Thursday, April 7, 2011

Дэлхийн Брендүүд.

1. Burberry

Бөс даавууны наймаачиний дагалдагч байсан Томас Бөрбэрри 21 настайдаа өөрийн анхны дэлгүүрээ нээж байсан нь одоогийн нэртэй брэнд Burberry-ийн суурь болсон юмаа.

Burberry нэхмэлийн хамгийн хялбар хээ болох дөрвөлжин улаан, шаргал, хар судалыг дэлхийд нэртэй таних тэмдэг болгож зохиогчийн эрхийг авчээ. Энэ хээг ашиглах зөвшөөрөл буюу franchise эрх зарах, гоёл, бэлэн хувцас, үнэртэн үйлдвэрлэл нь энэ группийн гол бизнес юм.



Дэлхийд дээд зэргэлэлийн загварын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг уг брэндээр Английн хатан хаан 2-р Элезабетаас эхлээд өрийгөө үнэлдэг дэлхийн одууд гоёдог билээ.
2.
Swarovski


100 гаруй жилийн өмнө анх 1895 онд зохион бүтээгч, шинийг эрэлхийлэгч Даниел Сваровски нь Австрийн Тирол мужийн Ваттенс тосгон руу өөрийн шинэхэн зохион бүтээсэн гоёл чимэглэлийн болор чулуу зүсэх талсджуулах болон өнгөлгөөний машиний хамт нүүсэн. Энэ мөчөөс хойш тэрээр загварын ертөнцөд томоохон хувьсгалыг хийсэн төдийгүй Сваровски нь хувцас загвар гоёл чимэглэийн болон сүүлийн үед гэрэлтүүлэг уран барилга засал чимэглэлд зориулагдсан нарийн засаж талсджуулсан болор үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч болсон юм. Одоог хүртэл Ваттенсд байрлаж байгаа энэхүү гэө бүлийн компаний 4, 5 дахь үеийн үе залгамжлагчид нь удирдаж байгаа ба дэлхий даяар 120 гаруй оронд 20,000 гаруй ажилтан ажиллагсадтай ба 2006 онд 2,33 тэрбум Еврогийн борлуулалт хийсэн байна.



Ерөнхийдөө хагас боловсруулсан бүтээгдэхүүн буюу засаж талдсан дан болорыг үйлдвэрлэж зарах, нөгөөх нь дээд зэргийн дизайнаар бүтээгдсэн бэлэн бүтээгдэхүүн гэсэн үндсэн 2 хэсэгт хуваагддаг ба Сваровски корпараци нь 4 төрлийн үйлдвэрлэлийн нэрийн бүтээгдэхүүн хийдэг Тиролит үйлдэрийн өрөмдлөгөөний тоног төхөөрөмж, Свэрфлакс /замын аюулгүйн гэрэлтүүлэг/, Оптик дуран авиа, телескопийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэдэг ба Сваровскийн өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох гоёл чимэглэлийн болор чулууг үйлдвэрлэдэг ажээ.

Ийнхүү Сваровски болор нь Кристаллаязд хэмээх нэрийн дор өөрийн үндсэн бүтээгдэхүүнүүд нь олон улсын загварт салшгүй нэгэн хэсэг болсон ба Сваровскийн өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох гоёл чимэглэл, гэрийн гоёлын эдлэл бусад эд хэрэгсэлүүд нь 600 гаруй дэлгүүр салбаруудаар нь борлогдож байгаа ба бүхийл загварын чиг хандлагад үргэлж нөлөөлсөөр ирсэн юм. Тэр дундаа Дэниел Сваровски бүтээгдэхүүнүүд нь компанийн нэрийн хуудас болдог байна. Сваровски цуглуулагчдын нийгэмлэг нь 400,000 гаруй гишүүдтэй бөгөөд алдартай болор биетүүдийг цуглуулдаг ажээ. Ваттенсд байрлах Болорын ертөнц хэмээх хөдөлгөөнт дүрс бүхий болорын музей нь 1995 онд нээгдсэнээсээ хойш 7 сая гаруй зочид гийчид очиж үзсэн байна. Сваровскийн шинэ санаа, онгод урам зоригоор дүүрэн ертөнцийг болор нь дээд зэргийн бүтээлч түүхий эд болж чаддаг байна.
3. Gucci

The House of Gucci буюу Gucci нь Италийн хувцас загварын ертөнц дэх арьсан эдлэл үйлдвэрлэгч томоохон брэндүүдийн нэг бөгөөд Францын Pinault Printemps Redoute компаний харъяа Gucci Group-ийн нэг хэсэг юм байна.

Тус брэндийг Guccio Guci 1921 онд Флоренцэд анх үндэслэсэн бөгөөд эдүгээ дэлхийн хамгийн алдартай, хамгийн нэр хүндтэй брэндүүдийн нэг болжээ.



Тус брэнд 2008 онд BusinessWeek сэтгүүлээс жил бүр гаргадаг “Топ 100 Брэнд” жагсаалтын 45 дугаарт 8.2 тэрбум ам.долларын орлоготойгоор бичигджээ.

Түүнчлэн Gucci нь борлуулалтаараа дээгүүрт ордог Италийн дээд зэрэглэлийн брэнд төдийгүй дэлхий дахинаа 425 гаруй сүлжээний болоод томоохон их дэлгүүрүүдэд үйл ажиллагаагаа явуулдаг өндөр зэрэглэлийн компани юм.
4. Chanel

“The House of Chanel” буюу бидний сайн мэдэх “Chanel” брэндийг 1909 онд Gabrielle Bonheur "Coco" Chanel /1883-1971/ хэмээх Франц эмэгтэй үүсгэн байгуулсан бөгөөд дэлхийн загварын ертөнцийн тансаг бүтээгдэхүүнүүд болох гар цүнх, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн, бугуйн цаг, гоёл чимэглэл, нарийн хийц бүхий гоёмсог даашинз зэрэг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийн томоохон брэндүүдийн нэгд тооцогддог.

1909 онд жижигхэн малгайны дэлгүүр нээн ажиллуулсан нь эдүгээх түүний дэлхий ертөнцийг байлдан дагуулсан загварын ертөнцийн сонгодог жишээ, эрхэмсэг хатагтайн гайхалтай эрч хүч, авъяас чадварын илэрхийлэл болжээ.



“Chanel” брэндийн логог “Chanel”-ийн эхний “C”, Nickname “СоСо”-гийн эхний “C” хоёрыг гадагш нь зөрүүлсэн хэлбэртэй байхаар бүтээсэн бөгөөд логог анх 1921 онд “Chanel №5” үнэртэнд дардаслан хэрэглэсэн түүхтэй ажээ.

“Forbes” сэтгүүлд бичсэнээр КоКо Шанелийн хамтрагч асан Пиэр Вертхаймэрийн ач нар болох Элайн Вертхаймэр болон Жерард Вертхаймэр нар өдгөө тус пүүсийг эзэмшдэг байна.
5. L`Oreal

Францын алдарт “The L`Oreal Group” нь арьс арчилгаа, үсний будаг, үс арчилгаа, үнэртэн, нарнаас хамгаалах цогц арчилгаа зэрэг гоо сайхны бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийд алдартай компани юм.

Юүжинэ Шүлер (Eugène Schueller 1881-1957) хэмээх залуу Франц химич 1907 онд нэгэн шинэ үсний будгийг гарган авч түүнийгээ Auréole хэмээн нэрийдэж, Парисийн үсчний газруудад худалдаалж эхэлжээ



Ингээд тэрээр 1909 онд "Safe Hair Dye Comany of France" буюу “Францын Хамгийн Найдвартай Үсний Будагны Компани” нэрийн доор өнөөдрийн “The L`Oreal Group”-ийг байгуулсан түүхтэй.
6. Zara

Zara-г үндэслэгч Амансио Ортега нь анхны Zara дэлгүүрээ 1975 онд Корунагын төв гудамжинд нээжээ. Тус дэлгүүр нь маш амжилттай борлуулалт хийж эхэлснээр Zara-ийн амжилт болон фирм нь томрох, нэмэлт салбар дэлгүүрүүдээ нээх эхлэл болсон байна.
Энэхүү анхны дэлгүүр нь бүтээгдэхүүндээ бага үнэ санал болгодогоос гадна хувцасны загвар нь дээд зэргийх гэдгээрээ өвөрмөц онцлогтой байжээ. Ортега Zara дэлгүүрээ Испанид дахин нээсэн нь дэлгүүрийн амжилтыг баталсан үйл ажиллагаа болов.
Ортега нь 1984 онд Жозе Мариа Кастеллонатай нийлж дэлхий нийтийн хувцасны үйлдвэрт хувьсал болсон байна. Кастеллонагийн компьютержсэн системийн дор 10-15 хоногт хуваарилалтын үйл явцын загвараа өөрчлөх болов. Ганцаараа ажилладаг загвар зохион бүтээгч нарт багахан хэмжээний дарамт үзүүлж компанийн өөрийн гэсэн загвар зохион бүтээгчийн багийг бүрдүүлсэн бөгөөд эдгээр нь олон нийтийн загварт үндэслэсэн хувцсыг хөгжүүлж эхэлсэн байна.


Мөн энэ хугацаанд компани өөрийн гэсэн загварыг бий болгож чаджээ.

Сүүлийн арван жилд компани Испанид Zara-ийн 80 орчим дэлгүүрээ нээжээ. Харин 1980 оны сүүлээр олон улсын зах зээлд Испанид гага загварынх нь амжилт нь тэргүүлэх болов. 1988 онд Португалийн Оротод анхны гадаад дэлгүүрээ нээн дараа жил нь Америкийн Нэгдсэн Улс руу шилжсэнбайна.Тухайн жилдээ зах зээлд амжилт нь буурсан хэдий ч 2000 оны эхээр АНУ-д зургаан дэлгүүр нь ажилласаар байв. 1990 онд Францын зах зээлд оров. Үүнээс үүдэн өөрийн нэрийн дэлгүүрээ олон улсын гол хотын төвүүдэд хурдтайгаар нээх болжээ.
Тус компани нь 1992 онд Мексикт, 1993 онд Грекд, 1994 онд Швед болон Бельгид, 1995 онд Мальтад, 1996 онд Кипрт шинэ дэлгүүрээ нээсэн бол 1997 онд Израйль, Турк, Норвеги болон Японд нэмж нээсэн бөгөөд 1998 онд Аргентин, Англи болон Венесуэлийн зах зээлд орсон байна. 2000 оноос эхэлж Герман, Нидерланд, Польш гээд Европын зах зээлд өөрийн байр суурийг эзэлж чаджээ.
мэдээллийн эх сурвалж: www.goolingoo.mn

1 comment:

G OTGONBAATAR blog said...

Hi Blogiig n uzlee. uuriinxuu tuhai goy bichjee. Manai neg bagsh Brend gdg chin naimaanii arga gj neg barag zagnax shahuu xelj bj bilee.