Сэтгэл судлалын тайлбар толь -Н- үсэг
1.Невротик түгшүүр- Гадагшаа илэрхийлэн гаргах боломжгүй сэтгэлийн хөөрөл, түлхэц, ухамсарлагдсанаас болж тулгарах аюулын хариуд үүсч буй сэтгэцийн түгшүүр, зө билэг түлхцийг, ялангуяа бэлгийн болон түрэмгийллийн хөөрлийн Его хянаж чадахгүй байж магадшүй гэж эмээх сэтгэлтэй холбоотой.
2.Неврологи- сэтгэцийн амьдралын 3 бүтцийн хөдөлгөөнт харилцан үйлчлэлийг авч үзэхгүйгээр хүний зан үйлийг бүрэн ойлгох боломжгүй. Үүнийг Фрейд маш энгийн неврологи болон биологийн түвшинд буулган ажиглаж, засан шинжиж болно гэж таамаглаж байсан.
3.Нойр- сэтгэлзүйн талаас гадаад орчин чиглэсэн сонирхлоо гээх явдлаар тодорхойлогдох сэтгэцийн төлөв байдал. Биологийн талаас энэ нь амралт юм.
4.Найралдах- нэгдэх холилдох гэсэн утгатай. Янз бүрийн ухагдахуун нэгэн цогцод нийлэх үйл. Фрейд үүнийг зүүдийн судлах явцдаа найралдахыг зүүдний ажилын нэг дэх үе шат гэж үзсэн.
5.Невроз- эрчимтэй түгшүүр үүссэнээс бий болох өөрчлөлтүүд. Энэ үеийн түгшүүр нь хамгааллын механизмуудыг хэрэглэх чадваргүй болсонтой холбоотой. Его үл ухамсарлагдахуй дахь зөрчилтэй тулгарна.
6.Ноогени невроз- экзистенцийн бачимдал яваандаа невроз үүсгэж болно. Экзистенцийн вакуум өвчний шинж тэмдгүүдийг үүсгэж байгаа тохиолдолд “ноогени невроз” гэсэн нэр томъёог хэрэглэнэ. Франкл ноогени неврозыг “оюун санааны асуудал, ёс зүйн зөрчил, Супер его ба жинхэнэ ухаарал 2н хооронд үүсч байгаа зөрчилд суурилсан невроз” гэж тодорхойлсон.
7.Невротик гурвалжин- “экзистенцийн вакуумын улмаас хүн төрөлхтөн невротик шинжтэй болж байна” гэж Франкл үзсэн. Экзистенцийн хоосролын хаьтгайрлын нөлөөлөл зөвхөн ноогени невроз ба олныг хамарсан невротик гурвалжинг үүсгэдэг. Невротик гурвалжин гэсэн нэрийг Франкл сэтгэл гутрал, мансуурал, залуучуудын дунд амиа егүүтгэх үзэгдэл нэмэгдэж байгаа явдал гэж үзсэн.
8.Нирвипалка- эртний Энэтхэгийн сэтгэгчид хүний хүртэхүйн асуудлыг судалж байсан ба тухайн үеийн ном зохиолд тэмдэглэгдсэнээр хүний хүртэхүйг 2 хуваасны нэг нь нирвипалка юм. Энэ нь шууд бус, тодорхой бус иүртэх хүртэхүй юм. Цэвэр мэдрэхүйн эрхтнээс юм шууд нөлөөлөх замаар хүртэх үйл явц.
9.Нейрон-Хүний мэдрэхүйн тогтолцооны гол цөм. 1900 оны эхээр Испаны эрдэмтэн С.Сяжал нээсэн. Хүний тархинд ойролцоогоор 100 тербум орчим байдаг. бусад эсүүдтэй дунджаар 10-15 мянган ширхэг холбоос үүсгэдэг. Урагт байх үед бүрэлдэж ахиж шинээ бий болдоггүй.
10.Нийлэмжийн онол-Хүний ухамсар, сэтгэцийн үзэгдлийн учир шалтгааныг судалдаг сэтгэл судлалын урсгал.Энэ онол нь 3үе шатыг дамжин хөгжсөн. Хүний мэдрэлийн нийлэмж холбоосуудын мөн чанар үйл ажиллагааны онцлогийн талаар эртний Энэтхэг болон Грект судалж байсан ч 17-р зууны үеэс уг асуудалд жинхэнэ Детерминист зарчмын үүднээс хандах болсон. Англий эмч Гартли \1705-1757\ “Мэдрэлийн нийлэмж холбоос нь сэтгэцийн үйл ажиллагааны онцлогийг бүхэлд нь тайлбарлаж чадах ихээхэн нийтлэг ач холбогдолтой категори”хэмээн анх удаа тодорхойлжээ.
No comments:
Post a Comment