Wednesday, May 19, 2010

Хууль зүйн сэтгэл судлал

Өнгөрсөн үед: Энэхүү салбар нь нийгэмд хэрэгцээ, шаардлагатай болсноор 200 гаруй жил өнгөрч байна.Анх XXlll-р зууны үед гэмт хэргийг илрүүлэх, яллагдагчийн гэм бурууг тогтоох тал дээр ганц эрүүгийн болон эрүүгийн процессийн эрх зүйн мэдлэг нь дутагдалтай байгаа нь мэдэгдсэн байна.Ингээд улмаар үүнд шинжлэх ухааны бусад салбар, тэр дундаа сэтгэл зүйн шинжлэх ухаан хэрэгтэй байна гэж үзжээ.

1792 онд Хууль зүйн сэтгэл судлалын үйлчлэлээр анхны “Гэмт хэргийг тогтооход сэтгэл зүйн ухаан цаардлагатай болох нь” хэмээх бүтээлийг Германы судлаач К.Эккартсгнузенн \1752-1803\ хэвлүүлжээ. Мөн онд Германы судлаач И.Х.Шнумапн \1768-1821\ “Гэмт хэргийн сэтгэл зүйн ухаан” хэмээх бүтээл хэвлүүлсэн нь эрүүгийн эрх зүйн үндсэн ойлголтууд дээр сэтгэл зүйн анализ хийх гэсэн анхны оролдлого болсон гэж үзэж болно.XlX-р зууны эхэнд Н.Гофбазерын “Шүүхийн практикт сэтгэл зүйн ухааныг ашиглах асуудал” хэмээх бүтээл гарч гэмт хэрэгтэн
 бие хүний сэтгэл зүйн онцлог, зарим төрлийн гэмт хэргийг илрүүлэх, түүнийг шүүхэд шийдвэрлүүлэх сэтгэл зүйн үндсийг хөндсөн байна. XlX-р зуунд ерөнхийдөө Гэмт хэрэгтэн бие хүнд ихээхэн анхаарах болсон ба энэ үеийн төлөөлөгчдөөс нэрлэвэл Италийн нэрт сэтгэл зүйч Криминилогич Ч.Ломброзо \1836-1909\ юм. Тэрээр “Төрөлхийн гэмт хэрэгтэн” хэмээх бүтээл туурвиж, түүндээ“Гэмт хэрэгтэн бие хүн нь нийгмийн олон талт хүчин зүйлээс бус харин удамших төрөлхийн шинжтэй байдаг” хэмээн тэр үзжээ. Гэвч өнөө үед Ломброзогийн онолыг шүүмжлэгчид олон болсон. Хууль зүйн сэтгэл судлалыг биеэ даасан шинжлэх ухаан болох үүдийг нээсэн эрдэмтэд бол Германы эрдэмтэн Ю.Фредрих “Гэмт хэрэгтэнтэй тэмцэхэд сэтгэл зүйн ач холбогдол” \1945\, П.Кауфман “Гэмт зан үйлийн сэтгэл судлал” \1942\, Ф.Вульфен “Гэмт хэрэгтний сэтгэл судлал” \1926\ нар юм. Мөн Германы судлаач Г.Гросс шүүхийн сэтгэл судлалыг хөндсөнөөр  XX-р зуунд хууль зүйн сэтгэл судлал нь гэмт хэргийн сэтгэл судлал, шүүхийн сэтгэл судлал гэсэн 2 замналаар хөгжих болжээ. Үүний дараа “гэрчийн сэтгэл зүй” анхаарал татаж эхэлсэн бөгөөд 1903-1906 онд Лондон хотод Г.Гросс хууль зүйн сэтгэл судлалын чиглэлээр тогтмол сэтгүүл эрхлэн гаргах болсон байна. 1806-1812 онд Оросын Москвагийн Их сургуульд “Эрүүгийн сэтгэл судлал”н лекц орж эхэлжээ. 1920-д оны үед “Худал мэдүүлэх сэтгэл зүй, түүнийг илрүүлэх асуудал” хурцаар тавигдаж, үүнийг Н.Р.Лурит өөрийн бүтээлүүддээ хөндөж эхэлсэн билээ. Ингээд 1912 онд Германд хууль зүйн бага хурал болж хууль зүйн боловсролд шүүхийн сэтгэл судлалыг албан ёсоор оруулах болсон байна. Орос улсын хууль зүйн сэтгэл судлалы анхдагч гарамгай эрдэмтэн гэвэл В.М.Бахтерев \1857-1927\, С.С.Корсаков \1854-1900\, В.П.Сербскт \1855-1917\ нар юм. Ийнхүү өнөө хүртэл уламжлан хөгжсөөр хууль зүйн шинжлэх ухааны нэг гол салбар ухаан болоод байна.
Өнөө үед хууль зүй сэтгэл судлал нь:
Монгол улсын нийгмийн тогтолцоог бүхэлд нь шинэчлэн өөрчлөх үйл явц өрнөж буй өнөө үед хууль хамгаалах байгууллагаас өөрийн үл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөөг дээдлэх явдлыг бататгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлын эрх зүйн орчныг сайтар бүрдүүлэх нь чухал болоод байна.Хууль зүйн сэтгэл судлал нь хууль зүйн шинжлэх ухаан болон сэтгэл судлалын шинжлэх ухааны зааг дээр оршдог орчин үеийн бие даасан салбар шинжлэх ухаан мөн. Өнөөгийн манай нийгэмд хууль хамгаалах байгууллагын ажилтан болон бусад хуульчид оюутнуудад хууль зүйн боловсролоос гадна сэтгэл судлалын мэдлэг зайлшгүй чухал болоод байна. Хууль зүйн сэтгэл судлал нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэл зүйн цаад учир шалтгааныг судлан нээж, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийг олж мэдсэнээр тухайн гэмт хэрэг ямар учир шалтгаанаар гарсан, ямар аргаар урьдчилан сэргийлж болох, яаж тэмцэх арга ухааныг сэтгэл зүйн талаас нь авч үздэг. Манай улсад урьд өмнө энэ чиглэлээр гарсан бүтээл ховор бөгөөд хамгийн анхных нь Доктор, профессор С.Жанцан гуайн “Хууль зүйн сэтгэл судлал” хэмээх 2001 онд гарсан бүтээл юм. Энэ чиглэийн ном бүтээл ховор байдаг. 
Ирээдүйд хууль зүйн сэтгэл судлал нь:
Монголын нийгмийн амьдралыг бүхэлд нь ардчилал, шинэчлэлийн үйл явц өрнөж буй үед хууль сахиулах байгууллагууд, хуульчдын гүйцэтгэх үүрэг хувь нэмэр асар их байна.  Хууль зүйн болон сэтгэл судлалын шинжлэх ухаануудын уулзвар дээр үүссэн хууль зүйн сэтгэл судлал нь шинэ зуунд хууль хэрэглэх сахиулах ялангуяа шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой болно.  Хууль зүй сэтгэл судлалын ойлголт, арга зүйн үндэс тогтолцоо, хууль зүйн үйл ажиллагааны нийгэм-сэтгэл зүйн асуудал, эрх зүйн сэтгэл судлал, хуульчдын хөдөлмөрийн сэтгэл судлал, хуульчдын мэргэжлийн тодорхойлолт \профессиограмм\, иргэний эрх зүйн зохицуулалт ба иргэний шүүн таслах ажиллагааны сэтгэл зүйн үндэс, онцлог гэх мэт үйл ажиллагааболон гэмт хэрэгтэн бие хүний сэтргэл зүйн асуудлууд, мөрдөн байцаалт, эрүүгийн шүүн таслах ажиллагааны сэтгэл зүй, шоронгийн сэтгэл зүй зэрэг өргөн хүрээтэй асуудлыг иж бүрэн авч үзэх оролдлого хийхийн зэрэгцээ шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч эрүүгийн төлөөлөгч, тагнуулын ажилтан, өмгөөлөгч, нотриач бүр өөрсдийн үйл ажиллагаандаа сэтгэл зүйн мэдлэгийг хэрхэн ашиглах талаар тодорхой санал зөвлөмж боловсруулагдсан байх болно.

No comments: