Чамайг үгүүлсэн бор хоногууд өнгөрч өгөхгүй зовооно
Санчигны үсээр эрхэлж хаварын салхи тохуурхана
Нуураа манасан шувууд өдөржин шөнөжин ганганана
Нууцхан үлдсэн чиний үгс чихнээс холдохггүй шивнэнэ
Үйл уулаа гишгэж манан тэртээд бэлчинэ
Үд дундын зэргэлээнд холдсон толгод бүртийнэ
Үгүүлэн үгүүлээд цөхрөөгүй зовлонт зүрх зохилоно
Үйлтэй лаатай орчлонд өдөр шөнийг түлхэнэ
Өглөө үдшийн жиндүүнд усны хүрээ зайрмагтана
Өд нь гүйцээгүй дэгдээхэй холдож нисэхгүй цөхрөнө
Өнгөрч өгөхгүй өдрүүд нэг л шамарганд туугдаж
Өр зүрх жаварлан сэтгэлд гуниг царцана
Хорогдон хорогдон шувууд нэг л өглөө нисэхэд
Хал үзсэн нуур чимээгүй мэлмэрч хоцорно
Халгаж бэргэсэн сэтгэл минь далдуур зовлон эдлэхэд
Холдож одохгүй чиний үгс
Хорвоо хатуу гэж шивнэнэ
No comments:
Post a Comment