Saturday, May 4, 2013

Хоолны дуршил өөрчлөгдөх эмгэг буюу анорекси, булимия

Энэхүү эмгэг нь сүүлийн жилүүдэд нилээд түгээмэл тохиолдох болсон эмгэгийн нэг бөгөөд үүний талаарх зарим интернет сайтуудад байгаа мэдээлэл буруу ташаа байгааг үзээд энэ талаар шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор орууллаа. юуны түрүүнд энэ эмгэг нь бэлгийн зан үйлтэй огт хамаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Энэ нь клиник сэтгэл судлалын салбарт “Дур хүслийн өөрчлөлтүүд” гэсэн бүлэгт хамаарагдан судалдаг. Дур гэдэг нь ухамсарлагддаггүй байдлаараа хүслээс ялгаатай байдаг. Клиник сэтгэл судлалын салбарт аливаа сэтгэцийн өөрчлөлтийг тоон болон чанарын өөрчлөлтөөр авч үздэг. Анорекси болон булимия нь дур хүслийн өөрчлөлтийн тоон өөрчлөлтөд илүү хамаардаг. Харин чанарын өөрчлөлтөд парабулимия гэсэн ойлголтоор авч үздэг. Анорекси ба булимия нь маш түгээмэл тохиолддог хооллолтын эмгэг юм. Анорекси гэдэг нь бие организмоо сэтгэцийн талаас удирдаж хоол тэжээлийг vзэн яддаг болох євчин ажээ.
Єєрєєр хэлбэл, бие организм нь хоол тэжээлийг хvлээн авахгvй болж идсэн, уусан болгоныг нь гадагшлуулж /бєєлжих г.м / хаядаг дадал зуршилтай болдог байна. Энэхүү хоолонд дургүй болох эмгэгийн анхны эмнэлзүйн шинжийг Sir William Gull анх онцолсон бөгөөд тэрээр Виктория хатан хааны хувийн эмч байжээ. Анорекси идэх эмгэг нь гол төлөв эмэгтэйчүүд мөн 14 настай өсвөр насны охидод тохиолддог гэж 1987 онд хийсэн судалгаандаа Fosson болон түүний хамтрагчид үзсэн байна.
Америкийн Сэтгэцийн Эмгэг судлалын холбоо 1987 онд анорекси эмгэгийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлохдоо жин нэмэхээс айх, бие махбодийн ямар нэг асуудалгүй хэрнээ биеийн жингийхээ 15% алдсан тохиолдолд анорексиятай хэмээн үзнэ гэжээ. Анорексия эмгэгийн шалтгааныг бүрэн гүйцэт тодорхойлоогүй байгаа ч нийгэм, сэтгэлзүйн, физиологийн нөлөөнөөс шалтгаалах хандлагатай байдаг. Тухайн эмгэгтэй хүмүүс турж эцсэн мөртлөө өөрсдийгөө илүүдэл жинтэй байна гэдэгт итгэдэг нь би-гийн тусгалын асуудалтай холбоотой юм. (Striegel –Moore, Silberstein ба Rodin нар 1986). Үүнээс гадна гипоталамусын гэмтэл, дотоод шүүрлийн булчирхайн эмгэг, тархины хавдар зэрэг физиологи гаралтай үйл ажиллагаанаас шалтгаалдаг. Анорекситой хүмүүсийн 10 орчим хувь хоол бага идсэнээс болж нас бардаг. 12-40 насны эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог ба тэдний дийлэнх нь боломжийн амьдралтай, элбэг хангалуун амьдардаг, амжилттай ажил хэрэгч хүмүүс байх нь бий. Анорексийн анхны үед: тухайн хүнд дааврын үйл ажиллагаа алдагдан өлсөх мэдрэмж төрөхгүй болж, неврозын шинж ажиглагдаж эхэлдэг. Хий хоосон анорекси: өлсөх, ямар нэг зүйл идэх хүсэлгүй болж түүнээсээ үүдэн сэтгэл мэдэрлийн хямралд өртөж эхэлдэг. Гэвч өвчтөн өөрөө үүнийгээ үгүйсгэж, хий хоосон өөр төрлийн өвчинд анхаарч байдаг. Анорекситой өвчтөний жишээ: 28 настай Laura Wilson гэгч энэ бүсгүй ердөө 38-хан килограмм жинтэй байжээ. Өдөрт цөөхөн шош, бага зэрэг шоколад иддэг байсан тэрээр гэрлэхээр болж, гэрлэснээсээ хойш хоолны дуршил алдагдах буюу анорекс өвчинтэйгээ тэмцэж, эмчлүүлэхээр шийджээ. Эмч нар түүнд түүнийг анорекстай учир хүүхэд төрүүлэх боломжгүй гэж хэлсэн байсан ч Laura өнгөрсөн жил бие давхар болсон нь бүх хүнийг гайхашруулсан байна. Анорекстайгаа тэмцэж, жин нь 44.5 кг хүртэл нэмэгдсэн төдийгүй эрүүл саруул сайхан хүүтэй болсон байна. Булими гэдэг нь анорекси євчний эсрэг тєрлийн єєрєєр хэлбэл юу байна идэж л байдаг "хэнхэг" євчин ажээ. Булимитай хvн хамгийн их тэжээллэг хоол /торт, шарсан мах, хуушуур г.м /-ыг ч ихээр иддэг бєгєєд их идсэн хоол, тэжээл нь хор болон vйлчилдэг байна.
Үүгээр өвдсөн хүмүүс богино хугацаанд илчлэг ихтэй хүнс их хэмжээгээр хэрэглэдэг бөгөөд үүний дараа тэд идсэн зүйлээрээ бөөлжих эсвэл туулгах байдлаар энэ эмгэгийн шинж тэмдэг илэрдэг. Залуу эмэгтэйчүүд булимия өвчин тусах хандлагатай бөгөөд коллежийн эмэгтэй оюутнуудын 4-13 хувь нь булимиятай байдаг гэсэн судалгаа байна. Бүх судалгаанууд нэг ижил клиник шинж тэмдгүүдийг тодорхойлсон байдаг. Хар арьст хүмүүс анорексия, булимия өвчний хоёуланг нь тусах хандлагатай байдаг. Америкийн эрдэмтэн Жонсон Ларсон 2 булимиятай эмэгтэйчүүд сэтгэл хөдлөл тогтворгүй бухимдалтай, идэвхгүй ганцаардмал, уйтгарлах хандлагатай байдаг. Булимиятай хүмүүсийн талаарх хэд хэдэн судалгаанаас үзэхэд бие махбодийн гадаад төрх хангалтгүй, түгшүүхийн өндөр түвшинтэй, сэтгэл гутралтай байдаг ажээ. Сэтгэл судлаачид анорексия, булимия өвчний шалтгааныг мэдэх гэж хичээн судалсаар байгаа ба хүмүүс өвчин туссан хойноо сэтгэл судлаачдад ханддаг нь үүнд саад болж байна. Үүгээр өвчсбн хүмүүсийн өөрийн үнэлэмжийг эерэг болгож, сэтгэл хөдлөлийг тогтвортой болгох эмчилгээнд төвлөрөх нь зүйтэй гэж сэтгэл судлаач эрдэмтэн Logue зөвлөсөн байна. Булимиятай хүмүүсийн дийлэнх нь зүрхний өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг. Эдгээрийн эмчлэх арга зам төдийлөн тодорхой биш ба засал явуулж, хоолны дэглэмийг нь өөрчилж, эмчлэх боломжтой. (Walsh and Devlin, 1998; Gilbert, 2000; Miller and Mizes 2000) Америкийн “Анорекси ба булимийн холбоо” (www.aabainc.org) ажилладаг ба эдгээр төрлийн өвчтэй хүмүүст мэргэжлийн зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг байна. Булимиятай өвчтөний жишээ: Калифорний их сургуулийн Лиза Арндтийн нэг өдрийн хоолны цэс: • Өглөөний цайнд 10 хайрцаг жигнэмэг, 50 ширхэг шоколад • Өдрийн унданд 10 аяга салат, 5 сэндвич • Оройн хоолонд бүтэн тахианы мах, будаа, шөнийн 12 цагт жижиг пицца, жигнэмэг Лиза таргалалтаас ухаангүй айдаг боловч одоог хүртэл энэ дуршил нь хэвээрээ л байгаа. ( Hubbard, O’neil and Cheakalos 1999) Лиза хооллох эмгэгтэй Америкийн 10 сая эмэгтэйчүүдийн нэг. Энэхүү эмгэг гол төлөв насанл хүрсэн үед илрэх бөгөөд жин маш ихээр нэмэгддэг. Өлсөхийг зохицуулдаг биологийн хүчин зүйл: Хүн ба амьтны хооллох үйл ажиллагааг зохицуулдаг дотоод механизм нь зөвхөн хоолны их бага хэмжээг зохицуулаад зогсохгүй чухам ямар хоол тохирох вэ гэдгийг ч зохицуулж байдаг. Ямар үед идэж, ямар үед хоол идэхээ болих вэ гэдэг нь маш нарийн зохицуулалттай. Зөвхөн ходоод хоосон байснаар хүн өлсдөг биш ба харин маш чухал хүчин зүйл нь цусан дахь химийн найрлага юм. Глюкоз, сахарын төвшин өөрчлөгдөх нь өлсөх мэдрэмжийг зохицуулж байдаг. (Inglefinger, 1944; Rodin, 1985; Campfield et al.,1996). Глюкозын төвшинг тархины гипоталамус хянадаг ба түүний гэмтэл нь идэх зан үйлийг өөрчлөлтөнд оруулдаг. Жишээ нь: гипоталамусын хажуугийн хэсэг нь гэмтсэн хархнууд хоол идэх дуршилгүй болсноос өлсөж үхсэн. Харин дунд ховдол нь гэмтсэн харханд үүний эсрэг өөрчлөлт гарсан. Ийм хархнуудын биеийн жин ойролцоогоор 40% нэмэгдсэн байна. Үүнтэй ижилхэн гэмтэлтэй хүмүүст ч хэт таргалалт ажиглагдсан (Rolls, 1994, Woods et al.,1998). Хэдийгээр гипоталамусын гэмтэл нь хоолны дуршилыг өөрчилдөг нь тодорхой боловч яаж нөлөөлдгийг сайн судалж чадаагүй байна. Түүнээс гадна хооллолтонд зөвхөн дотоод хүчин зүйлс нөлөөлөөд зогсохгүй нийгмийн хүчин зүйлс ч нөлөөлдөг. Тухайлбал хүн бүр юу идэх, хэзээ идэх болон зохистой хооллолтын талаар өөрийн гэсэн хандлагатай байдаг. Эх сурвалж: 1. Батболд Ш. Сэтгэл судлал сонгодгууд. УБ., 2010 2. http://www.setgel.org 3. http://ru.wikipedia.org 4. http://www.golio.mn

4 comments:

Anonymous said...

Bi bulimia gaar uvchluud 7jil bolj b. suulin ued bur jin nemeed gerees garahaa bolij niigmees uurigoo tusgaarlaj ulam targalj baina. Manai mongold ene setgel talaar medlegtei yaaj bulimiag edgeeh talaar turshlagatai emch emneleg surgaltin buleg baidag bolovu?

Shijire said...

Мэргэжлийн сэтгэлзүйчид хандах нь зөв. Эмгэг сэтгэл судлалаар мэргэшсэн багш, судлаачид байдаг. Шаардлагатай мэдээлэл авах бол эргээд холбогдоорой.

Unknown said...

энэ өвчнөөр өвчлөхвий дээ гээд их айдаг боллоо__ би нэг хэсэг бараг л анорекситой болсон байж байгаад буцаад их иддэг болчихсон одоо яахаа бүр мэдхээ болилоо.. би жоохонштэ 22той

Unknown said...

hend handah we zowlooch