Friday, April 23, 2010

Амжилттай, аз жаргалтай байхын тулд..
1.Амьдралд байнга шахуу тохиолддог жижиг сажиг асуудалд тайван, хүлээцтэй хандаж сур.Өөрийгөө стресст бүү оруул
2.Ноцтой алдаанаас ямагт сэрэмжил.Өчүүхэн бага асуудалд ч буурьтай ханд. Яаран дүгнэлт бүү хий. Аливааг олон талаас нь эргэцүүл, хүмүүстэй зөвлөлд
3.Төлөвлөгөө зорилтоо урьдчилж бүү ярь, сэтгэлийн хөөрлөө барьж сур
4.Тодорхой хэмжээнд нээлттэй бай. Гэхдээ өөрийн үнэ цэнээ бүү алд. Бусдыг тэвчээртэй сонсожөөрт хэрэгтэй мэдээллийг түргэн тусгаж ав
5.Хүмүүстэй найрсаг харьцаж сур.Зожиг, дээрэнгүй, бүдүүлэг муухай зантай хүнээс амжилт зугттаг
6.Хүний мууд бүү дурла. Аль болох эерэгэнергитэ зүйлд тэмүүлж, түүгээр хүрээлүүлэхийг хичээ   

No comments: