Friday, December 10, 2010

Нийгмийн айдас

Оршил
Энэхүү бие даалтын ажил нь Нийгмийн сэтгэл судлал хичээлийн хүрээнд хүмүүсийн нийгмийн идэвхтэй, хөдөлмөрч оролцоонд томоохон саад болж байдаг Нийгмийн улигт айдас ба Талбайн улигт айдсын тухай онол ба судалгааг оролцуулсан. Өнөөгийн Монголын өдрөөс өдөрт хөгжин, нийслэл хот болох Улаанбаатар хотод хүм амын талаас илүү нь төвлөрөн амьдарч байна. Гэтэл түүний хажуугаар гэмт хэрэг, зүй бус зүйлүүд даган нэмэгдсээр байгаа нь нийгмийн харилцаагүйгээр оршин тогтнох боломжгүй хүн төрөлхтөний сэтгэл санааны тайван байдал, түүнээс хамааралтайгаар байх эрүүл мэнд, ажил амьдралын амжилт зэргэд сөргөөр нөлөөлсөөр байна.
Эрдэмтэн, сэтгэгч Д.Дидрогийн “Хүн нийгэмд амьдрахын тулд л заяагджээ” гэсэн байдаг. Үнэхээр ч хүн бол нийгмийн амьтан гэдгийг агуу сэтгэгч Аристотель ч баталсан. Гэтэл нийгэмгүйгээр оршин тогтнох боломжгүй хүн гэгч амьтанд эргээд нийгэм нь дарамт болж, байнгын айдастай байлгах нь хүнийг хүний нийгэмдээ амьдрах боломжийг хязгаарлаж байна.
Тиймээс бид хүмүүсийн өмнө тулгамдаж буй нийгмийн ба талбайн айдсын хэмжээг судлан тодорхойлж, түүнээс гарах арга замыг багахан хэмжээнд зааж ойлгуулах, тэрхүү айдсаа даван туулахад нь туслах зорилгоор энэхүү бие даалтын ажлаа хийлээ.

Нийгмийн улигт айдас ба Ялимгүй зовлонт байдлын эмгэг
Нийгмийн улигт айдсыг ярихын өмнө ялимгүй зовлонт байдлын эмгэгийг заавал ярих шаардлагатай байдаг.
Ялимгүй зовлонт байдлын эмгэг гэдэг нь улигт байдлын эмгэг, ба сэтгэл түгших эмгэгтэй ойролцоо утгатай.
Энэ нь стрессээс шалтгаалсан сэтгэцийн эмгэгт ордог. Өвчний олон улсын Х ангилалын кодоор талбайн айдас нь F40.0, нийгмийн айдас нь F40.1 байдаг. Энэ нь өвчнийг олон улсын хэмжээнд танихад тусалдаг.

Айдсын эмгэгтэй өвчтөнүүд хэн ч аймааргүй ямар нэг тодорхой зүйлээс хар аяндаа айдаг. Тэрхүү айдас нь өвчтөний сэтгэцийн дотоод ертөнцийг бүрэн эзэмддэг. Хэсэг хугацааны дараа уг улигт айдас аажмаар замхран арилдаг. Тэгснээ дахиад л давтан илэрч өвчтөний сэтгэцийн дотоодыг эзэмддэг. Ийм байдлаар улигт айдас өдөрт хэдэн ч удаа давтагдаж болдог. Улмаар аймааргүй юмнаас айж байгаагаа өвчтөн ойлгож өөрийгөө сэтгэцийн хувьд хэвийн бус байдалтай болж байна гэж үнэлнэ. Ингээд тэмцэл хийж эхэлдэг.
Ихэнх судлаачид ялимгүй зовлонт байдалын эмгэг үүсэх шалтгааныг ямар нэг стресстэй холбож үзэхийн зэрэгцээ мөн бие хүний хувийн онцлог шинж чанартай холбон тайлбарладаг. Жнь: эрдэмтэн Павловын дээд мэдрэлийн үйл ажиллагааны сургаалийг баримтлагчид “сэтгэгч” хэв шинжийн хүмүүс энэ өвчнөөр зонхилон өвчилдөг байна.
Мөн психоастеник хүмүүс айдсын болон сэтгэл түгших эмгэгээр өвчлөх магадлал өндөртэй байдаг байна.
Ерөнхийдөө дараах шинжүүдийг өөртөө агуулж байвал ялимгүй зовлонт байдал гэж үздэг.
•Айдас, бодол, дур, үйлдэл мэтийн сэтгэцийн нэг буюу хэд хэдэн үзэгдлүүд өвчтөний санаа зоригоос үл хамааран хар аяндаа үүснэ.
•Хар аяндаа үүсч байгаа тэдгээр сэтгэцийн үзэгдлүүд өвчтөний дотоод сэтгэлийг бүрэн эзэмдэнэ.
•Тэдгээр нь өөрөө хар аяндаа замхарна
•Тэгээд байн байн давтан илэрч, өвчтөний сэтгэл санаанаас салж өгөхгүй давтан илэрсээр байна.
•Өвчтөний сэтгэлийг маш хүчтэй түгшээнэ
•Өвчтөн эмгэгээсээ салах туушта тэмцэл хийнэ.
•Сэтгэл түгшилтээс болж бие махбодын талаас олон шинж тэмдэгүүд, зовиурууд илэрнэ.
Ялимгүй зовлонт айдсуудыг үүсгэж байгаа тодорхой объектоор нь 370 гаруй төрлийн айдаст ангилдаг боловч хураангуйлан 3 бүлэг улигт айдаст хуваадаг.
1.Нийгмийн улигт айдас
2.Талбайн улигт айдас
3.Өвөрмөц улигт айдас
Эндээс бид нийгмийн сэтгэл судлалын хичээлтэй уялдуулан эхний 2 улигт айдсыг тодруулан авч үзнэ.
Нийгмийн улигт айдас \F40.1\ гэж юу вэ?
Гэр бүлийнхээ гишүүдээс бусад хүмүүстэй нийгмийн тодорхой хүрээнд харилцах үед хар аяндаа айдас төрж, ичих мэдрэмжүүд үүсдэг. Ингэснээр бие сэтгэл шаналахыг нийгмийн айдас гэдэг.
Нийгмийн айдсыг үүсгэж байгаа объектоор нь дараах хэлбэрүүдэд ангилдаг.
•Хүнээс айх улигт айдас: таних, танихгүй хүмүүстэй уулзах болгонд шоолох вий, элэг доог болох вий хэмээн айж, ичих мэдрэмж өөрийн эрхгүй бий болж гар салганан чичрэх, шээс түргэн түргэн хүрэх илрэл бүхий биеийн шинжүүд үүсч хүмүүстэй уулзахаас татгадзах
•Нүүр улайхаас айх улигт айдас: хүмүүстэй уулзах үед, олны өмнө үг хэлэхэд, нүүр улайх вий хэмээх яльгүй зовлонт айдас төрж, хүйтэн хөлс цутгах, нүүр улайх, зүрх дэлсэх зэрэг үүсч сэигэл түгшинэ.
•Хөлрөхөөс айх улигт айдас: хөндлөнгийн хүн дэргэд байхад гэнэт хөлрөх вий, үнэр нь үнэртэх вий хэмээн айх, болгоомжлох, ичих, мэдрэмжүүд төрж, сэтгэл түгшиж бүх бие халуу оргин, хөлс дааварлах шиг болно.
•Олны өмнө үг хэлэхээс айх улигт айдас: олны өмнө үг хэлэх үед дээрх шинжүүд илэрч сэтгэл зовнино. Тиймээс олны өмнө үг хэлэхээс зайлсхийнэ.
•Огиудас хүрэхээс айх улигт айдас: хүмүүстэй уулзах буюу харилцах үед огиудас хүрэх вий хэмээн айж, сэтгэл түгших
•Эмэгтэй хүнээс айх улигт айдас: эмэгтэйчүүдээс, ялангуяа хүүхнүүдтэй уулзах үед тэднээс айх, ичих, мэдрэмж өөрийн эрхгүй үүсч, аль болох зайлсхийнэ.
•Хөгшчүүлээс айх улигт айдас: хөгшчүүл, ялангуяа өвөгчүүлтэй уулзах үед тэднээс айх, эмээх мэдрэмж хар аяндаа төрж зүрх дэлсэж сэтгэл түгшинэ.
Уулзахаас зайлсхийнэ.
•Хурьцахуй үйлдэхээс айх улигт айдас: үнсэлцэх, тэврэлдэх, хурьцал үйлдэх гэ мэт сексийн тухай ямар нэг юм бодоход өөрийн эрхгүй айдас төрж, сэтгэл түгшин нүүр улайж, алга хөлөрч улмаар бэлэг эрхтэн хөвчрөхөө болино.
•Ходоод гэдэсний хий алдахаас айх улигт айдас: олон хүний дунд байхад унгачих вий, хэхрэх вий хэмээх бодол хар аяндаа төрж, сэтгэл түгших, амьсгал олширох, хөлс цувах зэрэг шинж илэрч хүмүүсийн дунд байхаас зайлсхийнэ.
•Ламаас айх улигт айдас: лам хуврагууд тааралдах үед тэднээс айх айдас хүрч, зүрх хүчтэй цохилж, бүх бие чичирч, тайван биш болно. Их хүчтэй айдас хүрсэн үед тэднээс зайлсхийнэ.

Талбайн улигт айдас \ F40.2\ гэж юу вэ?
Айдас хүрмээргүй орон зай, гудамж талбай болон олон хүн цугласан газар ганцаараа байхад хар аяндаа айдас төрж, гар салганан чичрэх, алга хөлрөх, шээс түргэн түргэн хүрэх зэрэг шинжүүд илэрхийг талбайн улигт айдас гэдэг.
Тухайлбал: дэлгүүр хоршоо, захаар ганцаар явахад мөн автобусаар, мориор, онгоцоор аялахад, гэрээс гадагшаа ганцаар гарахад, ганцаар зам хөндлөн гарахад зэрэгт илэрнэ.
Талбайн улигт айдас маш хүчтэй илэрсэн тохиолдолд хүрээлэн буй бодит орчин өөрчлөгдсөн юм шиг санагдан, “галзуурах вий, үхэх вий эсвэл өөрийн удирдлага алдах вий” хэмээх айдаст автан зүрх хүчтэй цохилж байгаа газраасаа зугатах хэлбэрээр сандарч болно. Ийм байдлыг сандрах эмгэг гэж оношлодог,
Бид өдөр тутамдаа
ttөөрсдөө ч мэдэлгүйгээр нийгмийн ба талбайн айдастай бага хэмжээгээр учирч байдаг. Харин тийм төрлийн эмгэгтэй болохоосоо өмнө таних мэдэж, эрт эмчлэх нь чухал. Тиймээс талбайн ба нийгмийн айдсыг илрүүлэх асуултуудыг орууллаа.
Энэхүү асуултыг судалгааны гол асуулт болгон МУИС-н НШУСургуулийн 10 эрэгтэй, 10 эмэгтэй оюутнаас тестийн аргаар авсан судлагааг танилцуулъя.
Судалгааны хариултанд тийм, үгүй, заримдаа гэсэн 3-н сонголтыг авсан.
Нийгмийн айдсыг илрүүлэх 7н асуултанд хариулсан байдал.
1 Олны өмнө гарч үг хэлэхэд гэнэт хар аяндаа айдас төрж, сэтгэл түгшиж, хоолой зангиран, дуу гарахаа больж нүүр халуу оргих, огиудас хүрэх, зүрх дэлсэх, шээс түргэн түргэн хүрэх зэрэг шинж илэрдэг үү? гэхэд нийт
20-н оюутны 11буюу 55% нь “заримдаа”, 9 буюу 45% “үгүй” гэж хариулжээ.
2.Танихгүй хүмүүстэй хамт нэг өрөөнд байхад хар аяндаа айдас төрж, сэтгэл түгшиж, хоолой зангиран, дуу гарахаа больж нүүр халуу оргих, огиудас хүрэх, зүрх дэлсэх, шээс түргэн түргэн хүрэх зэрэг шинж илэрдэг үү? гэхэд:
заримдаа – 9хүн буюу 45%,
тийм-2 буюу 10%,
үгүй-9хүн буюу 45%,
3.Танихгүй хүнтэй уулзахад гэнэт хар аяндаа айдас төрж, сэтгэл түгшиж, хоолой зангиран, дуу гарахаа больж нүүр халуу оргих, огиудас хүрэх, зүрх дэлсэх, шээс түргэн түргэн хүрэх зэрэг шинж илэрдэг үү? гэхэд:
Заримдаа-5 буюу 25%,
Тийм-1 буюу 5%,
Үгүй - 14 буюу 70%,
4.Танихгүй хүмүүстэй нэг ширээнд сууж хооллоход гэнэт хар аяндаа айдас төрж, сэтгэл түгшиж, хоолой зангиран, дуу гарахаа больж нүүр халуу оргих, огиудас хүрэх, зүрх дэлсэх, шээс түргэн түргэн хүрэх зэрэг шинж илэрдэг үү? гэхэд
Заримдаа-6 буюу 30%,
Үгүй-14 буюу 70%,
5. Бөөгнөрсөн олон хүмүүсийн дунд байхад гэнэт хар аяндаа айдас төрж, сэтгэл түгшиж, хоолой зангиран, дуу гарахаа больж нүүр халуу оргих, огиудас хүрэх, зүрх дэлсэх, шээс түргэн түргэн хүрэх зэрэг шинж илэрдэг үү? гэхэд
Заримдаа-7 буюу 35%,
Тийм-1 буюу 5%
Үгүй-12 буюу 60%
6.Танихгүй хүнтэй хурьцал үйлдэхэд гэнэт хар аяндаа айдас төрж, сэтгэл түгшиж, хоолой зангиран, дуу гарахаа больж нүүр халуу оргих, огиудас хүрэх, зүрх дэлсэх, шээс түргэн түргэн хүрэх зэрэг шинж илэрдэг үү? гэхэд
Тийм-1 буюу 5%
Заримдаа-7 буюу 35%
Үгүй-12 буюу 60%
7.Нийгмийн бусад харилцаанд оролцоход гэнэт хар аяндаа айдас төрж, сэтгэл түгшиж, хоолой зангиран, дуу гарахаа больж нүүр халуу оргих, огиудас хүрэх, зүрх дэлсэх, шээс түргэн түргэн хүрэх зэрэг шинж илэрдэг үү? гэхэд
Заримдаа-7 буюу 35%
Үгүй- 14буюу 65%

Талбайн айдсыг илрүүлэх асуултууд: хариулсан байдал
1.Гэрээсээ гадагшаа ганцаараа гарахад гэнэт хар аяндаа айдас төрж, сэтгэл түгшиж, хоолой зангиран, дуу гарахаа больж нүүр халуу оргих, огиудас хүрэх, зүрх дэлсэх, шээс түргэн түргэн хүрэх зэрэг шинж илэрдэг үү?
Тийм-2 буюу 10%
Заримдаа-2 буюу 10%
Үгүй-16 буюу 80%
2.Олон нийтийн үйлчилгээний газраар ганцаар ороход гэнэт хар аяндаа айдас төрж, сэтгэл түгшиж, хоолой зангиран, дуу гарахаа больж нүүр халуу оргих, огиудас хүрэх, зүрх дэлсэх, шээс түргэн түргэн хүрэх зэрэг шинж илэрдэг үү? гэхэд
Тийм-3 буюу 15%
Заримдаа-7 буюу 35%
Үгүй- 10 буюу 50%
3.Хүнгүй задгай газраар ганцаар явахад гэнэт хар аяндаа айдас төрж, сэтгэл түгшиж, хоолой зангиран, дуу гарахаа больж нүүр халуу оргих, огиудас хүрэх, зүрх дэлсэх, шээс түргэн түргэн хүрэх зэрэг шинж илэрдэг үү? гэхэд
Тийм-3 буюу 15%
Заримдаа-7 буюу 35%
Үгүй- 10 буюу 50%
4.Ганцаараа зам хөндлөн гарахад гэнэт хар аяндаа айдас төрж, сэтгэл түгшиж, хоолой зангиран, дуу гарахаа больж нүүр халуу оргих, огиудас хүрэх, зүрх дэлсэх, шээс түргэн түргэн хүрэх зэрэг шинж илэрдэг үү?
Тийм-2 буюу 10%
Заримдаа-7 буюу 35%
Үгүй- 11 буюу 55%

5. Хөндий талаар ганцаар явахад гэнэт хар аяндаа айдас төрж, сэтгэл түгшиж, хоолой зангиран, дуу гарахаа больж нүүр халуу оргих, огиудас хүрэх, зүрх дэлсэх, шээс түргэн түргэн хүрэх зэрэг шинж илэрдэг үү? гэхэд
Заримдаа-7 буюу 35%
Тийм-3 буюу 15%
Үгүй- 10буюу 50%
6.Хүнгүй хоосон байшин буюу гэрт ганцаар байхад гэнэт хар аяндаа айдас төрж, сэтгэл түгшиж, хоолой зангиран, дуу гарахаа больж нүүр халуу оргих, огиудас хүрэх, зүрх дэлсэх, шээс түргэн түргэн хүрэх зэрэг шинж илэрдэг үү? гэхэд
Заримдаа-7 буюу 35%
Тийм-1 буюу 5%
Үгүй- 12буюу 60%
7.Мухар гудамжаар ганцаар явахад гэнэт хар аяндаа айдас төрж, сэтгэл түгшиж, хоолой зангиран, дуу гарахаа больж нүүр халуу оргих, огиудас хүрэх, зүрх дэлсэх, шээс түргэн түргэн хүрэх зэрэг шинж илэрдэг үү?
Заримдаа-6 буюу 30%
Тийм-1 буюу 5%
Үгүй- 13буюу 65%
8. Өргөн гудамжаар ганцаар явахад гэнэт хар аяндаа айдас төрж, сэтгэл түгшиж, хоолой зангиран, дуу гарахаа больж нүүр халуу оргих, огиудас хүрэх, зүрх дэлсэх, шээс түргэн түргэн хүрэх зэрэг шинж илэрдэг үү? гэхэд
Заримдаа-6 буюу 30%
Тийм-1 буюу 5%
Үгүй- 13буюу 65%
9.Ганцаараа дэлгүүр хоршоогоор явахад гэнэт хар аяндаа айдас төрж, сэтгэл түгшиж, хоолой зангиран, дуу гарахаа больж нүүр халуу оргих, огиудас хүрэх, зүрх дэлсэх, шээс түргэн түргэн хүрэх зэрэг шинж илэрдэг үү? гэхэд
Заримдаа-4 буюу 20%
Тийм-1 буюу 5%
Үгүй- 15буюу 75%
10.Уул даваагаар ганцаар явахад гэнэт хар аяндаа айдас төрж, сэтгэл түгшиж, хоолой зангиран, дуу гарахаа больж нүүр халуу оргих, огиудас хүрэх, зүрх дэлсэх, шээс түргэн түргэн хүрэх зэрэг шинж илэрдэг үү?
Заримдаа-10буюу 50%
Тийм-3 буюу 15%
Үгүй- 7буюу 35% тус тус хариулжээ.
Дүгнэлт: Энэхүү судалгаанаас үзэхэд оюутнуудын дунд талбайн ба нийгмийн айдас нь нилээд хэмжээгээр илэрдэг байна. Энэ нь айдсын эмгэг тэднээс хол, хөндий зүйл аль хэдийн биш болсныг харуулж байна. Ихэнх оюутнууд “заримдаа” гэсэн сонголтыг авсан нь тэдэнд айдсын эмгэг хаяа л илэрдэг зүйл биш харин эдгээр айдсын эмгэгийн хаяа илэрч, хаяа нуугдаж байлдаг шинжийг харуулж байгаа хэрэг юм. Мөн талбайн айдас нь нийгмийн айдсаас илүү байгаа ба эмэгтэй оюутнууд эрэгтэй оюутнуудыг бодоход айдас ихтэйгээр нийгэмд оролцож байна. Тиймээс тэд эдгээр айдсыг даван туулах хэрэгтэй. Судалгаанд оролцогчид Айдсын эмгэгтэй өвчтөн болтлоо хүндрээгүй ч тэд бага дээр нь эмчлэх нь зүйтэй юм. Ингээд айдсын эмгэгийг давах бяцхан зөвлөгөөг хүргэж байна.
•Айдас, түгшилт үүсэхэд анхаарлаа биеийн шинжүүдэд төвлөрүүлэхгүйгээр биеэ барьж сурах
•Айдсаас үүссэн биеийн зовиуруудыг багасгахын тулд “тайвшруулах амьсгалын дасгал” хийх
•Бусдад айдас төрүүлдэггүй ч өвчтөнд айдас үүсгэж байгаа зүйлсийн нэрийн жагсаалт гаргах
•Айдас үүсгээд байгаа тэдгээр зүйлстэй аль болох тулгарахгүй байх арга зам ба боломжуудыг хамтран ярилцах замаар хайж олоод хэрэгжүүлэх оновчтой аргыг өвчтөн өөрөө сонгох
•Хэт их айдсыг давах арга замыг ярилцах Жнь: энд их хүнтэй байгаа тул би бага зэрэг айж байна. Тун удахгүй миний араас айдас арилж, хэвийн байдалдаа орно гэх мэтээр өвчтөн өөрөө өөртөө хэлж тайвшруулах
•Айдсыг даван туулахад өөрт нь тусалж чадах найз нөхөд, гэр бүлийн гишүүдийн тусламч авах
•Дээрх алхамуудыг хийхээс өмнө 4 цагийн дотор архи бусад мансууруулах бодис болон айдас намдаах эм уухгүй байх гэх мэт болно.

4 comments:

Anonymous said...

sain baina uu bi endees unshaad ooriigoo niigmiin hurts aidastai gesen dugneltend hurlee emchleh arga zam baina uu yamar taivshruueh em uuhuu bi amisgaliin dasgal hiij oortoo helj uzsen ch nolooloogui manai mongold er ni hovsin emchilgee hiidiin bolvuu nadad sain medeed og tegeh uu guij bna shuu chamd amjilt husey ih goe blog bnaa minii hayag zol_20@yahoo.com ene hayag ruu olson medeelel zovlogoogoo yavuulchih tegehuu hicheenguilen guij bna shuu

Unknown said...

bayrlalaa. zaawal tuslah bolnoo.

roza said...

сайнуу өөрийн чинь блог их таалагдлаа л даа бие даалтаа хийгээд завгүй байгаа боловч сэтгэгдэлгүй бичэлгүй өөрийн чинь блогыг хааж чадсангүй. Яг энэ талаар сэтгэцийн хичээл дээр ангийхандаа хичээл удирдаж байган чиний бичсэн энэ сэдэв надад оногдсон юм. Би өөрөө анагаах сурдаг яг одоо манайд сэтгэцийн эрүүл мэнд гэсэн хичээл орж байгаа энэ бол миний заах хичээлийн хэсэг нь манайд бол энэ психосоматик өвчин л дөө бүр тодруулбал сэтгэлийн гаралтай биеийн өвчин гэсэн үг хэт их айдас буюу стресс нь хүний вегетатив мэдрэлийг хэт цочроож дээрх зүрх дэлсэх огидус хүрэх гэх мэт шинж тэмдэгийг нөхцөлдүүлдэг. Мэргэжлийн талаас их сайн бичсэн байна гэж магтмаар байна

Unknown said...

Баярлалаа. хичээлд нь амжилт хүсье!