Хүн бүр эхээс төрөхдөө өөр өөр царай зүстэй, бие сэтгэхүйтэй, мөн л өөр өөр тавилан тохиолтой төрдөг. Тэгээд нийтлэг зүйлсийнхээ дагуу нэгдэн нийлж, овог, аймаг, угсаатан, үндэстэн болдог. Монгол ч мөн тийм л тохиолоор бүрэлджээ.
Сүүлийн үед манайхан “Даяаршил” хэмээх үгийг их ярьцгаах болжээ. Дээр дооргүй л энэ тухай ярьж бичиж... гэвч бидний сонирхоод, тэмүүлээд байгаа “Даяаршил” гэж чухам юу вэ?
Австралийн социологич Девид Хендерсон үүнийг “Дэлхийн эдийн засаг, зах зээл, интеграцид орж, олон улсын холбоо харилцаа хүчтэй болон, нэг орны хил хязгаараас давсан асуудлыг \ Жнь: терроризм\ бүх улс хамтран шийдвэрлэх, нийтлэг нэг үнэт зүйл, ерөнхий зарчим, дүрэм жухамтай байх” хэмээн тодорхойлжээ. Тэгвэл энэ үзлийн дагуу үнэт зүйлийг гол болгон соёл талаас нь авч үзье.
Европт хэсэг соёл, Африкт үүнээс тэс өөр соёл, Монголд бүүрч ондоо соёл гээд газар нутаг бүрт харилцан адилгүй соёлууд бий. Тэгээд одоо даяаршлын хэлээр бол алийг нь бид нийтлэг үнэт зүйлээ гэж үзэх вэ? аль ч улс, бүр нарийвчлаад угсаатны хувьд тэдний өөрсдийнх нь соёл гэдэг бол юунаас ч илүү эрхэм зүйл, үр хойчдоо өвлүүлэх үнэт зүйлс нь байдаг.
Голын уснаас гараараа утгаад ууж буй нэгэн хүүг харсан Диоген цүнхнээсээ өөрийн аягыг гаргаж хөсөр шидээд, “энгийн амьдрах ёсыг надаас сайн эзэмшсэн байна шүү” хэмээн шагширсан гэдэг.
Үүний адилаар Даяаршлын өлгий Америкийн соёлыг шүтээд өөрийн соёлыг дээрх аяга мэт хөсөр хаявал ямар вэ? хаашаал харна Бренд хувцас харагдаж, хаяахан нэг өнөөх Монгол дээлээ музейдээ харчихаад, ганган чамин хауст амьдарч, ханат цагаан гэрийг түүхэн киноноос үзэээд л...
Ер нь бодоод байхад даяаршилыг анх яах гэж төрүүлсэн юм болоо? Энэ тухай яръя.
Америк дэлхийн аугаа гүрэн гэдэгтэй хэнч маргахгүй. Японы Хиросимаг 5-хан минутын дотор үнсэн хот болгосноороо цөмийн зэвсэг, цэрэг армийн хүчин чадлаа дэлхий нийтэд харуулж, саран дээр анх хөл тавьснаараа, тэнд хүний мөрийг анх гаргаснаараа шинжлэх ухаан, техник технологийн гайхалтай хөгжлөөрөө дэлхийг байлдан дагуулдаг. Гэвч өдгөө хүч хэрэглэж, буу шийдэм барьж дэлхийг эзэгнэх үе хэдий нь өнгөрч, соёлын довтолгоо, санхүүгийн илд давуу байдал, оюун санааны эргүүлгээрээ дэлхийг эрхшээх цаг болжээ. Чухам даяаршил гэгч үүнийг нэг илрэл ч юм бил үү? Үгүй гэх газаргүй.
XX-р зуунд хийсэн 30 нээлт хүн төрөлхтний нүүр царай, амьдралыг үндсээр нь өөрчилсөн гэж эрдэмтэн судлаачид үздэг. 1903 онд Америкт онгоц бүтээж, 1908 онд “Форд” үйлдвэрлэж, жинсэн өмд, кока-кола, бохь, телевиз гээд өдгөө дэлхий нийтээр зайлшгүй хэрэглээ болон тархсан эдгээр зүйлс бүгд л өнөөх Америкаас гаралтай.
Тэгвэл Монгол түмэн эвэр залаат угалзтай гутал, энх тунхийг билгэдсэн эвлэгхэн хээтэй шарваараа тайлж, жинсэн өмд, “ гахай ширэн ботинк” өмсч, энгийн болхи хөсөг тэргээ ганган гоё “жипээр” сольсон нь Монголд даяаршил дөнгөж эхлэх бус аль хэдийн бид даяарчлагдсаны шинж биш гэж үү?
Дийлдэшгүй хүчирхэг Монголыг даран номхотгохын тулд шарын шашинг ашигласан гэж зарим эрдэмтэд үздэг.
Ханилж суугаад алдана гэдэг
Харгүй явсны хар гайдаа хэмээн бид дуулдаг. Нээрээ ч бид ниргэсэн хойно нь хашгирахгүйн тулд бодох л хэрэгтэй.
Өдгөө нийгэмд англи хэл дэлхийн ажил хэргийн гол хэл болж, орчин үеийн Америк маягийн амьдралыг даган дууриагсад нэмэгдэж, дэлхийн залуучууд MTV-р хүмүүжиж, Холливуудын кино дэлхийн кино, телевизийн дэлгэцийг ноёрхож байна. Бага боловч аажим, аажимаар “Даяаршил” хэмээх алтаар өнгөлсөн зэвт соруул биднийг чимээгүйхэн сорж байгаа юм биш биз.
Бид дэлхийн хөгжлийн тандан судалсны үндсэн дээр өөрийн гэсэн хэв маяг, өөрийн гэсэн үндэстний бодлогоор урагшлан хөгжих учиртай. Эцсийн эцэст эвт шаазагй буга барьдгийн ёсоор эвтэйхэн сонсогдсон юм бүгдрүү бид тэмүүлэх нь эргээд биднийг голоос маань ялзруулж байж болох. Өмнөд Солонгосыг өндөр, гоё сүлд мод заслаа гэж хойт Солонгос гал нээхэд бэлэн байсан нь нэгэн бодлын зөв мэт. Бид соёлын дайралтанд аль хэдийн өртөж, толгойгоо мэдэлгүй түүнлүү тэмүүлсээр байна. Гэтэл соёл нь, эрхэмлэх үнэт зүйл нь үгүйрсэн үндэстэн юу болох вэ?
Бидний сэтгэлд мөнхийн бадрангуй хүсэл эрмэлзэл, эр зориг оршвой. Түүний эн зэрэгцэн мөнхийн түгшүүр байсаар..
Тэр түгшүүр бидний зүрх билээ. Монголоо гэсэн тэр зүрх...
No comments:
Post a Comment