Saturday, April 30, 2011
Хүнийг тодорхойлох хүчин зүйлүүд
1. Биеийн боловсрол: насандаа тохирсон бие махбодь, биеийн зохистой харьцаа, хүч чадал, тэнцвэржилт, чийрэгжилт, авхаалж самбаа болон энэ бүгдийг нэгтгэсэн эрүүл саруул байдал
2. Оюуны боловсрол: сэтгэхүй, сэтгэн бодох чадвар, ой тогтоолт, анхаарал, оюуны хөгжлийн эерэг хөгжлөөр тодорхойлогдоно. Олон талын мэдлэг ба түүнийг амьдрал, практикт бүтээлчээр хэрэглэх чадвар
3. Сэтгэлийн боловсрол: өрөвдөх, хайрлах, энэрэх гэх мэт хүний сэтгэлийн үйлүүдээр илрэх бөгөөд хүний зан төлөв, авир араншин, сэтгэлийн хөөрөл гэх мэт сэтгэлийн эрдмүүдээр тодорхойлогдоно.
4. Сэтгэлгээний боловсрол: өөртөө оюуны болон сэтгэлийн боловсролыг нэгтгэдэг бөгөөд энэ утгаараа ч хүний аливааг ухаарах чадвар буюу ухамсар, ухаан, ухаарал, дотоод мэдрэмж тэдний хөгжил боловсролоор тодорхойлогдоно.
5. Харилцааны боловсрол: хүнээс байгальтай, хүнээс нийгэмтэй, хүнээс хүнтэй болон бусад зүйлтэй харилцах харилцаагаар тодорхойлогдоно.
Labels:
мэргэжлийн дагуу
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment