Thursday, May 13, 2010

Депрессийн түвшинг тодорхойлох тест

20-30 минутын хугацаанд уг бланкыг бөглөх ёстой. Дараах томьёогоор депрессийн түвшинг тодорхойлно. Доорх асуултуудыг анхааралтай уншиж удаан бодолгүй доорх хариултаас өөрт тохирохыг сонгоно.

А- Хэзээ ч үгүй       С- Үргэлж
В- Заримдаа             D- Дандаа

Асуулт.

1. Би өөрийгөө бусдад хууртагдсан мэтээр мэдэрч байна.
2. Би зөвхөн өглөөд л өөрийгөө сайн байгааг мэдэрдэг.
3. Надад уйлахад тун ойрхон нөхцөл байдал тохиолддог.
4. Би шөнөдөө муухан унтаж хонодог.
5. Сүүлийн үед хоол идэх дур хүсэл муудгүй байна.
6. Царайлаг эмэгтэйчүүдийг харах, тэдний бусадтай ярилцаж байгааг харах надад таатай байдаг.
7. Би өөрийнхөө турж байгааг мэдэрч байна.
8. Түгжигдмэл байдал миний сэтгэлийг зовоож байна.
9. Миний зүрх ердийнхөөсөө илүү хурдан цохилж байна.

10. Би ямар нэгэн шалтгаангүйгээр их ядарч байна.
11. Би урьдын адил ойлгомжтой бодож сэтгэж байна.
12. Миний хувьд чаддаг зүйлээ хийх нь надад амар хялбар байдаг.
13. Би ямар нэг таагүй байдлыг мэдэрч үүнээсээ болоод тайван сууж чадахгүй байна.
14. Би ирээдүйдээ итгэл төгс байна.
15. Би урьдынхаасаа илүү цочромтгой хөөрүү болсон.
16. Миний хувьд аливаад шийдвэр гаргах нь амархан байдаг.
17. Би өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй гэдгээ мэдэрч байна.
18. Би амьдралдаа сэтгэл хангалуун байна.
19. Хэрвээ би үхчихвэл бусад хүмүүст амар байх юм шиг мэдрэмж төрж байна.
20. Би бусдыг үргэлж баярлуулж байсандаа одоо ч баяртай байна.

Оноо тооцох

Асуулт          A        B     C        D

1-р асууlt       1         2     3        4   
2-р асуулт     1         2     3        4   
3-р асуулт     1         2     3        4 
4-р асуулт     1         2     3        4
5-р асуулt      1         2     3        4
6-р асуулт     1         2     3        4
7-р асуулт     1         2     3        4
8-р асуулт     1         2     3        4
9-р асуулт     1         2     3        4
10-р асуулт   1         2     3        4
11-р асуулт   1         2     3        4
12-р асуулт   1         2     3        4
13-р асуулт   1         2     3        4
14-р асуулт   1         2     3        4
15-р асуулт   1         2     3        4
16-р асуулт   1        2      3        4
17-р асуулт   1        2      3        4
18-р асуулт   1        2      3        4
19-р асуулт   1        2      3        4
20-р асуулт   1        2      3        4
ДТ- депрессийн түвшин

Шууд утга /ШУ/ - асуултууд 1,3,4,7,8,9,10,13,15,19 авна. (өөрөөр хэлбэл шууд оноог хүснэгтийн дагуу тооцно.) Жишээ нь: 1-р асуултад хэзээ ч үгүй гэсэн хариулт сонгож 1 гэсэн тоог дарсан бол 1 оноо.


Эргэх утга /ЭУ/ - 2,5,6,11,12,14,16,17,18,20 асуултуудад эргэх утгатайгаар оноог тооцно. Өөрөөр хэлбэл оноог эсрэг талаас нь тооцно гэсэн үг юм. Жишээ нь: 2-р асуултад хэзээ ч үгүй гэсэн хариулт сонгож 1 гэсэн тоог дарсан байвал ч гэсэн оноо авна. Харин 5-р асуултад 2 гэсэн тоог дарсан байвал 3 оноог тавина. 6-р асуултад 3 гэсэн хариулт өгсөн байвал 2 оноо. Харин 11-р асуултад 4 гэсэн тоог дарсан бол 1 оноог өгнө. Асуултын дугаарыг сайн харж оноогоо тооцоорой.

2 хэсэгт авсан онооны нийлбэрийг дахин нэмж эцсийн үнэлгээ гаргана.

ДТ= ΣШУ+ ΣЭУ томьёогоор нийлбэр оноог гаргана.

Гэх мэтээр ДТ-г 10-80 онооны хооронд үнэлнэ. Хэрвээ ДТ 50 түүнээс бага оноотой бол та депрессгүй. 50-59 оноотой бол хөнгөн хэлбэрийн депресстэй. Өөрөөр хэлбэл нөхцөл байдлаас үүссэн нейврозтой байгаагийн илрэл юм. Хэрвээ 60-69 оноо авбал депрессийн түвшин дундаж харин 70 аас дээш оноо авсан бол депрессийн тодорхой түвшинд байгааг илтгэнэ.











                                                П.Одгэрэл "Өөрийгөө танихыг хүсвэл" 2007 он

No comments: