Thursday, April 7, 2011

Холерик ба Сангвиник темпераментийн хүнтэй харилцах үеийн онцлог

Холерик

хүчтэй сэтгэлийн хөдөлгөөнтэй учир хурдан зантай, биеэ хянах чадвар дутмаг. өөрийг нь басамжлахад дургүй, харин магтуулах дуртай.
шаралхуу, цочмог, омголон зантай, түргэн ааштай, бусадтай хэрэлдэж маргах нь элбэг тул энэ үед нь дуугүй өнгөрөөж чадвал удалгүй тайвширч% уучлалт гуйх болно. Бухимдуулахгүй байхыг хичээх хэрэгтэй. маргаанд оролцвол ихэвчлэн хурцатгадаг. Хөнгөн гавшгай, хурдан хөдөлгөөнтэй, уйдамхай, нэг байдлаар удаан байж чаддаггүй учираас хөдөлгөөн шаардсан, хурдан гүйцэтгэж болох ажилд илүү тохирно.
өөртөө аятайхан таалагдсан нөхцөлд ямарч ажилыг хүч анхаарлаа төвлөрүүлэн, сайн ажиллаж амжилт гаргах чадвартай, хурдан бодож дүгнэлт гаргадаг. зоригтой, нийтэч, аливаад шүүмжлэлтэй ханддаг.
Биеэ даах дуртай, өөрийн бодолтой, өөрийн хувийн бодлоо удирдлага болгодог. Өөрт нь итгэл хүлээлгэн бие даан ажиллуулбал идэвхтэй, дайчин, шургуу байж чаддаг.



Цагаан цайлган, сэтгэлээр унах нь хурдан. Илэн далангүй яриатай, ярихдаа дохио зангаа их хэрэглэдэг. Тэвчээртэй бусдыг сонсох чадвар муу, заргач, хэлж ярьснаа амархан мартдаг. Өөрийн боломжийг хэт үнэлж, алдаатай шийдвэр гаргаж болзошгүй. Бухимдах үедээ түрэмгий зан гаргадаг.

Сангвиник темпераментийн хүнтэй харилцах үеийн онцлог

Аливаа ажлын эвийг олж амархан гүйцэтгэж чаддаг. Ийм хүнд эв дүй, идэвхи хөдөлгөөн, авхаалж шаардагдах ажил илүү тохирно.
Сэтгэл сайтай, хөгжилтэй хошигнох чадвар сайтай, илэн далангүй, хэнтэй ч нийцтэй, цовоо сэргэлэн, эелдэг ааштай, цайлган, шудрага хүмүүс байдаг. Аливаа ажилд хянуур бүтээлчээр ханддаг, харин нэг төрлийн ажилыг удаан хийж чаддаггүй, юм юм сонирхдог.
Нөхцөл байдалд дасан зохицохдоо сайн, олон төрлийн ажлыг нэг зэрэг хийж чаддаг. Гэвч олон зүйлд самгардах, үр дүнг нь бүрэн үзэхгүй орхих, уйдах явдал харагддаг. Хэцүү төвөгтэй, хугацаа тулсан ажлыг сайн хийж чаддаг. Ажил хэрэгч харилцааг амархан тогтоодог, хүмүүсийг өөртөө татаж чаддаг, хамт олны дотор аливаа эерэг харилцааг санаачлагч болдог. Ямагт ажилтай, завгүй байх дуртай. Хөөрөл нь саатлаар, саатал нь хөөрлөөр солигдохдоо амархан учир дутагдлаа амархан засч чаддаг, бухимдлаа тайлж чаддаг, хүний үгэнд оромтгой, бусдын санаа бодлоос зөрөхгүй байхыг хичээдэг. Тогтворгүй байдал нь юманд өнгөц хандах, алдаа гаргах, цухалдах, атаархах, өс санах, заримдаа зожиг зан гаргах зэрэг шинжүүд үүсгэж болзошгүй.
Бизнесийн Сайн зохицолууд:
--Хоёр Флегматик
--Меланхолик ба сангвиник
--Флегматик ба меланхолик
--Сангвиник ба флегматик
Хоорондоо муу зохицдог хослолууд:
--Хоёр холерик
--хоёр меланхолик
--Хоёр сангвиник – эдгээр хослолууд эрх мэдлээ булаацалдах учир зохисгүй.
--Холерик ба сангвиник- сэтгэлийн хөдөлгөөнөө хоёул гадагш гаргадаг тул зохисгүй.
--Холерик ба меланхолик- эд бол хамгийн таарамжгүй, муу хос

Дэлгэрэнгүйг Тэгшжаргал Н. Ажил хэрэгч харилцааны соёл. УБ., 2004

No comments: