз бүрийн бүлгүүд нэгдмэл нэг ашиг сонирхлыг төлөөлж болдог. Сонирхлын бүлэг ба засгийн газар бие биеэсээ зай барьж, ангид байдаг онцлогтой.
Сонирхлын бүлгүүдийн плюраль системийн хамгийн сонгодог гэхээр загвар АНУ бөгөөд бас Канадыг нэрлэж болно.
Сонирхлын бүлгүүдийн адчилсан компоратив систем: ашиг сонирхлыг арай илүү зохион байгуулалттай төлөөлдгөөрөө онцлогтой. Плюраль системд бизнесийн ашиг сонирхлыг тусгасан бие биеэсээ харилцан хамааралгүй олон бүлгүүд өрсөлддөг бол корпоратив системд ажид хэргийн ихээхэн ач холбогдол бүхий ашиг сонирхлыг төлөөлсөн нэгдсэн толгойлогч холбоо үйл ажиллагаа явуулж байдаг. Корпоратив системд сонирхлын бүлгүүд засаг төрийн байгууллагууд болон улс төрийн намуудтай улс төрийн чиг шугамын маргаантай асуудлуудыг хэлэлцэхэд тэдгээрийн түнш маягаар байнга байнга, хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар хамтран ажилладаг онцлогтой. Иймэрхүү нэгдсэн томоохон холбоодтой орнуудад ажил эрхлэлт, ханш уналтыг тогтоон барих, нийгмийн салбарын төсвийг нэмэх талаар плюраль системтэй орнуудаас илүү амжилт олсон байдаг нь ажиглагддаг гэж судлаачид үзсэн байдаг1.
Сонирхлын бүлгүүдийн нилээд зүгширсэн системүүд Австри, Нидерланд, Норвеги, Швед, Герман зэрэг орнуудад байдаг бөгөөд зарим хөгжиж буй орнууд ч энэ системийг авсан байдаг.
Сонирхлын бүлгийг үйл ажиллагааны салбараар нь эдгээрт хувааж үздэг байна. Үүнд:
- Эдийн засгийн салбарт зохион байгуулагдсан бүлэг. Тухайлбал үйлдвэрчний эвлэл, хэрэглэгчдийн холбоо гэх мэт
- Нийгмийн салбарт зохион байгуулагдсан бүлэг. Жнь: ахмадын холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэг
- Амралт, чөлөт цагаа өнгөрүүлэх салбарт зохион байгуулагдсан бүлэг. Жнь: биеийн тамирын холбоо, шатарчидын холбоо гэх мэт
- Шашин, соёл, шинжлэх ухааны эрх ашгийг хамгаалсан бүлэг.
- Улс төрийн салбарт байгуулагдсан бүлэг. Тухайлбал: дайны эсрэг хөдөлгөөн, хүний эрхийг хамгаалах байгууллага гэх мэт.
Сонирхлын бүлгийн улс төрийн намаас ялгаатай нь:
- Засагт нөлөөлж, ашигтай шийдвэр гаргуулах. Харин нам бол засгийн эрх мэдлийг авах зорилготой.
- Үйл ажиллагааны цар хүрээний хувьд улс төрийн нам сонирхлын бүлгээс том байгууллага.
- Гишүүнчлэл ялгаатай. Иргэн хүн нэг л намд харъяалагдах боломжтой бол сонирхлын хичнээн ч бүлгийн гишүүн байж болно.
- Улс төрийн нам ихэвчлэн улс төрийн нэг үзэл суртлыг баримталдаг иргэдээс бүрддэг бол сонирхлын бүлэгт нийтлэг сонирхол чухал.

Saturday, April 23, 2011
Би ганцаардхаар...
Би ганцаардхаар сэтгэл минь хоосордог.
Хов хоосон сэтгэлээ өрөвдөөд би ганцаарддаг... инээх минь хуурамч, уйлах минь өрөвдөлтэй ч өөрийгөө өрөвдөх бүрийдээ нулимсаа бас өрөвддөг.
Хоосон сэтгэлээс урсах тэр дуслууд бүлээн биш, халуун байдаг ч зөөлнөөр биш хацрыг минь зүсч урсадаг ч би түүнийг өрөвддөг. Намайг ганцаардхад намрын навч модноосоо унаж биш, тэнгэр өөд өгсөж уйлдаг. Тэр навчсыг хараад би гомддог. Над шиг жарны биш зуурдын настай мөртлөө, над шиг яс махаар биш нарны элч, усны дуслаас бүтсэн мөртлөө тэд надаас илүү хөгжилдөн байх юм. Тэд салхинд хийсч байхдаа хүртэл хөгжилтэй санагддаг. Хамгийн гомдмоор нь тэд салхинд баясалдан хийсэлдэж,борооны дуслаар даажигнан, харин хүйтэн цастай нуугдаж тоглоод л...
Гэтэл миний ганцаардсан сэтгэл рүү салхи үлээхэд улам гуниг төрж, намайг өрөвдөн урсаж буй хөөрхий нулимсыг минв хацар дээр хатааж орхидог. Бороо миний бодлыг сонсох мэт намуухан орсноо надаас залхсан мэт ширүүсч, тэгснээ буцаад л намуухан болдог.
Намайг ганцаардхад цас миний дээрээс биш доороос бударч, гуниглан гудайсан харцыг минь гялбуулдаг. Харцаа гудайлгаж биш гэдийж яв гэж байгаа юм уу гээд дээшээ харахад арай гэж тэмтчин явсан хөлийг минь хальтруулдаг.
Намайг ганцаардхаар бүх хүн баяр жаргалтай болдог. Ганцаардсан миний нүдэнд хүн бүр жаргалтай, баяр хөөртэй харагддаг. Түүнийг хараад би улам л ганцаарддаг.
Намайг гуниглахад янагийн ялдам ая, эхийн уянгалаг дуу, эх орны магтаалт шүлэг бүгд надаар тохуурхдаг. Ядаж тэдний ганцад нь ч намайг өрөвдсөн, намайг

Saturday, April 16, 2011
Арай өөрөөр бодвол...
Хүн бүр эхээс төрөхдөө өөр өөр царай зүстэй, бие сэтгэхүйтэй, мөн л өөр өөр тавилан тохиолтой төрдөг. Тэгээд нийтлэг зүйлсийнхээ дагуу нэгдэн нийлж, овог, аймаг, угсаатан, үндэстэн болдог. Монгол ч мөн тийм л тохиолоор бүрэлджээ.
Сүүлийн үед манайхан “Даяаршил” хэмээх үгийг их ярьцгаах болжээ. Дээр дооргүй л энэ тухай ярьж бичиж... гэвч бидний сонирхоод, тэмүүлээд байгаа “Даяаршил” гэж чухам юу вэ?
Австралийн социологич Девид Хендерсон үүнийг “Дэлхийн эдийн засаг, зах зээл, интеграцид орж, олон улсын холбоо харилцаа хүчтэй болон, нэг орны хил хязгаараас давсан асуудлыг \ Жнь: терроризм\ бүх улс хамтран шийдвэрлэх, нийтлэг нэг үнэт зүйл, ерөнхий зарчим, дүрэм жухамтай байх” хэмээн тодорхойлжээ. Тэгвэл энэ үзлийн дагуу үнэт зүйлийг гол болгон соёл талаас нь авч үзье.
Европт хэсэг соёл, Африкт үүнээс тэс өөр соёл, Монголд бүүрч ондоо соёл гээд газар нутаг бүрт харилцан адилгүй соёлууд бий. Тэгээд одоо даяаршлын хэлээр бол алийг нь бид нийтлэг үнэт зүйлээ гэж үзэх вэ? аль ч улс, бүр нарийвчлаад угсаатны хувьд тэдний өөрсдийнх нь соёл гэдэг бол юунаас ч илүү эрхэм зүйл, үр хойчдоо өвлүүлэх үнэт зүйлс нь байдаг.
Голын уснаас гараараа утгаад ууж буй нэгэн хүүг харсан Диоген цүнхнээсээ өөрийн аягыг гаргаж хөсөр шидээд, “энгийн амьдрах ёсыг надаас сайн эзэмшсэн байна шүү” хэмээн шагширсан гэдэг.
Үүний адилаар Даяаршлын өлгий Америкийн соёлыг шүтээд өөрийн соёлыг дээрх аяга мэт хөсөр хаявал ямар вэ? хаашаал харна Бренд хувцас харагдаж, хаяахан нэг өнөөх Монгол дээлээ музейдээ харчихаад, ганган чамин хауст амьдарч, ханат цагаан гэрийг түүхэн киноноос үзэээд л...
Ер нь бодоод байхад даяаршилыг анх яах гэж төрүүлсэн юм болоо? Энэ тухай яръя.
Америк дэлхийн аугаа гүрэн гэдэгтэй хэнч маргахгүй. Японы Хиросимаг 5-хан минутын дотор үнсэн хот болгосноороо цөмийн зэвсэг, цэрэг армийн хүчин чадлаа дэлхий нийтэд харуулж, саран дээр анх хөл тавьснаараа, тэнд хүний мөрийг анх гаргаснаараа шинжлэх ухаан, техник технологийн гайхалтай хөгжлөөрөө дэлхийг байлдан дагуулдаг. Гэвч өдгөө хүч хэрэглэж, буу шийдэм барьж дэлхийг эзэгнэх үе хэдий нь өнгөрч, соёлын довтолгоо, санхүүгийн илд давуу байдал, оюун санааны эргүүлгээрээ дэлхийг эрхшээх цаг болжээ. Чухам даяаршил гэгч үүнийг нэг илрэл ч юм бил үү? Үгүй гэх газаргүй.
XX-р зуунд хийсэн 30 нээлт хүн төрөлхтний нүүр царай, амьдралыг үндсээр нь өөрчилсөн гэж эрдэмтэн судлаачид үздэг. 1903 онд Америкт онгоц бүтээж, 1908 онд “Форд” үйлдвэрлэж, жинсэн өмд, кока-кола, бохь, телевиз гээд өдгөө дэлхий нийтээр зайлшгүй хэрэглээ болон тархсан эдгээр зүйлс бүгд л өнөөх Америкаас гаралтай.
Тэгвэл Монгол түмэн эвэр залаат угалзтай гутал, энх тунхийг билгэдсэн эвлэгхэн хээтэй шарваараа тайлж, жинсэн өмд, “ гахай ширэн ботинк” өмсч, энгийн болхи хөсөг тэргээ ганган гоё “жипээр” сольсон нь Монголд даяаршил дөнгөж эхлэх бус аль хэдийн бид даяарчлагдсаны шинж биш гэж үү?
Сүүлийн үед манайхан “Даяаршил” хэмээх үгийг их ярьцгаах болжээ. Дээр дооргүй л энэ тухай ярьж бичиж... гэвч бидний сонирхоод, тэмүүлээд байгаа “Даяаршил” гэж чухам юу вэ?
Австралийн социологич Девид Хендерсон үүнийг “Дэлхийн эдийн засаг, зах зээл, интеграцид орж, олон улсын холбоо харилцаа хүчтэй болон, нэг орны хил хязгаараас давсан асуудлыг \ Жнь: терроризм\ бүх улс хамтран шийдвэрлэх, нийтлэг нэг үнэт зүйл, ерөнхий зарчим, дүрэм жухамтай байх” хэмээн тодорхойлжээ. Тэгвэл энэ үзлийн дагуу үнэт зүйлийг гол болгон соёл талаас нь авч үзье.
Европт хэсэг соёл, Африкт үүнээс тэс өөр соёл, Монголд бүүрч ондоо соёл гээд газар нутаг бүрт харилцан адилгүй соёлууд бий. Тэгээд одоо даяаршлын хэлээр бол алийг нь бид нийтлэг үнэт зүйлээ гэж үзэх вэ? аль ч улс, бүр нарийвчлаад угсаатны хувьд тэдний өөрсдийнх нь соёл гэдэг бол юунаас ч илүү эрхэм зүйл, үр хойчдоо өвлүүлэх үнэт зүйлс нь байдаг.
Голын уснаас гараараа утгаад ууж буй нэгэн хүүг харсан Диоген цүнхнээсээ өөрийн аягыг гаргаж хөсөр шидээд, “энгийн амьдрах ёсыг надаас сайн эзэмшсэн байна шүү” хэмээн шагширсан гэдэг.
Үүний адилаар Даяаршлын өлгий Америкийн соёлыг шүтээд өөрийн соёлыг дээрх аяга мэт хөсөр хаявал ямар вэ? хаашаал харна Бренд хувцас харагдаж, хаяахан нэг өнөөх Монгол дээлээ музейдээ харчихаад, ганган чамин хауст амьдарч, ханат цагаан гэрийг түүхэн киноноос үзэээд л...
Ер нь бодоод байхад даяаршилыг анх яах гэж төрүүлсэн юм болоо? Энэ тухай яръя.
Америк дэлхийн аугаа гүрэн гэдэгтэй хэнч маргахгүй. Японы Хиросимаг 5-хан минутын дотор үнсэн хот болгосноороо цөмийн зэвсэг, цэрэг армийн хүчин чадлаа дэлхий нийтэд харуулж, саран дээр анх хөл тавьснаараа, тэнд хүний мөрийг анх гаргаснаараа шинжлэх ухаан, техник технологийн гайхалтай хөгжлөөрөө дэлхийг байлдан дагуулдаг. Гэвч өдгөө хүч хэрэглэж, буу шийдэм барьж дэлхийг эзэгнэх үе хэдий нь өнгөрч, соёлын довтолгоо, санхүүгийн илд давуу байдал, оюун санааны эргүүлгээрээ дэлхийг эрхшээх цаг болжээ. Чухам даяаршил гэгч үүнийг нэг илрэл ч юм бил үү? Үгүй гэх газаргүй.

Тэгвэл Монгол түмэн эвэр залаат угалзтай гутал, энх тунхийг билгэдсэн эвлэгхэн хээтэй шарваараа тайлж, жинсэн өмд, “ гахай ширэн ботинк” өмсч, энгийн болхи хөсөг тэргээ ганган гоё “жипээр” сольсон нь Монголд даяаршил дөнгөж эхлэх бус аль хэдийн бид даяарчлагдсаны шинж биш гэж үү?
Чанд нууцалсан хайр
Чамайг үгүүлсэн бор хоногууд өнгөрч өгөхгүй зовооно
Санчигны үсээр эрхэлж хаварын салхи тохуурхана
Нуураа манасан шувууд өдөржин шөнөжин ганганана
Нууцхан үлдсэн чиний үгс чихнээс холдохггүй шивнэнэ
Үйл уулаа гишгэж манан тэртээд бэлчинэ
Үд дундын зэргэлээнд холдсон толгод бүртийнэ
Үгүүлэн үгүүлээд цөхрөөгүй зовлонт зүрх зохилоно
Үйлтэй лаатай орчлонд өдөр шөнийг түлхэнэ
Өглөө үдшийн жиндүүнд усны хүрээ зайрмагтана
Өд нь гүйцээгүй дэгдээхэй холдож нисэхгүй цөхрөнө
Өнгөрч өгөхгүй өдрүүд нэг л шамарганд туугдаж
Өр зүрх жаварлан сэтгэлд гуниг царцана
Хорогдон хорогдон шувууд нэг л өглөө нисэхэд
Хал үзсэн нуур чимээгүй мэлмэрч хоцорно
Халгаж бэргэсэн сэтгэл минь далдуур зовлон эдлэхэд
Холдож одохгүй чиний үгс
Хорвоо хатуу гэж шивнэнэ

Нууц амраг чинь болохгүй
Хайртай гэж мянгантай хэлээд хэрэггүй ээ
Хажууд минь чи насаа элээх биш дээ
Гэргийгээсээ хулгайлсан энхрийллээ
Гэнэтийн бэлэг болгож надад бариад хэрэггүй ээ
Гэгээн наран доор ямар намайг хөтлөөд алхах биш
Гэзэгний минь үнэрийг санадаг гэж санаа алдаад нэмэргүй ээ
Гэнэн зүрх минь итгэчихээд дагаад шаналхын нэмэр
Амттай үгийн хачираар сэтгэлийг минь хураад хэрэггүй ээ
Аягалаж өгөх цайг минь өглөө бүр уух биш
Орчлонгийн сайхан бүхнийг надад амлаад хэрэггүй ээ
Охин тэнгэрийн сахиусыг минь чи адислах биш
Үгийн сайхан бүхнээр сэтгэлийг минь урвуулж хэрэггүй ээ
Үйлийн хоёр баганы нэгийг ямар түшилцэх биш
Үе үехэн санадаг амраг чинь байсан дорвол
Үгээн ирлэж хурцлаад өштөн чинь болж хувирья
Хааяа хааяахан учирдаг амраг чинь байсан дорвол
Хайраа сэвтээж орхиод
Хохирогч нь болж үлдье
Нөмгөн дээлээ хөдрөөд хагацлын шүлэг тэрлэхдээ
Нүглээс айсан сэтгэлээ ганцаардлын торонд цоожильё
Нэхэл хатуутай учирлын гашуун энэ сургамжыг
Нөгөө хэдэн шүлэгтэйгээ хамт
Номынхоо хуудсанд мөнхөлье
Нүгэл буяны заагаар чамтай хөтөлцөж алхахгүйгээс хойш
Нүдэнд дулаахан эхнэрийн чинь нулимасыг нь би уухгүй ээ
Нэг л заяах тавиландаа нүглийн сүүдэр тусгаж
Нууц амрагийн зовлонг насаараа би эдлэхгүй ээ
Сэм сэмхэн учирдаг амраг чинь байсан дорвол
Сэрж мартаад дурсагдах хагцал чинь болж хувирья
Гэнэ гэнэхэн учирдаг амраг чинь байсан дорвол
Гэрэлт нарны дор гэмшил чинь болж дурсагдья

Шашин
Би бүтээсэн. Би бүтээхдээ цаг хугацааны нум сум бүтээсэн. Нумыг нь өөрийн оюун ухаанаар сийлэн хээлж, сумыг нь сэтгэл доторх бадрангуй хүсэл эрмэлзлээ парангейтын +270 хэмд халаагаад цутгаж хийсэн.
Миний гайхамшигт бүтээл ертөнц даяар ус нэвчих мэт нэвтрэн орж, түүний мөн чанарын тухай надад өгүүлэх ёстой.
Анхны сумаа би ийнхүү тавьсан юм.
Тэртээ XIV-XV зуунд сум минь очиж. Тэрээр Түвдэд Богд Зонховагийн үүсгэсэн гелуклагын нэг салбар нь бидний мэдэх шарын шашин бөгөөд Монголд анх Их хүрээний хамба лам, буддын гүн ухаантан Л.Агваанхайдав үүсгэжээ. За тэгээд л олон янзын сүм дуган бий болж, лам хуврагууд ч нийгэмд томоохон байр суурь эзлэх болж... төдөлгүй ард олны инэнх нь уг шашиныг сүслэн биширч, хүн амын дийлэнх олонх нь лам болон хувирцгааж... угаасаа Монголчууд нэг туйлширхаараа хүний үг сонсох “чихтэй толгой” байдаг биш, за тэгээд ч тэр үеийнх нь нөхцөл байдалд лам болох нь илүү дээр байсан ч байж болох. Тийнхүү явсаар Монгол түмэн 2 зууны турш эл шашинаар амьсгалсаар XXI-р зуунтай золгожээ.
Сэтгэхүйн мөнөөх сум минь шалбарч, өнгөө алдсаар наашлав.
Учир юу гэвэл шарын шашинг шүтсэнээс хойш Монгол түмэн ноомой, даруу, хүлцэнгүй болжээ. Аргагүй шүү дээ. Сургаальд нь Хөнгөн савсаг явдал түмний шившиг бус уу
Хүчир догшин авир төрийн гутаал бус уу
Хэмээн сургадаг нь эрэлхэг зоригтой, хүчирхэг эрэмгий Монгол түмэнг өөрчилж, олон жилийн кологчилол, дарлал мөлжлөгөөс ангижирч чадахааргүй байдалд хүргэсэн ч байж магад. Үгүйсгэх аргагүй. Шашин хөгжсөөр, түгсээр, тархсаар...
Сум минь зэвэрч эхлэв.
Монгод айл бүрийн хойморт амарлингүй дүрт хуврага болох Дорно дахины гүн ухаантан Будда, эртний үлгэр домгийн ертөнцийг бүтээгч Бурхан багш хоёрын хөрөг залаатай байх нь олонтаа. Тийм л шашинлаг, номчирхог хүмүүс юмуу гэхээр энэ 2-г нэг хүн гэж ойлгоод байх нь мөн л олонтаа тохиолдоно. Үгүй ер нь шүтэж байгаа шашиныхаа эрхэм дээд хуврагаа танихгүй байна гэдэг, тэгээд түүнийгээ харанхуйгаар шүтнэ гэдэг юутай оюун санааны доройтол вэ? ёстой л “Газар дэлхий хэмжээлшгүй их усан дээр хөвж явдаг. Яг л мод, бусад хөвөгч биет шиг хөвж явдаг болохоор газар дэлхий ийм хөдөлгөөнгүй мэт сэтгэгдэл төрүүлж буй хэрэг” хэмээн Фалес эндүүрч явсан шиг Монгол түмэн бөөгийн шашинаа хойш тавин байж шарын шашиныг мунхран шүтсэн нь манай түүхийн ёстой том эндүүрэл, том завхрал болсон гэдгийг тэмдэглье!
Нэг удаа Диоген гэгээн цагаан өдрөөр дэн бариад хотын гудмаар явж буйг харсан хүмүүс учрыг асуувал “би өөдгүй амьтдыг бус жинхэнэ хүн шиг хүнийг хайж явна” гэсэн гэдэг. Яг л үүний адил Монголд дэн битгий хэл 500-н ламп барьж хайгаад ч шашин ба түүний мөн чанар, бодит ертөнц 2-н хоорондох ялгааг ухааран мэдэх хүнийг олоход бэрх.
Бүхий л бурхан шашин шүтэгчид “Бурхад хамгийн мэргэн, түүний сургааль бүхнээс агуу” гэж итэгцгээдэг. Гэвч үнэндээ хүн гэгч энэ л сургааль номлолын дагуу явсаар амьдралд идэвхгүй, өөртөө бус хаа нэгтэйгээс үзүүлэх далдын хүчинд итгэж, сул дорой болдог. Тэгвэл юу хамгаас эрхэм, юуг бид нандигнан шүтэх ёстой вэ? гэдгийг одоо би хэлье. Тэр бол цаг хугацаа. Тэр бүхнээс агуу, тэр бүхнээс бүтээлч. Үнэндээ дэлхийн дулаарал, эсвэл хорвоо ертөнцийн нууцлаг бүгдийг өнөөх Манзшир, Ногоон дарь эх гээд аль нь ч бидэнд хэлээгүй, харуулаагүй. Эцсийн эцэст хөвөн өнгөрөх, зогсолтгүй урагшлах цаг хугацаа л бидэнд мэдрүүлж, бидэнд харуулсан.
Тэгээд ч ер нь хойд төрөлдөө ахин хүн болох ч гэдэг юмуу, аль эсвэл бурхан багшийн нирваан дүр болох интэр гээд элдвийн хийрхлээр өөрийгөө хуурч, ирээдүй гэгч хий хоосны төлөө одоо цагийг хүлээстэй, торхонд өнгөрөөх юу нь сайхан бэ? үгүй тэгээд за хойд төрөлдөө ахин хүн болъё гэж бодъё. Урд насанд өөрт олгогдсон урт удаан цаг хугацаа буюу бид нэрлэдгээр насыг ямарч гавъяагүй, хий хоосонд итгэж өнгөрөөчихөөд дахиад ямар нүүрээрээ хүн болох вэ?
Гэвч бид цаг хугацааг бус шашин гэгч л тэр зүйлийг зуу зуун жилээр шүтсээр...
Угтаа шашин гэгч хий хоосон тэнэглэлийн л зүйл. Намайг ингэлээ гээд бурхад хараавал харааг, там гэгч тэр хачин газарлуугаа шидвэл ч шидэг. Тэнд шашин гэх мэт солиорол байхгүй бол би болоод л байна. Миний сэтгэхүйн онгод, оюуны цалгиа хэзээ ч унтрахгүй.
Бидний Монголчууд шашин мэтийн хий хоосонд итгэж, 108 үрэл тоолж, түүнийг шүтээд л амьдрал сайжраад л байх юм шиг бодож, сунаж унан мөргөж хүлээх бус орчлон ертөнцийн урсан өнгөрч буй хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, урьтан өрсөж, хийж бүтээж, Монгол гэсэн эрэмгий, хүчирхэг сэтгэлээ шүтэн, далдын хүчинд бус өөрсдийн хүчинд итгэж, цаг хугацааны үнэ цэнийг мэдэрч амьдрах цаг нэгэнт болжээ. Цаг хугацаа бидэнтэй бус ирээдүйтэй уралддаг. Тиймээс ч нэг голын усанд ахин орж болдоггүй шиг өнгөрөөд одох цаг хугацаа буцаж ирэхгүйг санах л үлдэж.
Би тэнгэрт бурхан болж биш, газарт хүн болж амьдрахыг л хүснэм. Харин та?

Thursday, April 7, 2011
Дэлхийн Брендүүд.
1. Burberry
Бөс даавууны наймаачиний дагалдагч байсан Томас Бөрбэрри 21 настайдаа өөрийн анхны дэлгүүрээ нээж байсан нь одоогийн нэртэй брэнд Burberry-ийн суурь болсон юмаа.
Burberry нэхмэлийн хамгийн хялбар хээ болох дөрвөлжин улаан, шаргал, хар судалыг дэлхийд нэртэй таних тэмдэг болгож зохиогчийн эрхийг авчээ. Энэ хээг ашиглах зөвшөөрөл буюу franchise эрх зарах, гоёл, бэлэн хувцас, үнэртэн үйлдвэрлэл нь энэ группийн гол бизнес юм.
Дэлхийд дээд зэргэлэлийн загварын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг уг брэндээр Английн хатан хаан 2-р Элезабетаас эхлээд өрийгөө үнэлдэг дэлхийн одууд гоёдог билээ.
2.
Swarovski
100 гаруй жилийн өмнө анх 1895 онд зохион бүтээгч, шинийг эрэлхийлэгч Даниел Сваровски нь Австрийн Тирол мужийн Ваттенс тосгон руу өөрийн шинэхэн зохион бүтээсэн гоёл чимэглэлийн болор чулуу зүсэх талсджуулах болон өнгөлгөөний машиний хамт нүүсэн. Энэ мөчөөс хойш тэрээр загварын ертөнцөд томоохон хувьсгалыг хийсэн төдийгүй Сваровски нь хувцас загвар гоёл чимэглэийн болон сүүлийн үед гэрэлтүүлэг уран барилга засал чимэглэлд зориулагдсан нарийн засаж талсджуулсан болор үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч болсон юм. Одоог хүртэл Ваттенсд байрлаж байгаа энэхүү гэө бүлийн компаний 4, 5 дахь үеийн үе залгамжлагчид нь удирдаж байгаа ба дэлхий даяар 120 гаруй оронд 20,000 гаруй ажилтан ажиллагсадтай ба 2006 онд 2,33 тэрбум Еврогийн борлуулалт хийсэн байна.
Ерөнхийдөө хагас боловсруулсан бүтээгдэхүүн буюу засаж талдсан дан болорыг үйлдвэрлэж зарах, нөгөөх нь дээд зэргийн дизайнаар бүтээгдсэн бэлэн бүтээгдэхүүн гэсэн үндсэн 2 хэсэгт хуваагддаг ба Сваровски корпараци нь 4 төрлийн үйлдвэрлэлийн нэрийн бүтээгдэхүүн хийдэг Тиролит үйлдэрийн өрөмдлөгөөний тоног төхөөрөмж, Свэрфлакс /замын аюулгүйн гэрэлтүүлэг/, Оптик дуран авиа, телескопийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэдэг ба Сваровскийн өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох гоёл чимэглэлийн болор чулууг үйлдвэрлэдэг ажээ.
Ийнхүү Сваровски болор нь Кристаллаязд хэмээх нэрийн дор өөрийн үндсэн бүтээгдэхүүнүүд нь олон улсын загварт салшгүй нэгэн хэсэг болсон ба Сваровскийн өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох гоёл чимэглэл, гэрийн гоёлын эдлэл бусад эд хэрэгсэлүүд нь 600 гаруй дэлгүүр салбаруудаар нь борлогдож байгаа ба бүхийл загварын чиг хандлагад үргэлж нөлөөлсөөр ирсэн юм. Тэр дундаа Дэниел Сваровски бүтээгдэхүүнүүд нь компанийн нэрийн хуудас болдог байна. Сваровски цуглуулагчдын нийгэмлэг нь 400,000 гаруй гишүүдтэй бөгөөд алдартай болор биетүүдийг цуглуулдаг ажээ. Ваттенсд байрлах Болорын ертөнц хэмээх хөдөлгөөнт дүрс бүхий болорын музей нь 1995 онд нээгдсэнээсээ хойш 7 сая гаруй зочид гийчид очиж үзсэн байна. Сваровскийн шинэ санаа, онгод урам зоригоор дүүрэн ертөнцийг болор нь дээд зэргийн бүтээлч түүхий эд болж чаддаг байна.
3. Gucci
The House of Gucci буюу Gucci нь Италийн хувцас загварын ертөнц дэх арьсан эдлэл үйлдвэрлэгч томоохон брэндүүдийн нэг бөгөөд Францын Pinault Printemps Redoute компаний харъяа Gucci Group-ийн нэг хэсэг юм байна.
Тус брэндийг Guccio Guci 1921 онд Флоренцэд анх үндэслэсэн бөгөөд эдүгээ дэлхийн хамгийн алдартай, хамгийн нэр хүндтэй брэндүүдийн нэг болжээ.
Тус брэнд 2008 онд BusinessWeek сэтгүүлээс жил бүр гаргадаг “Топ 100 Брэнд” жагсаалтын 45 дугаарт 8.2 тэрбум ам.долларын орлоготойгоор бичигджээ.
Түүнчлэн Gucci нь борлуулалтаараа дээгүүрт ордог Италийн дээд зэрэглэлийн брэнд төдийгүй дэлхий дахинаа 425 гаруй сүлжээний болоод томоохон их дэлгүүрүүдэд үйл ажиллагаагаа явуулдаг өндөр зэрэглэлийн компани юм.
4. Chanel
“The House of Chanel” буюу бидний сайн мэдэх “Chanel” брэндийг 1909 онд Gabrielle Bonheur "Coco" Chanel /1883-1971/ хэмээх Франц эмэгтэй үүсгэн байгуулсан бөгөөд дэлхийн загварын ертөнцийн тансаг бүтээгдэхүүнүүд болох гар цүнх, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн, бугуйн цаг, гоёл чимэглэл, нарийн хийц бүхий гоёмсог даашинз зэрэг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийн томоохон брэндүүдийн нэгд тооцогддог.
1909 онд жижигхэн малгайны дэлгүүр нээн ажиллуулсан нь эдүгээх түүний дэлхий ертөнцийг байлдан дагуулсан загварын ертөнцийн сонгодог жишээ, эрхэмсэг хатагтайн гайхалтай эрч хүч, авъяас чадварын илэрхийлэл болжээ.
“Chanel” брэндийн логог “Chanel”-ийн эхний “C”, Nickname “СоСо”-гийн эхний “C” хоёрыг гадагш нь зөрүүлсэн хэлбэртэй байхаар бүтээсэн бөгөөд логог анх 1921 онд “Chanel №5” үнэртэнд дардаслан хэрэглэсэн түүхтэй ажээ.
“Forbes” сэтгүүлд бичсэнээр КоКо Шанелийн хамтрагч асан Пиэр Вертхаймэрийн ач нар болох Элайн Вертхаймэр болон Жерард Вертхаймэр нар өдгөө тус пүүсийг эзэмшдэг байна.
5. L`Oreal
Францын алдарт “The L`Oreal Group” нь арьс арчилгаа, үсний будаг, үс арчилгаа, үнэртэн, нарнаас хамгаалах цогц арчилгаа зэрэг гоо сайхны бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийд алдартай компани юм.
Юүжинэ Шүлер (Eugène Schueller 1881-1957) хэмээх залуу Франц химич 1907 онд нэгэн шинэ үсний будгийг гарган авч түүнийгээ Auréole хэмээн нэрийдэж, Парисийн үсчний газруудад худалдаалж эхэлжээ
Ингээд тэрээр 1909 онд "Safe Hair Dye Comany of France" буюу “Францын Хамгийн Найдвартай Үсний Будагны Компани” нэрийн доор өнөөдрийн “The L`Oreal Group”-ийг байгуулсан түүхтэй.
6. Zara
Zara-г үндэслэгч Амансио Ортега нь анхны Zara дэлгүүрээ 1975 онд Корунагын төв гудамжинд нээжээ. Тус дэлгүүр нь маш амжилттай борлуулалт хийж эхэлснээр Zara-ийн амжилт болон фирм нь томрох, нэмэлт салбар дэлгүүрүүдээ нээх эхлэл болсон байна.
Энэхүү анхны дэлгүүр нь бүтээгдэхүүндээ бага үнэ санал болгодогоос гадна хувцасны загвар нь дээд зэргийх гэдгээрээ өвөрмөц онцлогтой байжээ. Ортега Zara дэлгүүрээ Испанид дахин нээсэн нь дэлгүүрийн амжилтыг баталсан үйл ажиллагаа болов.
Ортега нь 1984 онд Жозе Мариа Кастеллонатай нийлж дэлхий нийтийн хувцасны үйлдвэрт хувьсал болсон байна. Кастеллонагийн компьютержсэн системийн дор 10-15 хоногт хуваарилалтын үйл явцын загвараа өөрчлөх болов. Ганцаараа ажилладаг загвар зохион бүтээгч нарт багахан хэмжээний дарамт үзүүлж компанийн өөрийн гэсэн загвар зохион бүтээгчийн багийг бүрдүүлсэн бөгөөд эдгээр нь олон нийтийн загварт үндэслэсэн хувцсыг хөгжүүлж эхэлсэн байна.
Мөн энэ хугацаанд компани өөрийн гэсэн загварыг бий болгож чаджээ.
Сүүлийн арван жилд компани Испанид Zara-ийн 80 орчим дэлгүүрээ нээжээ. Харин 1980 оны сүүлээр олон улсын зах зээлд Испанид гага загварынх нь амжилт нь тэргүүлэх болов. 1988 онд Португалийн Оротод анхны гадаад дэлгүүрээ нээн дараа жил нь Америкийн Нэгдсэн Улс руу шилжсэнбайна.Тухайн жилдээ зах зээлд амжилт нь буурсан хэдий ч 2000 оны эхээр АНУ-д зургаан дэлгүүр нь ажилласаар байв. 1990 онд Францын зах зээлд оров. Үүнээс үүдэн өөрийн нэрийн дэлгүүрээ олон улсын гол хотын төвүүдэд хурдтайгаар нээх болжээ.
Тус компани нь 1992 онд Мексикт, 1993 онд Грекд, 1994 онд Швед болон Бельгид, 1995 онд Мальтад, 1996 онд Кипрт шинэ дэлгүүрээ нээсэн бол 1997 онд Израйль, Турк, Норвеги болон Японд нэмж нээсэн бөгөөд 1998 онд Аргентин, Англи болон Венесуэлийн зах зээлд орсон байна. 2000 оноос эхэлж Герман, Нидерланд, Польш гээд Европын зах зээлд өөрийн байр суурийг эзэлж чаджээ.
мэдээллийн эх сурвалж: www.goolingoo.mn

Холерик ба Сангвиник темпераментийн хүнтэй харилцах үеийн онцлог
Холерик
хүчтэй сэтгэлийн хөдөлгөөнтэй учир хурдан зантай, биеэ хянах чадвар дутмаг. өөрийг нь басамжлахад дургүй, харин магтуулах дуртай.
шаралхуу, цочмог, омголон зантай, түргэн ааштай, бусадтай хэрэлдэж маргах нь элбэг тул энэ үед нь дуугүй өнгөрөөж чадвал удалгүй тайвширч% уучлалт гуйх болно. Бухимдуулахгүй байхыг хичээх хэрэгтэй. маргаанд оролцвол ихэвчлэн хурцатгадаг. Хөнгөн гавшгай, хурдан хөдөлгөөнтэй, уйдамхай, нэг байдлаар удаан байж чаддаггүй учираас хөдөлгөөн шаардсан, хурдан гүйцэтгэж болох ажилд илүү тохирно.
өөртөө аятайхан таалагдсан нөхцөлд ямарч ажилыг хүч анхаарлаа төвлөрүүлэн, сайн ажиллаж амжилт гаргах чадвартай, хурдан бодож дүгнэлт гаргадаг. зоригтой, нийтэч, аливаад шүүмжлэлтэй ханддаг.
Биеэ даах дуртай, өөрийн бодолтой, өөрийн хувийн бодлоо удирдлага болгодог. Өөрт нь итгэл хүлээлгэн бие даан ажиллуулбал идэвхтэй, дайчин, шургуу байж чаддаг.
Цагаан цайлган, сэтгэлээр унах нь хурдан. Илэн далангүй яриатай, ярихдаа дохио зангаа их хэрэглэдэг. Тэвчээртэй бусдыг сонсох чадвар муу, заргач, хэлж ярьснаа амархан мартдаг. Өөрийн боломжийг хэт үнэлж, алдаатай шийдвэр гаргаж болзошгүй. Бухимдах үедээ түрэмгий зан гаргадаг.
Сангвиник темпераментийн хүнтэй харилцах үеийн онцлог
Аливаа ажлын эвийг олж амархан гүйцэтгэж чаддаг. Ийм хүнд эв дүй, идэвхи хөдөлгөөн, авхаалж шаардагдах ажил илүү тохирно.
Сэтгэл сайтай, хөгжилтэй хошигнох чадвар сайтай, илэн далангүй, хэнтэй ч нийцтэй, цовоо сэргэлэн, эелдэг ааштай, цайлган, шудрага хүмүүс байдаг. Аливаа ажилд хянуур бүтээлчээр ханддаг, харин нэг төрлийн ажилыг удаан хийж чаддаггүй, юм юм сонирхдог.
Нөхцөл байдалд дасан зохицохдоо сайн, олон төрлийн ажлыг нэг зэрэг хийж чаддаг. Гэвч олон зүйлд самгардах, үр дүнг нь бүрэн үзэхгүй орхих, уйдах явдал харагддаг. Хэцүү төвөгтэй, хугацаа тулсан ажлыг сайн хийж чаддаг. Ажил хэрэгч харилцааг амархан тогтоодог, хүмүүсийг өөртөө татаж чаддаг, хамт олны дотор аливаа эерэг харилцааг санаачлагч болдог. Ямагт ажилтай, завгүй байх дуртай. Хөөрөл нь саатлаар, саатал нь хөөрлөөр солигдохдоо амархан учир дутагдлаа амархан засч чаддаг, бухимдлаа тайлж чаддаг, хүний үгэнд оромтгой, бусдын санаа бодлоос зөрөхгүй байхыг хичээдэг. Тогтворгүй байдал нь юманд өнгөц хандах, алдаа гаргах, цухалдах, атаархах, өс санах, заримдаа зожиг зан гаргах зэрэг шинжүүд үүсгэж болзошгүй.
Бизнесийн Сайн зохицолууд:
--Хоёр Флегматик
--Меланхолик ба сангвиник
--Флегматик ба меланхолик
--Сангвиник ба флегматик
Хоорондоо муу зохицдог хослолууд:
--Хоёр холерик
--хоёр меланхолик
--Хоёр сангвиник – эдгээр хослолууд эрх мэдлээ булаацалдах учир зохисгүй.
--Холерик ба сангвиник- сэтгэлийн хөдөлгөөнөө хоёул гадагш гаргадаг тул зохисгүй.
--Холерик ба меланхолик- эд бол хамгийн таарамжгүй, муу хос
Дэлгэрэнгүйг Тэгшжаргал Н. Ажил хэрэгч харилцааны соёл. УБ., 2004

Friday, April 1, 2011
хувь хүний зан араншинд тохируулан байгууллагын удирдлага хэрхэн ажил оноох вэ?
Сэтгэл зүй болоод зан араншингийн хувьд хүмүүсийг 4 темпераментад хувааж үздэг. тэгвэл тухайн темпераментийн онцлог бөгөөд зан араншин нь тухайн хүний ажил үүрэг гүйцэтгэхэд ч нөлөөлж байдаг. Байгууллагын удирдлага ажилтныхаа зан араншингийн онцлогийг мэдсэнээр түүнд тохирсон ажил оноож өгөх нь байгууллагын хамтач ажиллагаа болоод цаашдын ажлын амжилтанд эерэг нөлөөтэй байдаг. Тиймээс темпераментийн онцлог бөгөөд ажил үүргийн тохирох байдлыг цуврал болгон хүргэж байна.
1. Флегматик темпераментийн хүнтай харилцах үеийн онцлог
Дөлгөөн тайван, сэтгэл санаа тогтвортой, дотоод сэтгэл хөдлөл нь гаднаа бага илэрдэг, найдвартай үнэнч хүмүүс. Санаачлага тааруу идэвх муутай боловч даалгасан аливаа ажлыг найдвартай гүйцэтгэдэг. Ажлын чадвар нь сайн , өндөр бүтээлтэй, махруу, ихэлснээ заавал дуусгаж чаддаг, худлаа хэлдэггүй, хариуцлагатай, тууштай. Гүйцэтгэх ажилд илүү тохиромжтой.
Дуу цөөтэй, хүнтэй танилцах, дасахдаа удаан, нийтэч биш, удаан ажиглаж байж дүгнэлт гаргадаг. Аливааг ухаж мэдэхдээ удаан, ганцаар сууж бие даан ажиллах дуртай, юманд ул суурьтай, бодлоготой ханддаг. Нэг ажлаас нөгөөд шилжихдээ удаан. Иймд идэвх санаачлагыг нь дэмжиж, байнга урам дэм өгч байх нь чухал. Хүмүүстэй тайван харилцдаг, зөрчил маргаанд оролцохгүй байхыг хичээдэг, барагтаа бухимдаж уурлахгүй. Нэг гомдвол даацтай гомддог. Сонгосон ажил мэргэжил, найз нөхөд , амьдралын орчин нөхцөлөө солих дургүй. Үерхэл нөхөрлөлд үнэнч. Зожиг байдлаас нь гарахад тусалж, зоригжуулан идэвхжүүлж, өөрийгөө ойлгон биеэ дайчилж шийдэмгий байхад нь нөлөөлөх хэрэгтэй.
2. Меланхолик темпераментийн хүнтэй харилцах үеийн онцлог
Хүмүүстэй нийц муутай, зожиг, ноомой, сэжигч хардамтгай, өөртөө болон бусад хүнд итгэдэггүй, магтаал сайшаал, зэмлэлийг гүн гүнзгий хүлээж авдаг. Эмзэг сэтгэлтэй, багахан бүтэлгүйтэхэд санаа зовж, сэтгэлээр унадаг. Уцаартай, зөрүүд.
Ажил гүйцэтгэхдээ өөртөө үл итгэх байдал гаргадаг. Амархан цуцөж ядардаг боловч аливаад нямбай, хичээнгүй ханддаг. Үүрэг хариуцлагыг сайн мэдэж ухамсарладаг. Өөртөө тааламжгүй байгаа бол зожиг, битүүлэг байх нь ажиглагддаг.
Анхаарал төвлөрүүлэх ажилд илүү тохирно.
Айж эмээх, гомдох, уйтгарлах сэтгэл догдлох нь амархан. Авхаалж самбаа сулавтар. Шинэ байдалд дасахдаа удаан, бусдын аяыг дагах, эрхшээлд орох нь ховор. Өөрийг нь басамжлахад дургүй. Өөртөө итгэлтэй байхад нь тусалж, баярлуулан урам өгч, өдөөн идэвхжүүлж байх шаардлагатай. Хүмүүстэй ерөнхийдөө их айж болгоомжилсон байдлаар харьцдаг, ярихдаа удаан, харилцаж буй хүнээ анхааралтай ажиглан өөрийн дүгнэлтээ болгоомжтой гаргадаг. Хурц зөрчлөөс зайлсхийдэг. Санаа бодлоо тэр бүр хүнд нээдэггүй, далд санаатай. Ялимгүй зүйлээс ч сэтгэлд амархан сэв гардаг. Ийм хүмүүстэй удирдлагын хувьд маш болгооомжтой харилцах нь зүйтэй. Хурц ширүүн шүүмжлэх, тохуу хийхэд ихээр эмзэглэдэг. Гаргасан шийдвэртэй итгэл муутай, бие бялдрын хувьд дорой байдаг.

Subscribe to:
Posts (Atom)