Гэнэт тэнгэр харанхуйлж, намрын жихүүн салхи тоос, шороо манарган дэгдэнэ. Хичээлдээ очих замдаа алхан явахдаа би тэрхүү шороо салхийг сөрөн, урьд хойчийн юмсыг бодон даарсан атлаа бас халууцаж явлаа...
Ай хөөрхий.. Ертөнцийн жамаар намар болж... Жихүүн хүйтэн салхи, шаргал навч, шавар шавхайнд орчлонгийн юмс дарагдсаар...энэ л хуулиар үнэн гэдэг худлын нөмөргөнд дарагдаж, амьдрал гэдэг тамын салхинд туугдсаар...
Эрдэмтэн Инжинаши, Ренчин, их сэтгэгч Соломон , Кунз гээд оюун ухааны оргилд хүрсэн эрдэмтэд манайд зочлоод, ертөнц дахины амьдралын тухай ердийн яриа өрнүүлье гэнэ. Өчүүхэн гэж өөрийгөө гололгүй өвгөд тэдэнтэй би ийнхүү хуучиллаа.
Тэртээ 1992 оны шинэ үндсэн хуулинд “Монгол улс нь дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” хэмээн тодорхойлсныг бид мэдэх. Олон хэвшил гэдэг нь “хувийн бөгөөд төрийн өмчийн аль алиныг нь хүлээн зөвшөөрөн, тэдний үйл ажиллагааг эрх зүй болоод бусад зүйлээр төрөөс дэмжих болно” гэсэн утга буй.
Бидний хуучны танил А.Смит “Маш хязгаарлагдмал оролцоот төр” хэмээх ухагдахууныг бий болгож, төрөөс гагцхүү ёс, нийгэм дэх дэг журам, өмчийн эрхийг баталгаажуулан хангаж, бусад бүх асуудлыг зах зээлийн хуулинд даатгаж, уг хуулийн үйлчилгээнд саад болохгүй байхаар томъёлж. Зах зээлийн хуулинд даатгах гэдэг маань өрсөлдөөнтэй шууд холбоотой ойлголт.
Тэгвэл өрсөлдөөн гэж юу вэ? А.Смит “үл үзэгдэх гар” гэсэн бол миний томъёолол маш амархан. Өрсөлдөн гэдэг нь хэний ч хараа хяналтгүйгээр чадал, чадамжаараа уралдан тэмцэлдэх ухаан юм. За тэгвэл Монгол улс чөлөөт өрсөлдөөнд суурилсан, зах зээлийн эдийн засгийн тогтолцоот улс боллоо.
Гэхдээ “хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ” гэгчээр хэдүүлээ “санаа гаргаад” нэг бодоод үзье. Хэтэрхий гэнэн итгэмтгий хашир зангүйн хар гайгаасаа л бидний өвгөд 200 гаруй жил Манжид дарлагдан өвдөг цоорхой сөхөрсөн түүхэн үнэн бий. Бодъё...
Монгол үнэхээр тэр хууль номондоо бичсэнчлэн төгс өрсөлдөөнт зах зээлийн орон мөн үү? Үнэхээр л төр эдийн засагт ажиглагч, орлого хувиарлагчийн үүрэгтэй гэж үү? Хэдэн жишээ идье...
Монголд хамгийн ашгаа олдохгүй бизнес бол архины бизнес. Тиймээс ч Монголд архины үйлдвэрээс их юм нэг хэсэгтээ л байгаагүй. Гэтэл улс төрчид төрийн эрх мэдлийг хангалттай авсан ч эдийн засгийн бат бэх тулгуургүй бол тэд хэн ч биш. Тиймээс ч хэдхэн том компаниа төр ивээлдээ авч, бусдыг нь “дуртай юм явж л байг”гэсэн шиг орхисон. Гэвч хувийн хэдэн хэвшил хөөрхий төрчидийн идэх мөнгөнөөс “хармаалаад” байсанд тэд тэвчсэнгүй. Муу ч сайн ч хуулиндаа байгаан болохоор тэднийг шууд дампууруулж чадсангүй. Яая даа гэж толгойгоо гашилгаж байтал “аз болж” ч гэх юмуу нэг өдөр 14 хүн архинд хордсоноор ёстой том шалтаг болов. Тэгээд л амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхдэг тэнэгийн алдааг хэн ч давтахгүй нь ойлгомжтой. Ганц “ Морьт хангайн”алдаагаар шалтаглан “чанаргүй архи, хяналтгүй үйлдвэрлэлтэй” хэмээгээд арай гэж салагнаж явсан хувийн компаниудыг түлхэж орхисон. Тэгээд нэгэнт л зах зээл нь чөлөөтэй болмогц энэ орон зайруу МСS , АПУ зэрэг түрэн орж, үндсэндээ архины үйлдвэрлэл хэдхэн компаны мэдэлд орсон. Түүгээр ч барахгүй аалзны авгалдай бие биеээ барьж иддэг шиг АПУ САПУ-гаа залгиж, спиртийн үйлдвэрлэл МСS-н өвөрт орчихсон. Энэ бүхэн төрийн ямарч оролцоогүй, өрсөлдөөний чөлөөт хууль гэвэл худлаа.
Ээ бурхан минь төгс өрсөлдөөн чи хаана байна???
Бензиний тухайд ч ялгаагүй. НИК, Сод Монгол, Алтжин гээд бүгд үгсэн хувилдсаар, үүнд нь төр гол дүрд нь тоголсоор төгс өрсөлдөөн бус төгс хувилдаан болсон. Энэ хэнд ч тодорхой. Ёстой л нөгөө Итгэлт баян “Орост байхдаа идсэн хоол” гээд л Эрдэнийгээ байдалд ортол нь худлаа ярьдаг шиг төр засаг дээрх бүгдэд ямарч хамаагүй гэдэг нь жинхэнэ зангууны үлгэр...гэвч гомдол тасрахгүй. Итгэхгүй байвал дахиад л...
Фалесын нэг түүхийг бид сайн мэднэ. Ядуугаараа доромжлуулж, дорд үзэгдсэн тэрээр тэнгэр ажиж, ургамал тариалснаар ихээхэн баяжсан тухай. С.Баяр өөрийгөө Фалесаас юугаараа дутахав гэж бодсон юм байлгүй “Атрын 3” аян өрнүүлж чамгүй амжилт олсон. Энэ нь ч Социолист нийгмийн их бүтээн байгуулалт, ажилч байдлыг эргэн сануулсан сайхан санаа байсан. Гэвч хамгийн харамсалтай нь эх орондоо буудайгаа тариад ч, инпортоор оруулж ирээд ч талхны үнэ дорвитой өөрчлөгдсөнгүй. Бүр зарим газар талхны жишиг үнэ тогтоогоод, түүнээс доош хямдруулж зарсан үйлдвэр, худалдааны газар бусад үйлдвэрлэгчдэд зөрүүг өгнөө гэсэн хууль ч гэх юмуу хувилдаан ч гэх юмуу сонин жишиг тогтож байсан.
Шууд хэлье !! Монголд төгс өрсөлдөөн, төрийн хязгаарлагдмал оролцоо гэдэг “үүлэн борын үлгэр”. Гэтэл хуучирсан төвд номыг торгоор баринтагладаг шигээ Оросорхуу Олигополь зах зээлээ “төгс өрсөлдөөний” гэж улайхгүй өөд татаад байхыг нь хархаар”хөх инээд” хүрээд байх юм. Дуусгая.
Бусад нь хууртдаг л юм байгаа биз харин би л ёстой итгэнэ гэж байхгүй.
“ Муу нуухаар сайн илчил” гэгчээр зүгээр үнэнээ хэлээд хөгжхөө бодмоор юм. Худлаа ярьж хаяа хатавчаа тийрсээр байтал Монгол гэдэг ёстой л Марксист-Ленинизмийн дарлагч, дарлагдагч ангид тун удахгүй хуваагдах нь...эрх мэдэлтнүүд хуйвалдааныхаа үрээр хэтэртлээ баяжиж, өлсгөлөн ходоодтой ард олны хоосон гэдэсний хоржигнох чимээнээр Монголын үрс “бүүвэйн дуу” хийх болж...
Уг нь Монголчууд муулсан малынхаа ходоод бөөрийг ч хөрш саахлаараа хуваадаг л юмсан. Даанч...
No comments:
Post a Comment