Tuesday, April 20, 2010

Түүх юунаас эхэлдэг вэ?
Би суут ухаантан биш, бас оройгүй тэнэг ч биш.
Гэхдээ хүмүүний ертөнцөд ганцхан удаа амьдрахдаа тэнгэрлиг хийгээд ухаалаг амьдрахуйн утга учирыг ойлгодог.
Энэхүү эссэ нь Монголчуудын үе улиран ирсэн түүх соёлыг гайхан биширч, магтахын тулд бичигдсэнгүй.
Ихэнх нь л Монгол бол маш гайхалтай, агуу түүх соёлтой орон гэж бичдэг бас ярьдаг. Тэгвэл энэ агуу түүх соёл юунаас эхэлдэг вэ? Гэж асуувал өөр хоорондоо үг хаялцаж, улмаар маргаж эхлэх биз. Магадгүй зарим нь Бөртэ чоно, Гоо марал хэмээх домгийн сэтгэлгээгээр түүнийг төсөөлнө.
“их” түүх, “их” алдар нэр, “их” тулаан....энэ мэт “их”-үүдийн цаана чухам хэн байдаг юм болоо? Нээрээ сонин байна шүү..
“Хүнээс тодорхой хариулт авахын тулд
Тодорхой асуулт тавь” гэдэг.
Өөрийн санаагаа ойлгуулахын тулд хэдэн жишээ идье.
Америкийн эрдэмтэн М.Гоулд “миний эх орон Америкийг хайрла гэцгээх юм. Тэр Америк нь хаана байгаа юм бэ? 2 далайн хооронд тэнээд тийм юм олж харсангүй. Харсан нь гэвэл 120 сая хүн л байлаа. Одоо 250 сая болж” гэсэн гэдэг. Харин Америкийн ерөнхийлөгч асан Ж.Буш ихэр худалдааны цамхагт террористууд халдаж олон мянган хүн амь эрсдсэний дараа тэдний ар гэрийхэнд хандаж “Америкийн ард түмэн сэрэхтүн. Бид тэднийг заавал барина. Ингэхийн тулд дан ганц ерөнхийлөгчийн захиргаа, батлан хамгаалах яам тэмцээд нэмэргүй. Үүнд Америкийн ард
түмний эмгэнэн гашуудсан царай бус эрэлхэг, хатуу чанга сэтгэл чухал. Тиймээс эх орныхоо төлөө сэтгэлээ чангал. Та бүхэнгүй бол Америк орон юу ч биш” хэмээн ард түмнээ хэрэгтэй цагт нь сэрээж, дэлхий дахинд Америкийн ард түмэн ямар хүчирхэг гэдгээ харуулсан .
Тиймээ. Үнэхээр хичнээн сайхан улс гүрэн, хичнээн хүчирхэг цэрэг арми, ерөнхийлөгч байлаа гээд ард түмний эх оронч нэгдмэл сэтгэл байхгүй бол тэр чухам юу ч биш. Тийм биз дээ..
Монголд ч ялгаагүй. Монголын ард түмэн эвтэй байхдаа илүү хүчирхэг байдаг. Үүнийг XII-р зуунд Алунгоо эхийн сургааль баталж, 1921 онд өрнөсөн ардын хувьсгал нотолж
1990 оны эрх чөлөөний төлөөх ардчилсан тэмцэл гэрчилнэ.
Харин Орос, Монгол, Хятад гэдэг зүгээр л нэр төдий, Чингис Напелион Петерүүд гэдэг ердөө л бэлэг тэмдэг төдий. Ард түмнйий хүч үгүй бол тэд чухам юу ч биш. Ингэлээ гээд намайг эзэн Чингисийн өмнө сөгдүүлээд, эрүү өчгийг минь авч, эх орноос хөөсөн ч хамаагүй. Чухам үнэний төлөө бол би ертөнцийн хязгаарт ч амьдарч чадна.
Нэгэн цаг үед Япон оронд “Мейжигийн хувьсгал” хэмээх шинэтгэл явагдаж, ард түмэн “Дэлхийн хөгжлийг хөөж гүйцэцгээе, гүйцэж түрүүлцгээе” хэмээх уриан дор эх орныхоо төлөө, ирээдүйнхээ төлөө нойроо хасч ажилласны үр дүнд өнөөгийн үсрэнгүй хөгжилт Япон орон өнгө төрхөө олсон байдаг. Үнэхээр ч ард түмэн хүсч л байвал, ард түмэн тэмцэж чадвал ямарч нийгмийг, ямарч хөгжлийг бүтээж чадна.
Ард түмэн түүхийг бүтээдэг, түүх өөрөө ард түмнээс эхэлдэг.
Энэ бол түүхээр шигшигдсэн үнэн.
Харин одоо эртнээс улбаатай Монгол цусаа цэвэр хадгалах нь газар доорх эрднэсийг алдхуу? Аврахуу гэдгээс илүү чухал болоод байна. Агуу Еврей үндэстэн мөхснөөс хойш тэдний түүхийг хэн ч бичээгүй. Тэгснээрээ тэд өнөөгийн бидэнд зөвхөн эртний түүх, дурсамж төдйи л ойлгогддог. Харин “Монгол гэх улс байсын” гэж ирээдүйд хэлэгдэхгүйн тулд Монголын ард түмэн бид идэж уухын тухай өдөр хоног аргаацан өчүүхэн хэрүүлээ орхиж, цаашид Монголын түүхийг хэн, хэрхэн бичих тухай алсыг харан бодох цаг иржээ.
Монголын ард түмэн мянган жилийн дараа ч мохошгүй эрэмгий байг....

1 comment:

tsegi said...

yaaay,nre tn shu!!!goy bchsn bn :)