Showing posts with label гоо сайхны зөвлөгөө. Show all posts
Showing posts with label гоо сайхны зөвлөгөө. Show all posts

Wednesday, May 12, 2010

Үсний засалт

Эмэгтэй хүн бүр дур булаам төрхтэй болохыг хүсдэг. Харамсалтай нь толины өмнө тухтай суух цаг ховорхон. Энэ байдлаа үнэтэй хувцас, брэндийн гутал, тансаг гоо сайхны бүтээгдэхүүнээр далдлах гэж яарахаасаа өмнө сайхан үс хүний бие, нүүрний өөг далдалдаг шидтэйг санаарай.


Өөртөө зохисон засалттай бол үсээ янзлах гэж цаг барах шаардлагагүй, хурдхан боогоод, шуугаад эсвэл угаасныхаа дараа сэгсрээд л “гоёчихож” болно. Харин үсээ засуулахаар салонд орж, сэтгүүлийн зураг сонгохоосоо өмнө нүүрний хэлбэрээ зөв тодорхойлон хэрхэн засуулахаа төлөвлөсөн нь дээр. Дараа нь мэргэжлийн үсчинд хандвал та ямар ч салоноос сэтгэл хангалуун гарах болно. Хүний нүүрний хэлбэрийг долоо ангилдаг ба нүүрнийхээ хэлбэрийг тодорхойлохын тулд хэд хэдэн хэмжилт хийж, хооронд нь харьцуулах хэрэгтэй.

a) Шанааны ясыг дайруулж, нүүрний өргөний хэмжээг авна.
б) Эрүүний өргөнийг хэмжинэ.
в) Духны өргөнийг хэмжинэ.
г) Хуйхны ирмэгээс эрүү хүртэл уртын хэмжээ авсанаар өөрийн нүүрний хэлбэрийг тодорхойлж болно.

1. Зууван
Ерөнхийдөө урт нарийхан, эрүү, дух, шанааны өргөний хэмжээ ойролцоо, хуйхны ирмэг нь дугуй байдаг. Урт богино, буржгар шулуун гээд л бүх хэлбэрийн үс засалт зохидог болохоор зууван хэлбэртэй нүүр нь “төгс” хэлбэртэй хэмээн тооцогддог. Тиймээс үсний хэв маягийг өөрчлөхдөө “муухай харагдах вий” гэж санаа зовох хэрэггүй. Ихэнх үсний моделууд зууван царайтай байдаг. Аль болох үсээ хойш нь самнаж, нүүрнийхээ “төгс” хэлбэрийг тодотгож байх хэрэгтэй. Духруугаа өтгөн үс /чёлка/ гаргах хэрэггүй. Нэмж хэлэхэд алдартай хүмүүсийн үсний засалтыг анзаарч байхад илүүдэхгүй бөгөөд Женнифер Анистон, Камерон Диаз, Мариан Кери, Синди Кроуфорд, Шэрон Стоун, Ума Турман, Жулиа Робертс нарын нүүрний хэлбэр зууван юм байна.

2. Гонзгой буюу тэгш өнцөгт
Нүүр нь хэт урт, эрүү дух нь өргөн болохоор ерөнхийдөө тэгш өнцөгт хэлбэртэй харагддаг ба ихэнхдээ жижиг эрүүтэй, өндөр духтай байдаг. Тиймээс нүүрнийхээ хэлбэрийг тэнцвэржүүлэхийн тулд духруугаа шингэн үс /чёлка/ гаргаарай. Ингэснээр нүүр нарийхан, эрүү урт харагддаг. Үсний уртын хувьд хүссэнээрээ засуулж болох ба шаталсан тайралт гайхалтай зохидог. Гэхдээ хэт урт үс нүүрний хэлбэрийг тодотгодог гэдгийг санахад илүүдэхгүй. Мөрөө хүрсэн урттай үс илүү зохимжтой. Шулуун үстэй бол хагалж самнасан нь дээр. Алдарт дуучин Жанет Жексон, загвар өмсөгч, гар бөмбөгийн тамирчин Габрел Рийсе, супермодел Ники Тэйлор нарын нүүр гонзгой хэлбэртэй болохоор тэднээс үлгэр авч болох юм.

3. Дугуй
Эрүү болон хуйхны ирмэг нь дугуй хэлбэртэй, том хацартай, дэлдэн чихтэй бол энэ ангилалд хамаарна. Урт үс эрүүг урт харагдуулдаг болохоор илүү зохимжтой. Богино үстэй бол аргаш нь самнаж байгаарай. Нүүрнийхээ хэлбэрийг засахын тул үснийхээ угийг босгох хэрэгтэй. Мөн дух, хацарыг далдалсан үсний засалт нүүрний хэлбэрийг нарийхан, урт харагдуулдаг. Харин үсээ хагалж самнах, чихнийхээ араар хийх хэрэггүй. Халимаг үс, духруугаа гаргасан шулуун богино үстэй бол сайхан харагдах талаар санахын ч хэрэггүй. Тохирох засалт санаанд орохгүй байвал Швейд гаралтай жүжигчин Ингрид Бергман, “Титаник”-ын од Кэти Уйнслит, Дрю Бэрримор нар дугуй нүүртэй гэдгийг санаж, тэдний зургийг нэг хараарай.

4. Дөрвөлжин
Эрүү, хуйхны ирмэг нь дөрвөлжин хэлбэртэй байдаг ба ихэнхдээ адилхан өргөнтэй байдаг. Нүүрний хэлбэр нь дөрвөлжин хүмүүст богино эсвэл дунд зэргийн урттай, нүүрийг эмжсэн долгионтой үс сайхан харагдана. Үсээ шатлуулж, духруугаа багц үс гаргавал илүү зохиомжтой. Үснийхээ угийг босгож байвал нүүрний хэлбэр урт, нарийхан харагддаг. Харин хагалж самнах хэрэггүй. Урт, шулуун үс хүнийг өндөр харагдуулдаг хэдий ч эрүүний хэлбэрийг илүү тодруулдаг. Тиймээс дөрвөлжин хэлбэрийн нүүртэй бол долгионтой, буржгар үс илүү зохино. Харин урт, шулуун үс таалагдаад байвал духруугаа мөн шулуун үс гаргаарай. Нэмж хэлэхэд шилэн хүзүү ил харагдуулдаг богино тайралтууд яасан ч зохихгүй. Гэхдээ ийм засалт таалагдаад байвал аль болох хөвсийлгөж, нүүрний хэлбэрт тохирсон зөв хэлбэртэй чёлк гаргахгүй бол сайхан харагдах талаар санах ч хэрэггүй. Дөрвөлжин хэлбэрийн нүүртэй жүжигчин Сандра Баллок, Деми Мур, Холли Мэри Комбс нарын үсний засалтыг харж байхад илүүдэхгүй.

5. Зүрх
Жижиг нарийхан эрүүтэй, шанаанаас дух руугаа өргөссөн байвал “зүрх” буюу доошоо харсан гурвалжин хэлбэртэй харагддаг. Ийм хүмүүст чихээр татсан богино эсвэл урт үс сайхан харагдана. Чихээр татсан үс өргөн дух, шанааг далдлаж, эрүүний хэлбэрийг тодотгодог. Өөрөөр хэлбэл зүрхэн хэлбэрийг “төгс” зууван луу дөхүүлэх өнгөлөн далдлалт болдог аж. Мөн шилэн хүзүүг өргөн харагдуулдаг болохоор эрүүний хэлбэрийг засаж, гадаад төрхийг санаанд оромгүй өөрчилдөг. Харин үсээ нэг тал руугаа илүү хагалж байхаа мартав аа. Өргөн духаа нуухын тулд үсний угийг босгох хэрэгтэй ба энэ нь урт эрүүтэй харагдуулдаг байна. Зүрхэн хэлбэрийн нүүртэй хүн үсээ хойш нь самнавал их ширүүн төрхтэй болдог. Алдартнуудаас жүжигчин Эшли Жюд, загвар өмсөгч Клаудиа Шиффер, Наоми Кемпэл нар “зүрхэн царайтны” ангилалд багтдаг байна.

6. Лийр буюу доошоо харсан гурвалжин
Зүрхэн хэлбэрийн урвуу дүрс. Өргөн, том эрүүтэй, шанаанаас духруугаа нарийсан, нэг үгээр хэлбэл лийр шиг хэлбэртэй бол энэ ангилалд хамаарна. Чамархайгаар татсан өтгөн үс нүүрний хэлбэрийг тэнцвэржүүлж, нарийхан эрүүтэй харагдуулдаг. Өөрөөр хэлбэл нарийхан духыг өргөсгөн эрүүтэй ойролцоо хэмжээтэй харагдуулахын тулд нүүрийг хөндлөнгөөр нь хувааж, нүүрний дээд хэсгийг өргөн харагдуулах өтгөн /буржгар/ богино тайралттай үс зохимжтой. Дээгүүрээ өтгөн, чамархайнаас доошоо шингэрсэн үс лийр хэлбэрийг тэнцвэржүүлж, гайхалтай сайхан харагдуулдаг. Үсээ хагалж самнах хэрэггүй, харин чихнийхээ араар хийвэл шанаа өргөнтэй харагдах болно. Урт үс эрүүний хэлбэрийг тодруулах болохоор аль болох зайлсхийх хэрэгтэй. Харин урт үс үнэхээр таалагдаад байвал дээгүүрээ долгионтой, хөвсгөр, доошоогоо шулуун байвал арай илүү зохино. Нэмж хэлэхэд үсний угийг босгох хэрэггүй. Энэ ангилалд хамрагдах супермодель, жүжигчин, зохиолч Кэти Иреландын үс засалтыг сонирхож харахад илүүдэхгүй.

7. Алмас эрдэнэ
Зүрх болон зууван хэлбэрийн нэгдэл. Өргөн шанаа, нарийхан дух, эрүүтэй байдаг. Мөн эрүү духны өргөний хэмжээс нь бараг тэнцүү байдаг. Ийм хэлбэрийн нүүрэнд зууван хэлбэрийн адил олон янзын үсний засалт, хэв маяг зохино. Хэрэв үсээ богино болгох гэж байгаа бол шилэн хүзүүгээ бүдүүн харагдуулахаар засуулаарай. Ингэвэл нарийн шанаатай, жижиг эрүүтэй харагддаг. Харин талстат алмас эрдэнэ шиг нүүрний чинь гайхалтай хэлбэрийг дарах болохоор дух руугаа үс гаргах хэрэггүй. Алмас эрдэнэ шиг хэлбэртэй бол жүжигчин Катерина Хэпбурн, София Лорен, Италийн алдартай жүжигчин Линда Евангэлист, “Spice girls” хамтлагийн гишүүн, загвар зохион бүтээгч Викториа Бэкхэмийн үсний засалтыг туршиж үзээрэй. Учир нь тэдний нүүр ч гэсэн алмас эрдэнийн хэлбэртэй.

Wednesday, April 14, 2010

Арьсаа ямагт цэвэрхэн байлгах нь арьс арчилгааны гол зарчим

АНУ-ын алдарт жүжигчин, ертөнцийн сайхан бүсгүй Мерилин Монро бусдын адил нүүрэндээ мэс заслын багаж хэрэглээгүйг тайлбарлахдаа "Хоромхон зуур гарсан ч орж ирэнгүүтээ бушуухан нуур хүзүүгээ сайтар угааж цэвэрлэдэг. Унтахдаа мөн сайн цэвэрлэж ямар ч крем, шөнийн тос түрхдэггүй байсан" хэмээн ярьдаг байжээ.

Арьс арчлах хүн хүний арга онцлогоос хамаарч өөр өөр байдаг ч үндсэн хэдэн зөвлөмж өгөхөд: -Нүүрээ савандаж угаах тохиолдолд сайн булхаж цэвэрлээрэй.
-Нүүрнийхээ будгийг савангаар арилгаж болохгүй

-Нүүрээ ногоон цайгаар угаах нь ариутгах, үрэвслийг намдаах чанартай.
-Йод, хром, бром бодис агуулсан эмүүд болон Д,В -гийн төрлийн витаминуудыг удаан хугацаагаар хэрэглэвэл батга гарахад нөлөөлдөг.

-Будгийг тохируулж хэрэглэ. Арьс амьсгалж байх учиртай тул хааяа арьсаа амрааж, будаггүй байлгаж бай.
-Хуурай арьстай бол шингэн, зөөлөн саванг сонгоорой.

-Ямар ч тохиолдолд нүүрнийхээ будгийг арилгаж унтаж байгаарай.
-Нүүрээ угаахдаа саван болон спиртийн найрлагатай тоник, лосьон хэрэглэж болохгүй.

-Аль аль нь шүлтлэг ихтэй, харин таны арьсанд хүчил хэрэгтэй тул тохирсон тоникоор угааж цэвэрлэснийхээ дараг заавал арчиж байгаарай.
-Хатуу савангаас шингэн саван илүү зөөлөн байдаг. Харин хэт хуурай арьстай бол саван биш зориулалтын ургамлын тосоор цэвэрлэж байгаарай.
Хөмсөг арчлах

Хөмсгийг өтгөн хар харагдуулахын тулд эрэндийн тосонд дүрсэн жижиг самаар байнга самнах хэрэгтэй. Түүнчлэн ургамлын тосоор жин тавих нь хөмсөг арчлах гол арга юм. Жинг 10-15 минут тавина.

Нүдний харандаа зовхины харандаанаас ялгаатай юу?
Мэргэжлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг фирмүүд хөмсөг, зовхи, уруулын харандааг тусгайлан ялгадгүй ажээ. Харин өргөн хэргэлээний гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд гоо сайхны харандааг дээрх гурван ангилалд хуваадаг боловч эдгээр бүтээгдэхүүний орц нь адил байдаг юм байна.

Иймд нэг харандаа авахын оронд 2-3 харандаа худалдан авах шаардлагагүй. Хөмсгөнд зориулсан харандаанууд ихэвчлэн бор, шар ногоон саарал өнгөтэй байдаг. Хөмсөгний хэлбэрийг фиксатор хэмээх өнгөгүй, сормуусны будаг адил савласан , эргэдэг сойз бүхий шингэнээр бэхжүүлдэг. Фиксаторын найрлаганд витамин эрэндийн тос, кератин зэрэг хөмсөг бэхжүүлэгч бодисууд ордог.

Нүдний харандаа ямар байх ёстой вэ?
Нүдний харандаа нь хүний нүдэнд ямар ч хоргүй, гулгамтгай байх ёстой. Зовхины харандааны өнгөт нь нүдний болон үсний өнгөтэй адил байдаг.

Нүдний "сумыг" юугаар зурах вэ?
Eye liner нь шингэн нунтаг хоёр төрөл байх ба эдгээрийг No 0:1 нойтон багсаар түрхдэг.
Арьсаа арчлах аргаас
Хаврын улирал арьсанд их арчилгаа шаарддаг улирал учраас бүсгүйчүүд та бүхэний арьсанд зориулж дараах зөвлөгөөг оруулж байна.
1. Хэрвээ таны арьс тослог бол тослог ихтэй тэжээлийн тосноос аль болох зайлсхийх хэрэгтэй. Учир нь тос ихэссэнээс арьсны сүвийг бөглөдөг. Тиймээс өдөрт хоёр удаа зориулалтын тослоггүй шингэн савангаар нүүрээ угааж дараа нь салицилийн, сүүн, жимсний хүчилтэй цэвэрлэгч шингэнээр арчиж заншаарай. Чийгшүүлэгч тос түрхэхээ мартав. Тослог арьстай гээд хүмүүс ихэвчлэн чийгшүүлэгч тосыг хэрэглэдэггүй. Хуурай арьснаас дутуугүй тослог арьсанд ч чийгшил хэрэгтэй байдаг. Хамгийн гол нь өөрийн арьсанд тохирох тосыг зөв сонгох нь чухал. Арьсаа хэт хуурайшуулвал борооны дараах мөөг адил батга гарах болно гэдгийг анхаарна уу. Цагаан батга хуурайшилтаас үүсдэг. Хэрвээ та ямар арьстайгаа мэдэхгүй байгаа бол мэргэжлийн эмч, гоо сайханчид хандаарай.

2. Үрэвсэлтэй батга гарсан үед дотроо бөмбөлөг агуулсан гүн цэвэрлэгч /скраб/-ийг хэрэглэж болохгүй. Үүний оронд тосон гүн цэвэрлэгчийг хэрэглээрэй. Хар батгатай бол зориулалтын цэвэрлэгч наалт /Vichy, Nivea, T-Zone-ы бүтээгдэхүүнд байдаг/ наах эсвэл эмчилгээний шингэн савангаар цэвэрлэж болно.

З. Ихэнхи хүмүүс мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагалгүй батгаа өөрөө шахдаг муу зуршилтай. Хэрвээ үнэхээр идээ нь бултайгаад муухай харагдаад байгаа бол нүүр, гараа сайтар цэвэрлээд зориулалтын хөвөн, сальфеткийг хуруундаа ороож батгаа хоёр талаас нь болгоомжтой шахна. Хамгийн гол нь дутуу, цус гартал нь шахаж болохгүй. Учир нь сорви үүсэх магадлалтай. Шахсаныхаа дараа хатаагч эмтэй цэвэрлэгч шингэнээр арчина. Мөн шахсан зүйлээ хатаахгүйгээр нүүрээ будаж болохгүй. Гэхдээ танд л гэж хэлэхэд өөрөө шахалгүй мэргэжлийн эмч, гоо сайханчид хандахыг зөвлөе. Өөрөө шахсанаас олон муу үр дагавар үүсдэг.

4. Аль болох уурлаж бухимдахгүй байхыг хичээ. Стресс нь бие дэх дааврыг өөрчилж тослог булчирхайн тослогийг нэмэгдүүлж нүүрэнд батга үүсгэдэг.

5. Өдөр тутмын хэрэглээндээ цайр агуулсан хоол хүнсийг түлхүү хэрэглээрэй. Учир нь арьсны нөхөн төлжилтөд цайр үр дүнтэй бөгөөд сорвийг ч арилгах шидтэй. Цайр нь элэг, далайн хүнс, үр тарианд ихээр агуулагддаг.
6. Шинэ ургацын ногоо, жимсийг сайн идэж, ус их ууж бай. Ингэснээр та өөрт хэрэгцээтэй амин дэм, чийгийг нөхөж авна.