Таны нэр: . . . . . . . . . . . . . . . .
Таны нас: . . . . . . . . . . . . . . . .
Таны мэргэжил: . . . . . . . . . . . .
Заавар: Та асуултыг анхааралтай уншин өөрийн зан чанарт нийцсэн өгүүлэмжийн өмнөх үсгийг дугуйлна уу.
Энэхүү судалгааны зорилго: нь хүний темперамент нь та бидний мэргэжлээ сонгоход хэрхэн нөлөөдөг талаар судлах болно.Та бүхнийг судалгаанд үнэн зөв идэвхитэй оролцохыг хүсье.
Энэхүү судалгааны зорилго: нь хүний темперамент нь та бидний мэргэжлээ сонгоход хэрхэн нөлөөдөг талаар судлах болно.Та бүхнийг судалгаанд үнэн зөв идэвхитэй оролцохыг хүсье.
1. Та өөрийгөө ямар хүн гэж боддог вэ?
a. Хөгжилтэй баяр хөөртэй
b. Эмх журамтай, бодлоготой, хүлээцтэй
c. Тогтворгүй, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй
d. Ичимхий бүрэг, хүлцэнгүй
2. Та шинэ орчинд дасахдаа хэр вэ?
a. Би шинэ орчинд дасахдаа хурдан
b. Би шинэ орчиндоо дасахдаа муу
c. Би шинэ орчиндоо дасахдаа удаан
d. Би шинэ орчинд сандарч тэвддэг
3. Та хэр сэтгэлийн хөдөлгөөнтэй вэ?
a. Байнга хөгжилтэй баяр баясгалантай байдаг
b. Сэтгэлийн хөдөлгөөнгүй байнга тогтуун тайван байдаг
c. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, огцом түргэн ааштай
d. Сэтгэлийн хөдөлгөөн бага бөгөөд уйтгарлаж гиюүрэх тал ихтэй байдаг
4. Та асуудлыг хэрхэн шийддэг вэ?
a. Асуудлыг яаран шийдэхийг хүсдэг
b. Сайн бодож байж нухацтэй шийддэг
c. Асуудлыг хурдан шийддэг, өнгөц байлаар хааяа шийдвэрлэх тохиолдол байдаг
d. Асуудалын нухацтай шийддэг, шийдэгдэхэд бэрх бол гутрах тохиолдол байдаг
5. Таны ажил бүтэлгүйтвэл:
a. Алдаагаа олж тэр даруй шинээр эхлэнэ
b. Эмзэг хүлээж авалгүй сайтар дүгнэж бодно
c. Өөр хувилбарыг бодож энэ ажлаа орхино
d. Өөртөө гутарч бодлогоширч гиюүрэх нь элбэг
6. Танд тэвчээр алдагдах тохиолдол гарвал:
a. Би биеэ барих чадвар сайтай
b. Тийм байдал гарах нь бага
c. Уурлах нь элбэг байдаг
d. Хүлцэнгүй байдлаар хандах нь элбэг
7. Танд эдгээр өгүүлэмжүүдээс аль нь илүү давамгайлсан байдаг вэ?
a. Байнга өөдрөг байдаг хааяа хөнгөн хийсвэр ханддаг
b. Юманд маш нухацтай ханддаг уур уцаар багатай
c. Огцом түргэн ууртай сэтгэлийн хөдөлгөөн ихтэй
d. Бодлогоширч гиюүрэх талтай, нийтэч биш
8. Та шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ?
a. Дуртайяа хүлээж авдаг
b. Тийм ч эмзэг хүлээж авдаггүй
c. Хүлээж авах дургүй байдаг
d. Маш эмзэг ханддаг
9. Та танихгүй орчинд очвол:
a. Маш хурдан бусадтай танилцаж чаддаг
b. Тийм ч таатай байж чаддаггүй, дасахдаа удаан
c. Ихэнхи хүмүүстэй ний нуугүй шулуун харьцаж, учраа олоход хялбар байдаг
d. Сандарч тэвддэг, хурдхан холдож явахыг хүснэ
10. Та ажлаа хийхдээ:
a. Тууштай ажиллах чадвар сайн
b. Маш нухацтай хийдэг
c. Үе үе гэнэтийн байдлаар үсрэнгүй ажилладаг
d. Амархан ядардаг
11. Таны ааш занд аль нь илүү давамгайлдаг вэ?
a. Нийтэч уриалгахан нэрэлхүү биш
b. Дооглож шоглоход тэр болгон уурлаад байхгүй
c. Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггүй, шулуун шудрага байдаг
d. Ичимхий, хүмүүсийн харилцааг эмзэг хүлээж авдаг
12. Та хүнтэй ярилцахдаа:
a. Ихэнхдээ өөрөө ярих нь элбэг байдаг
b. Бодож байгаад чухал үед л ярьдаг
c. Нэг хүнтэй тийм ч удаан ярилцаад байхгүй
d. Ярьж байгаа хүнийхээ зан төлөвт зохицож ярьдаг
13. Та олны дунд ихэнхдээ ямар байдалтай байдаг вэ?
a. Хөгжилтэй, уриалан дуудах чавдартай
b. Дуу цөөтэй, хоосон чальчдаггүй
c. Түрэмгий, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байдаг
d. Нийтэч биш, ихэнхдээ ганцаараа байхыг эрмэлздэг
14. Та шинэ ажилд орвол:
a. Шинэ зүйлд маш сониуч, ажилдаа хурдан дасч, суралцдаг
b. Шинэ ажилд хүч анхаарлаа хандуулах нь тааруухан, нэг хэв маягтай
c. Шинэ ажилд дасахдаа удаан, тийм ч тогтвортой ажилладаггүй
d. Шинэ ажилд дасахдаа удаан, тэвдэж сандардаг
15. Таны хөдөлгөөн нь:
a. Гар нүүрний хөдөлгөөн ихтэй чанга тод хэл яриатай
b. Гар нүүрний хөдөлгөөн бага тайван удаан хөдөлгөөнтэй
c. Гар нүүрний хөдөлгөөн ихтэй огцом түргэн хэл яриатай
d. Гар нүүрний хөдөлгөөн бага сул, аяархан хэл яриатай
Судалгааг үнэн зөв бөглөсөн танд баярлалаа.
Танд ажлын өндөр амжилт хүсье!
Танд ажлын өндөр амжилт хүсье!
Танд "а" хариулт их байвал: Сангвиник - араншин нь сэтгэлийн хөдлөл ихтэй, улиран өөрчлөгддөгөөр тодорхойлогдох бөгөөд ийм араншинтай хүн ямар нэг зүйл сонирхвол түүнээ ямагт гүйцэтгэдэг, эс сонирхвол үүнээсээ уйдаж идэвхгүй болдог. Түүнчлэн орчиндоо хурдан зохицдог, гомдол гутралаа амархан мартдаг, өөдрөг үзэлтэй, уян, ухаан хурц, нэн ажигламтгай. Ийм араншинтай хүмүүст дараах дутагдал байдаг. Юманд өртөмтгий, дутагдлаа үл тоомсорлодог, бардам сагсуу, нөхөрлөл дурлалд захирч байх дуртай, хүсэлгүй бол ажиллаж чаддаггүй, ажил хэрэгт хандах нь тийм ч сайн биш.
Танд "b" хариулт их байвалФлегматик - араншин нь хүчтэй, тайван даацтай, юманд яардаггүй, ажил төрөлд хариуцлагатай махруу ханддаг, хэт хөшүүн, олон үг ярьдаггүй . Ийм араншинтай хүмүүст онцгой тохиолдолд дараах дутагдал илэрдэг: сандруу, бусдад үл итгэх ба хартай, өөрийгөө дутуу үнэлэх, биеэ хэт барьж нэр төрөө дэндүү боддог, магтуулах дуртай, ажил хэрэг нь бүтэлгүй бол сэтгэл санаагаар амархан унадаг, зөрүүд, өөрийгөө хэт их хянаж цэнэдэг, шинэ үйл ажиллагаанд удаан дасдаг байна.
Танд "c" хариулт их байвалХолерик - араншин нь хөөөрөл ихтэйгээрээ тодорхойлогддог бөгөөд хөдөлгөөнтэй хүч энерги ихтэй, түргэн шаламгай, юм хүлээн авах хариу үйлдэл хийхдээ түргэн ажилд шүүмжлэлтэй ханддаг сэтгэлийн хөдлөл ихтэй амархан ядарч цуцдаг идэвхийн үе нь бага. Ийм араншинтай хүмүүст дараах дутагдал бий: Амархан гомддог, эмзэглэдэг, хэт хөөрсөн үедээ догшин, дутагдалаараа бхархдаг бөгөөд хувиа хичээсэн байдлыг нь хөндвөл зэвүү хүрэхээр сөрөг авир гаргах ба юманд тэргүүлж удирдах дуртай, бусад хүмүүстэй ойр дотно биш заримдаа биеэ тоох байдалд орж болзошгүй.
No comments:
Post a Comment