Клеопатра
мэргэн ухаан, холч бодлыг бахдан байдаг. Тэр гоо үзэсгэлэн бас эрх мэдлийн бэлгэ тэмдэг болж олон эмэгтэйчүүдийн үлгэр дууриалал болон түүхэнд мөнхөрчээ.
МЭЄ 69 оны 11 дvгээр сарын хоёрны єдєр эрх мэдэл, гоо vзэсгэлэнгийн хатан оргил гэгддэг Клеопатра VII Филопатор мэндэлжээ.
Ухаалаг, боловсролтой Клеопатра дэлхийн
хамгийн цуу алдар нь тvгсэн домогт эмэгтэй билээ. Тэрбээр хvмvvсийг єєртєє татах ховорхон авьяастай нэгэн байсны зэрэгцээ эрх мэдэл гагцхvv эрчvvдийн гарт байсан тэр цаг vед тэднийг єєртєє татах замаар оргилд хvрсэн нэгэн юм. Клеопатрагийн аав Птолемей XI Авлет нь харгис хэрцгий, бvх хvний vзэн ядалтыг тєрvvлсэн хvн байв. Гэхдээ Клеопатраг татвар эмээс тєрсєн гэлцдэг. Учир нь Авлетын цорын ганц хууль ёсны охин нь мєн л хатан хаан байсан Береника юм. Птолемей МЭЄ 51 онд єєд болохдоо 16 настай vзэсгэлэнт Клеопатра, тvvний дvv13 настай Птолемей Дионист нарт хаан ширээгээ євлvvлэн vлдээжээ.
Египетийн эртний уламжлалыг даган эгч дvv хоёр хоорондоо гэрлэсэн байна.
Клеопатра тухайн vедээ ихэд алдартай байсан Александрия хотод єсчээ.
Тэрээр өөрийн улсын төрийг хүчирхэг байлгахын төлөө өөрийгөө ийнхүү зориулсан гэдэг.
Еленахамгийн цуу алдар нь тvгсэн домогт эмэгтэй билээ. Тэрбээр хvмvvсийг єєртєє татах ховорхон авьяастай нэгэн байсны зэрэгцээ эрх мэдэл гагцхvv эрчvvдийн гарт байсан тэр цаг vед тэднийг єєртєє татах замаар оргилд хvрсэн нэгэн юм. Клеопатрагийн аав Птолемей XI Авлет нь харгис хэрцгий, бvх хvний vзэн ядалтыг тєрvvлсэн хvн байв. Гэхдээ Клеопатраг татвар эмээс тєрсєн гэлцдэг. Учир нь Авлетын цорын ганц хууль ёсны охин нь мєн л хатан хаан байсан Береника юм. Птолемей МЭЄ 51 онд єєд болохдоо 16 настай vзэсгэлэнт Клеопатра, тvvний дvv13 настай Птолемей Дионист нарт хаан ширээгээ євлvvлэн vлдээжээ.
Египетийн эртний уламжлалыг даган эгч дvv хоёр хоорондоо гэрлэсэн байна.
Клеопатра тухайн vедээ ихэд алдартай байсан Александрия хотод єсчээ.
Тэрээр өөрийн улсын төрийг хүчирхэг байлгахын төлөө өөрийгөө ийнхүү зориулсан гэдэг.
Атрей Менелайгийн сүйт бүсгүй Елена бол энэ жагсаалтанд яалтачгүй багтах эмэгтэйчүүдийн нэг юм. Түүний гоо үзэсгэлэн домогт Трой хотыг ч сүйрүүлж чадахаар тийм их хүчтэй байжээ.Нэгэн цагт энэ гоо бүсгүйд бүх Грекийн хамгийн шилдэг баатрууд сэтгэл алдаж явсан бөгөөд тэд өөр хоорондоо тулалдахгүйн тулд, "Елена өөрөө эр нөхрөө сонгож аваг" гэсэн андгай тавьжээ. Харин сонгосон хүнээс нь бүсгүйг хэн нэгэн булаах юм бол баатрууд түүнд дайн зарлана гэж тогтсон юмсанж. Хүн бүр л өөрийгөө сонгогдоно гэдэгт итгэлтэй байсан тул уг тохиролцоо бүгдийнх нь санаанд нийцжээ. Тэгтэл Елена Менелийг сонгож, харин Менелээс Парис эхнэрийг нь булаачихжээ. Ингээд л бүсгүйд хөл алдаж байсан баатрууд дайлаар мордов. Тэднээс хамгийн залуу ганцхан баатар л Еленад сүй тавиагүй байсан бөгөөд ийм тохиролцоонд оролцсоныхоо улмаас биш, ердөө л алдар гавьяа байгуулж нэрээ дуурсгая гэсэндээ дайнд явсан байна.
Жанна д’Арк
Жанна
д’Арк -энэ бол эр зоригийн дуулал. (1412 оны 1 сарын 6 - 1431 оны 5 сарын 30) - Францын үндэсний баатар,
100 жилийн дайны үеийн цэргийн удирдагчдын нэг. Бургундчуудад
олзлогдсоныг нь англичуудад шилжүүлэн өгсөн.
Судлаачдын үзэж
байгаагаар "Орлеаны бүсгүй" -н сэтгэлзүйн бэлтгэл нь Английн эсрэг
тулалдах хамгийн хүчтэй зэвсэг нь байж чаджээ. Түүнийг хар домын шидтэний нэгэн
адил түүдэг гал дээр шатаасан. Хожим нэр алдрыг нь сэргээн католик
сүмийн хананд гэгээнтнүүдийн нэгэн адил дүрийг нь мөнхөлсөн билээ.
Түүний эр зориг, баатарлаг ялалтын тухай гайхалтай кино хийснийг та бүхэн үзсэн биз ээ.
Индира Ганди
Энэтхэг улсын түүхэнд Индира Ганди зөвхөн анхны тэргүүн хатагтай болоод зогсохгүй дэлхийн эв нэгдэл, найрамдлын төлөө ихийг бүтээж чадсан хүний хувьд дэлхийн хаана ч түүнийг хүндэтгэдэг юм.
Тэрээр
1984 оны аравдугаар сарын 31-нд Индира Ганди эмгэнэлтэй амь үрэгдсэн
билээ. Тэрээр олон улсын харилцаа, социолизмын тогтолцоо зэргийг ихэд
анхаарч төр улс болон ард түмний төлөө гайхалтай удирдагч байж чадсан
юм.
Төр
улсын төлөө өөрийн амь амьдралаа зориулж, аймшигтайгаар нас барсан ч
гэсэн тухайн үеийн Энэтхэгийн нийгэм түүнийг удирдагч байх үед маш
дэвшилтэт тогтолцоонд шилжиж байсан нь сүүлд мэдэгдсэн юм.
Елизавета II
Ерөнхий сайд нар ар араасаа солигдож, дайн ар араасаа цуварч, том гүрнүүд устаж, дэлхийн газрын зураг тэр чигээрээ өөрчлөгдөж байхад Британы хатан хаан болох Елизавета II-ийн монархийн систем ямар ч өөрчлөлтгүй байж байлаа.
Тэрээр 1952 оноос хойш 60 жилийн хугацаанд Их Британи улсыг удирдсан ба дэлхийн гайхалтай удирдагч эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор орох эмэгтэй билээ.
Маргарэт Тэтчэр
Маргарэт Тэтчэр улс төрийн албан тушаалд 11 жил байх хугацаанд Их Британы эдийн засгийн өсөлт өмнөх 10 жилтэй харьцуулбал 3-4 дахин өндөр байж аж үйлдвэрийн орны хувьд дэлхийд Японы дараа хоёрт жагсдаг байв. Тэрээр дэлхийн түүхэнд “Төмөр хатагтай” нэрээр алдаршсан юм.
“Хэмнэх” гэдэг үгийг Маргарет Тэтчер хэлэх дуртай байв. Чухам ийм
уриатайгаар тэр Англи улсынхаа ерөнхий сайд болж , дэлхийн шилдэг
удирдагчдын тоонд орсон юм. Дэлхий дахины улс төрд Тэтчерийн оруулсан
хувь нэмэр, өнгөрсөн зууны сүүлийн бараг 25 жилийг эзэлсэн түүний эрин
үеийг үнэлж цэгнэхэд тун амаргүй. Яагаад гэвэл түүний хийсэн бүхнийг
сайн, муугийн хоёр туйлд хувааж үздэг. Тэтчерт тоомжиргүй ханддаг хүн
гэж ер байдаггүй. Нэг хэсэг нь түүнийг жигтэйхэн хайрлана, нөгөө хэсэг нь үзэн ядна. Хэдий
тийм боловч Тэтчер бол агуу улс төрч, хүч нөлөөтэй эмэгтэй, нугаршгүй
эр зоригтой, итгэл үнэмшилтэй хүн гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрсөн.
Чухам эдгээр чанар түүнд анхны эмэгтэй Ерөнхий сайдын албан тушаалын
эзэн суухад тусалсан төдийгүй “төмөр” хатагтайн дүрээр дэлхий нийтэд
танигдсан биз. Их Британийн анхны Ерөнхий сайд энэ эрхэм хатагтай 1979
оноос 1990 оныг хооронд гурван удаа улиран сонгогдож Англи улсыг 11
жилийн турш удирдан жолоодож явсан чадварлаг улс төрч бүсгүй билээ.
Тэрэза
эх
Түүний
гэгээн дүр, энэрэнгүй сэтгэлийн талаар хүн бүр мэдэх байх. Тэрэза эх нь Католик
сүмийн гэлэнмаа, "Бурханы хайрыг тунхаглагч цуглаан"-ыг үүсгэн
байгуулагчаар дэлхийд танигдсан юм. Ядуу, зовж ядарсан хүмүүсийн төлөө түүний
хийсэн ажлууд нь өндрөөр үнэлэгдэж, 1973 онд Темплтон шагнал, 1979 онд Нобелийн
шагнал, 1980 онд Энэтхэгийн төрийн дээд шагнал гэх мэт олон шагнал хүртсэн юм.
Диана
гүнж
Их
Британы ард түмний хувьд зүрх сэтгэлийнх нь гүнж болж чадсан Диана гүнжийг үхэл
ч олны хайраас хагацуулж чадаагүй билээ.
Уэльсийн гүнж
Диана буюу Диана Францэс нь Уэльсийн Ханхүү Чарльзын анхны эхнэр болж ордны гэр
бүлийн нэг гишүүн болсон бөгөөд тэд 1981 оны 6 сарын 29-ний өдөр
гэрлэсэн. Британийн хааны гэр бүлийн хувьд огт гадны хүн байгаагүй бөгөөд, хатан хаан хоёрдугаар Элизабетийн эзэмшил нутагт байдаг
паркийн байшинг түүний гэр бүл түрээслэдэг байжээ. Хүүхэд байхдаа ханхүү Эдвард болон хан хүү Андрев
нартай тоглодог байсан гэдэг. Диана гүнж нь 2002 онд БиБиСи компаны явуулсан
санал асуулгаар түүхэн дэх Британийн нөлөө бүхий 100 эрхмийн 3 дугаарт жагсаж
байжээ.
20 -р зууны загварын ертөнцөд хамгийн
тод ул мөрөө үлдээж чадсан эмэгтэй бол яалтачгүй Габриель Бонёр Шанель юм.
Тэрээр эмэгтэйчүүдийн хувцаслалтанд хувьсал хийж: богино үсний тайралт, алдарт
жижиг хар даашинз болон үнэртнүүд нь High fashion -ний ертөнцөд хамгийн шинэлэг
содон байж Times сэтгүүл түүнийг 20-р зууны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн
жагсаалтанд оруулсан байна.
"Моод гэдэг нь өөрийн чинь өмсч, зvvж
яваа хувцас. Бусдын өмсч яваа зvйл бол моод биш" гэсэн Оскар Уайльдын энэ
алдартай афоризмыг өнгөрсөн зууны 20-иод онуудын дундуур vгvйсгэсэн бөгөөд
тэрээр моод гэдэг нь "жижигхэн хар даашинз" гэж мэдэгдсэн юм. Тvvний
алдар, нэр хvнд тэр vед асар их байсан тул янз бvрийн давхаргын, орлоготой
эмэгтэйчvvд удаан бодож тээнэгэлзэлгvйгээр эдгээр даашинзнуудыг өмсөөд шууд л
ижилхэн дур татам болсон гэдэг. Энэхvv санамсаргvй, эгэл жирийн vзэл нь
хувцасны хувьд нэг ёсны хувьсгал болж хувирсан бөгөөд 20-р зууны загварын
vйлдвэрлэлийн хөгжлийн он тооллын эхлэл болсон билээ.
Мэрлин
Монро
Амьдралаас оньсого мэт алга болсон Мэрлин Монро
бүсгүй. Түүнийг өнгөрснөөс хойш 30 жилийн дараа ч ном, ишлэлүүд нь дэлхийн кино
ертөнцөд яригдсаар л байна. Тэгэхээр Монро зүгээр нэг гоо
үзэсгэлэнгийн бэлгэ
тэмдэг бус тэрхүү гоо үзэсгэлэнгээрээ кино, урлаг, тайз дэлгэцийн шинэ гоо
үзэсгэлэнг бий болгосон юм. Түүний амьдрал болоод үхлийн талаар олон баримт, мэдээ байдаг ч тэр цор ганц бөгөөл хэзээ ч давтагдашгүй өөрийн амьдралаа бүтээж чадсан эмэгтэй билээ.
Дэлхийн түүхэнд нэр алдараа үлдээж чадсан эдгээр эмэгтэйчүүд дээр нэмэгдэж эртний Монголын үзэсгэлэнт, ухаант хатад, одоо цагийн улс төр, урлаг соёлын олон сайхан бүсгүйчүүд мөн орно. Тухайлбал: эртний хатдаас Мандухай, Бөртэ, Хулан, татар аймгаас олзлогдон ирсэн үзэсгэлэнт эгч дүүс Есүй, Есүгэн, Монголын урлагийн хатан хаан Норовбанзад, Сарантуяа мөн төр түшилцэж яваа Оюунгэрэл, Оюунхорол, Арвин зэрэг энэ цагийн хүчирхэг, авъяаслаг эмэгтэйчүүд байна.
Эх сурвалж: www.miss.mn
www.gogo.mn
www.batuka_miniih.blog
www. forum.asuultserver.com
www.wikipedia.org
No comments:
Post a Comment