Монголын сүнс судлалын ухаан олон жилийн түүхтэй. XIX-XX зуунд хүн төрөлхтөн шинжлэх ухаан, техникийн хөгжилд илүү анхаарч байсан бол энэ зуунд эрдэмтэд хүн судлалруу түлхүү анхаарлаа хандуулж байна.
Сүнс судлал ба зурхай судлал 2 салшгүй холбоотой. Монголд энэ талаар мэргэшсэн 2 судлаач байдаг тухай зурхайчид хэлдэг. Хүн нас барснаас хойш 49 хоног дотор маш их шалгуур давдаг. Тэр шалгарлаар явж байж очих ёстой газраа очдог байна.
Детройт хотын "Синай" эмнэлэгийн сэтгэл зүйч Пол Перселл эрхтэн шилжүүлэн суулгасан 140 өвчтөнийг судалгаанд хамруулсны дүнд "Зүрхний илд" гэх алдартай номоо бичсэн байдаг. эмч нарын дүгнэснээр сүнс нимгэн төдийгүй тархинд бус зүрхэнд оршдог байна. Түүнд хүний хувийн шинж чанартай бүх зүйл програмчлагдсан байдаг ба сүнс тархины үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Мэдрэмж, айдас, мөрөөдөл, санаа бодлууд эсийн дүрэлзсэн хөдөлгүүрт кодчилогдсон байдаг гэж Пирселл үзжээ. Сүнсийг агуулдаг гэх энэхүү "эсийн ой санамж" эрхтэн шилжүүлэн суулгах үед өөр хүнд шилжин очдог. Зарим нь эрхтэн шилжүүлэн суулгаснаар донорынхоо араншинг дуурайж, танихгүй болтол өөрчлөгдсөн олон тохиолдлууд байжээ.
Сүнсийг олохыг олон хүн хүсдэг ба түүнийг бодит оршдогийг батлахыг хичээдэг. Өдгөө үхлийн өмнөх үзэгдлийг эхний ээлжинд судлахаар олон эрдэмтэд оролдож байгаа бөгөөд сүнс чухам хүний биеийн хаана оршдог, тэд бидний махан биетэй ямар зохилдлоготой вэ гэдгийг тайлбарлахаар хичээж байна. Физикч, эрдэмтэн Роберт Морно Виржини мужид Фейбэр дэх өөрийн хүрээлэндээ тархи үхжсэний дараа аль хэсэгт нь сэтгэхүй, оюун санаа хадгалагдан үлддэгийг нотлохын тулд түүнд
материаллаг үндэс байгаа эсэхийг судалж байна. Өөрөөр хэлбэл сүнсийг тээгч нь ямар нэг энгийн хэсгүүдээс бүрдэх учиртай аж. Хүн нас барсан эхний өдрийн дотор өмнө нь талийгаач болсон төрөл садныхаа сүнстэй уулзсан гэх үхлийн ирмэг буюу үхээд сэхсэн хүмүүсийг мэдээллийг шалгаж батлах нь түүний зорилго юм.
1915 онд Америкийн эмч Мак Дугалл Сүнс хэмээн нэрлэгддэг тэр тодорхойгүй зүйлийг тодорхойлохыг оролдож шинжлэх ухааны туршилт хийжээ. Түүний туршилт нь хүний нас барах үеийн жингийн хэлбэлзлийг "барьж" авах зорилготой байв. Тэрээр сүнс ердөө л 22.4 гр жинтэй болохыг хэмжжээ. Гэвч орчин үеийн эрдэмтэд хэмжилтийн тусгай багажийг ашигласнаар үүнээс огт өөр тоо гарсан байна. Литвийн шинжлэх ухааны академийн дэргэдэх хүрээлэн байгалийн шинжлэх ухааны доктор Эугеннос Кугис хүн нас эзэслэх үедээ 3-7 гр хасдаг болохыг тогтоожээ.
Эрдэмтдийн үзсэнээр энэ нь сүнсний жин ажээ. Тэрнээс хойш сүнсний жинг тодорхойлж чадаагүй байна. Швейцарын эрдэмтэн судалгаандаа 3 сайн дурын хүмүүс хамруулж хэт мэдрэмтгий орон дээр хэвтүүлж унтуулжээ. Хүн бодит байдлаас тасарч зүүд нойрны хооронд дэн дун байхдаа биеийн жингээс 4-6 гр алддаг болохыг нотолжээ. Энэ нь мөн л сүнсний жин байж магадгүй.
Хүний биеэс тасарсан сүнс төрөл садан, танил нөхдөө урьдын адил хайсаар л байдаг. Үүгээр зогсохгүй тэдний гашуудлын дууг сонсдог. Тэр өөрийн биеэ тал талаас нь ажиглаж харах чадвартай байдаг аж.
No comments:
Post a Comment