Saturday, April 30, 2011

Гэрийн нөхцөлд арьсаа хэрхэн цагааруулах вэ?

.Арьсаа цайруулахаас гадна эрүүл өнгөлөг байлгахад юун түрүүнд өөрийн арьсны төрөлд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэх нь чухал билээ. Та цайруулах үйлчилгээтэй тос, цэвэрлэгч хэрэглэж мөн болно.
Гэрийн нөхцөлд арьсаа цагааруулах цөөхөн жорыг та бүхэндээ танилцуулж байна.

• Жүржийн хальсыг наранд сайтар хатаа. Бүрэн хатсаны дараа жижиглэн нухаж нунтаг хэлбэртэй болгоно. Бэлдсэн нунтаг дээрээ түүхий сүү хийнэ. Ингээд бэлэн болсон бэлдмэлээ орой бүр арьсаа цэвэрлэснийхээ дараа түрхэнэ. Нүүрний маск мэт хатсаны дараа бүлээн буцалсан усаар арилгана.

• Хачирхалтай нь төмсөнд арьсыг цайруулах үйлчилгээтэй бодисууд агуулагддаг.Төмсний шүүсийг шахан гаргаж түүнийг арьсан дээрээ түрхэх нь жижиг батгуудыг арилгах мөн арьсны өнгийг сэргээхэд ихээхэн тус болох болно. Төмснөөс гарах шүүс нь байгалийн гаралтай учир өдөр бүр нүүрэн дээрээ маск болгон тавьсан ч болно.

Дээрх аргыг туршиж үзээрэй. Мөн мэргэжлийн хүний зөвлөгөөг авч өөрт тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг авахыг зөвлөж байна.
эх сурвалж: www.zaluu.com

No comments: