Tuesday, October 12, 2010

Нөгөө л мөнхийн сэдэв хайр...
 
Зүрх хаяа ухаангүйгээр нэг зүйлрүү тэмүүлнэ. тэгэснээ амс хийнэ.тун ч удалгүй урдынхаасаа улам хүчтэйгээр зүтгэнэ. хэрэв эсрэг зүрх нь нааштай цохилвол хос зүрхний яруухан хэмнэл нийлэн эгшиглэнэ. харин цаашаа цохилвол өгчин зүрхний улих дуун цэцэгсийн толгой тасдана...


 Хайр гэж чухам хагацал харццсал уу эсвэл халуу дүүгсэн илчит үнсэлт үү...бид түүнд дурлаж, тэр биднийг хайрлаж бас тэд биднээс салан оддог. хагацал ч биш, халуун дулаан үнсэлт ч биш тэр л зүйлийг хайр гэж хэлж болох...Бидний хайр энгийн юм шиг атлаа их олон зүйлийг биднээс шаарддаг. Бас тэр маш олон үе шатыг дамжин жинхэнэ хайр болдог. энэ нь 5н үе шаттай.    
       
1. Бусдын сэтгэлийг татах: дотно харилцааны онцлогийг судалдаг сэтгэл судлаачид энэ харилцааны гол онцлогийг төстэй байдал гэж үздэг. эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг хүндэтгэл хүлээхүйц, шудрага, бие даасан, өрөвч, ойлголцлыг чухал гэж үздэг бол эрэгтэйчүүд гоо үзэмж, сайхан хоол хийх чадвар, арвич хямгач занг  чухал гэж тооцдог. Сентрокийн үзэж байгаагаар буурай хөгжилтэй орнуудад гоо сайхны  эерэг хэмжүүрт ордог бол эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудад сөрөгт ордог. Хамилтоны боловсруулсан хосын таамаг ёсоор бид хэнийг хайрлах вэ
гэдэг хийсвэр төсөөлөл байдаг боловч бодит байдал дээр өөртэйгээ ижилхэн хүмүүсийг сонгодог.

2. Романтик хайр: хайр дурлалын эхний үе шатанд зонхилдог. Бэлгийн дур хүсэл, шохоорхол давамгайлдаг. дийлэнх соёлд романтик хайр  нь гэрлэлтийн үндсэн шалтгаан болдог. Бершейдийн дүгнэснээр романтик хайр үүсэх шалтгааны 99% нь бнлгийн дур хүсэл байдаг. 
3.Дасал болсон хайр: Цаашид насанд хүрэн үед дасал болсон хайр болдог. 
Ф.Шейверийн  үзсэнээр романтик үе шатанд  бэлгийн дур хүсэл ба сэтгэл ханамж холилдож, ганцаардлын мэдрэмж байхгүй болж өөр хүйсийн хүнээсээ шинэ зүйлийг олж харан, нууцлаг байдлаар дасч эхэлдэг. харин цаг хугацаа өнгөрөх тусам бэлгийн дур хүсэл буурч, зөрчил үүсч, шинэ содон байсан зүйл нь хэвшммэл зүйл болж ганцаардмал, уйтгар гуниг бий болдог. 
4.Ганцаардал:  ганцаардмал хүмүүс багадаа эцэг эхтэйгээ бараг харилцдаггүй, өөрийн үнэлгээ доогуур байдаг. өөрийгөө буруутгйх мэдрэмж хүчтэй байдаг. эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ганцаардал ялгаатай байдаг. Эрэгтэйчүүд гол төлөв өөрийгөө буруутгаснаас ганцаарддаг бол эмэгтэйчүүд гадаад хүчин зүйлийг холбоу үзсэнээс ганцаарддаг. 
5.Өөрийгөө золиослох:  Алтриудм гэдэг нь ерөнхийдөө бусад хүмүүст туслах сонирхол гэсэн утгатай. Судлаачдын зарим хэсэг нь гентэй холбож, харин зарим нь солилцооны онолоор алтриудмыг тайлбарладаг. Алтриудмын хамгийн сайн судлагдсан сэдэв бол "гэрчийн оролцоо" гэх үзэгдэл. гэрчийн оролцооны дийлэнх судалгаагаар хүмүүс ганцаараа байхдаа хүнд туслах магадлал 70% бол ажиглагчдын тоо нэмэгдэх тусам  тусламж үзүүлэх магадлал багасдаг.  

No comments: