Хичээлээ тараад харьж явна... гэртээ ороод зурагтаа асаавал хэн ч юм нэг хүн "хайрт минь чамайгаа.." гээд л хашгирч өгч байна. Ядаргаа fm.ээ асаая... Бас л..
Үгүй ерөөсөө болъё..
Сүүлийн үед телевиз радио болгоноор л хайр дурлал, хагацал гунигийн тухай дуулалдах олон дуучдыг та бид мэднэ. Түгээмэл цөөхөн сэдвээр хэдэн мянган дуу зохиож, түүнийгээ дуулж, амаа ангайхаараа ангайж аль болох эрвийх дэрвийхээрээ гоёсон олон "одод"оос би бүр залхаж гүйцлээ. Уйдаж залхсан би урьдын юмсыг бодон суусаар ийнхүү өгүүлрүүн...
Үндсэндээ ардчилал Монголд нэвтэрсэн тэр л үеэс Монголын урлаг, уран сайхан ч эн зэрэгцэн хүчээ авч, чөлөөт уран бүтээлчдийн тоо толгой дарагдан нэмэгдсэн. Төдөлгүй л 1996-2000 онд Монгол түмэн тэр аяараа "Хайрын бурхнаар" амьсгалж, мөн л хажуугаар нь "Эрос №1" гэсэн нэртэн зүтгэсээр одоо тэд од болж...
"мөнгө" гэдэг мөнхйин хүчтэй байдгийн хуулиар одоо үед
аль л "мөнгөтэй бас амтай" нь дуучин болдог болсонтой хэн ч маргахгүй биз..
аль л "мөнгөтэй бас амтай" нь дуучин болдог болсонтой хэн ч маргахгүй биз..
"Чи өөрийгөө амжилттай байна, эсвэл амжилтгүй байна гэж алинаар нь ч бодсон чиний л зөв" \Г.Форд\ гэгчээр урлаг уран сайхныг ихээхэн сонирхож явдгийн хувьд би л лав одоогий дуучдыг од гэж хэлэхгүй. Харин 60-80д оны эхээр уянгат хоолойгоор уяртал дуулдаг байсан Адарсүрэн, Банзрагч гэд ард түмний дууч хөвүүдийг би жинхэнэ од гэж хэлнэ. Харамсалтай ь тэд "шөнийн од" болон харван одож...
Тэд жинхэнэ далд ертөнцөөс тэдэнд л гэж заяасан авъяасаараа, урам зоригоороо ард түмнийг гайхширтал, бүр ангайтал дуулдаг байж. Тэдэнд одоогийх шиг бүх талын "боломж" гэж байсангүй. Тэднийг "ард түмэн хэтэрхий их шүтлээ гэж, эсвэл ард түмнээс төрсөн агуу авъяастан байлаа" гэж чухам ийм л өчүүхэн шалтаг, шалтгаанаар төр засгаас удаа дараа дарамталж байлаа.
Дэндүү харамсалтай хийгээд гашуун түүх..
"Урлагт чи боол мэт зүтгэвэл
Урлаг чамайг хаанд өргөмжилнө"....?????
Бид мэднэ. СТА гэж..Хүндтэй бөгөөд энэ өчүүхэн шагналыг бараг \худалч хүнд гэж бид ярьдаг\ аваагүй "дуучин" " жүжигчин"гэж Монголд байхгүй. Миний "өчүүхэн" гэсний учир энэ. Харин "хүндтэй" гэсний учир нь: Соньхон зэрэглээт говь минь
Солонгийн 7н өнгөтэй дээ
хэмээн ноорхой дээлтэйгээ найран дундаас өндөлзөх Адарсүрэнд энэ шагнал дэндүү хүндтэй зүйл байлаа. Хөөрхий Адараад төр засаг алтан гараа ганц сунгасан бол...
"Бурмаар тэжээхээр
Урмаар тэтгэ" хэмээх ухаант үгээр Амьдралын эцсийн мөчөө хүртэл дуулж л байсан Адарааг яагаад Монголын урлаг хаанд өргөмжилсөнгүй вэ? Бас болоогүй. Адарсүрэнтэй хамт алтан тайзыг чимж явсан ихэнх нөхөд нь архинд орж, амьдралд, төр засагт сэтгэл гундхан явсаар насыг барцгаасан түүхэн үнэн бий...Гэвч
Жаргал цэнгэл хоосон юм, харин нэр төр л үхэшгүй бодит зүйл \Периандр\ гэдгий эвий тэд ойлгосонгүй. Ямар сайндаа л "Хундаг архи өгвөл хулсан ташуураа дуулна
Аяга архи өгвөл Алтай Хангайгаа дуулна"
хэмээн ард түмэн дууч хүүгээ өрөвдөж, басхүү халагласандаа шүлэглэсэн байхав..
Өнгөрсөн үерүүгээ их буугаар буудвал
Ирээдүй чамруу их буугаар буудна
гэхчилэн хөөрийн Адарсүрэнг "архичин" хэмээн булшилсан Монголд түүнийг гүйцэх ардын дууч ахин төрсөнгүй. Аяа ёс зүй гэгч юутай аймшигтай.
Адарсүрэнг амьдад үүнээс илүү архичин Монголд байсангүй
Адарсүрэнг үхсэний дараа түүнээс гайхалтай дуучин төрсөнгүй.
Амьдад нь амаа урагдтал муулж байса хүмшшс үхмэц нь амаа олохгүй магтаж байх юм. Юутай хуурамч Юутай хувирамтгай ёс зүй..
Үхсэн мөртлөө амьд юм шиг хүмүүсийн тоонд тэр мөнхөрч...гэвч амьд атлаа үхсэн мэт "одод" байсаар...Ингээд орхъё..
Амьдрал мөнхөд үргэлжилнэ. Бид Адараагаас холдсоор...
Гэвч түүний энгийн хэрнээ эгэлгүй сайхан дуу хоолой зуун жил, магадгүй мянган жилийн дараа ч бидний зүрхэнд эгшиглэнэ...
Монгол түмэн Ардын дууч, Авъяаслаг хүүгээ хэзээд сэтгэл зүрхэндээ тээнэм..
Мартана гэдэг оюун санааны доройтол.
Тэр доройтол бид хэзээ ч үл автана....
No comments:
Post a Comment