Friday, April 1, 2011

хувь хүний зан араншинд тохируулан байгууллагын удирдлага хэрхэн ажил оноох вэ?

Сэтгэл зүй болоод зан араншингийн хувьд хүмүүсийг 4 темпераментад хувааж үздэг. тэгвэл тухайн темпераментийн онцлог бөгөөд зан араншин нь тухайн хүний ажил үүрэг гүйцэтгэхэд ч нөлөөлж байдаг. Байгууллагын удирдлага ажилтныхаа зан араншингийн онцлогийг мэдсэнээр түүнд тохирсон ажил оноож өгөх нь байгууллагын хамтач ажиллагаа болоод цаашдын ажлын амжилтанд эерэг нөлөөтэй байдаг. Тиймээс темпераментийн онцлог бөгөөд ажил үүргийн тохирох байдлыг цуврал болгон хүргэж байна.
1. Флегматик темпераментийн хүнтай харилцах үеийн онцлог
Дөлгөөн тайван, сэтгэл санаа тогтвортой, дотоод сэтгэл хөдлөл нь гаднаа бага илэрдэг, найдвартай үнэнч хүмүүс. Санаачлага тааруу идэвх муутай боловч даалгасан аливаа ажлыг найдвартай гүйцэтгэдэг. Ажлын чадвар нь сайн , өндөр бүтээлтэй, махруу, ихэлснээ заавал дуусгаж чаддаг, худлаа хэлдэггүй, хариуцлагатай, тууштай. Гүйцэтгэх ажилд илүү тохиромжтой.
Дуу цөөтэй, хүнтэй танилцах, дасахдаа удаан, нийтэч биш, удаан ажиглаж байж дүгнэлт гаргадаг. Аливааг ухаж мэдэхдээ удаан, ганцаар сууж бие даан ажиллах дуртай, юманд ул суурьтай, бодлоготой ханддаг. Нэг ажлаас нөгөөд шилжихдээ удаан. Иймд идэвх санаачлагыг нь дэмжиж, байнга урам дэм өгч байх нь чухал. Хүмүүстэй тайван харилцдаг, зөрчил маргаанд оролцохгүй байхыг хичээдэг, барагтаа бухимдаж уурлахгүй. Нэг гомдвол даацтай гомддог. Сонгосон ажил мэргэжил, найз нөхөд , амьдралын орчин нөхцөлөө солих дургүй. Үерхэл нөхөрлөлд үнэнч. Зожиг байдлаас нь гарахад тусалж, зоригжуулан идэвхжүүлж, өөрийгөө ойлгон биеэ дайчилж шийдэмгий байхад нь нөлөөлөх хэрэгтэй.


2. Меланхолик темпераментийн хүнтэй харилцах үеийн онцлог
Хүмүүстэй нийц муутай, зожиг, ноомой, сэжигч хардамтгай, өөртөө болон бусад хүнд итгэдэггүй, магтаал сайшаал, зэмлэлийг гүн гүнзгий хүлээж авдаг. Эмзэг сэтгэлтэй, багахан бүтэлгүйтэхэд санаа зовж, сэтгэлээр унадаг. Уцаартай, зөрүүд.
Ажил гүйцэтгэхдээ өөртөө үл итгэх байдал гаргадаг. Амархан цуцөж ядардаг боловч аливаад нямбай, хичээнгүй ханддаг. Үүрэг хариуцлагыг сайн мэдэж ухамсарладаг. Өөртөө тааламжгүй байгаа бол зожиг, битүүлэг байх нь ажиглагддаг.
Анхаарал төвлөрүүлэх ажилд илүү тохирно.
Айж эмээх, гомдох, уйтгарлах сэтгэл догдлох нь амархан. Авхаалж самбаа сулавтар. Шинэ байдалд дасахдаа удаан, бусдын аяыг дагах, эрхшээлд орох нь ховор. Өөрийг нь басамжлахад дургүй. Өөртөө итгэлтэй байхад нь тусалж, баярлуулан урам өгч, өдөөн идэвхжүүлж байх шаардлагатай. Хүмүүстэй ерөнхийдөө их айж болгоомжилсон байдлаар харьцдаг, ярихдаа удаан, харилцаж буй хүнээ анхааралтай ажиглан өөрийн дүгнэлтээ болгоомжтой гаргадаг. Хурц зөрчлөөс зайлсхийдэг. Санаа бодлоо тэр бүр хүнд нээдэггүй, далд санаатай. Ялимгүй зүйлээс ч сэтгэлд амархан сэв гардаг. Ийм хүмүүстэй удирдлагын хувьд маш болгооомжтой харилцах нь зүйтэй. Хурц ширүүн шүүмжлэх, тохуу хийхэд ихээр эмзэглэдэг. Гаргасан шийдвэртэй итгэл муутай, бие бялдрын хувьд дорой байдаг.

1 comment:

Unknown said...
This comment has been removed by the author.