Saturday, April 16, 2011

Шашин

Би бүтээсэн. Би бүтээхдээ цаг хугацааны нум сум бүтээсэн. Нумыг нь өөрийн оюун ухаанаар сийлэн хээлж, сумыг нь сэтгэл доторх бадрангуй хүсэл эрмэлзлээ парангейтын +270 хэмд халаагаад цутгаж хийсэн.
Миний гайхамшигт бүтээл ертөнц даяар ус нэвчих мэт нэвтрэн орж, түүний мөн чанарын тухай надад өгүүлэх ёстой.
Анхны сумаа би ийнхүү тавьсан юм.
Тэртээ XIV-XV зуунд сум минь очиж. Тэрээр Түвдэд Богд Зонховагийн үүсгэсэн гелуклагын нэг салбар нь бидний мэдэх шарын шашин бөгөөд Монголд анх Их хүрээний хамба лам, буддын гүн ухаантан Л.Агваанхайдав үүсгэжээ. За тэгээд л олон янзын сүм дуган бий болж, лам хуврагууд ч нийгэмд томоохон байр суурь эзлэх болж... төдөлгүй ард олны инэнх нь уг шашиныг сүслэн биширч, хүн амын дийлэнх олонх нь лам болон хувирцгааж... угаасаа Монголчууд нэг туйлширхаараа хүний үг сонсох “чихтэй толгой” байдаг биш, за тэгээд ч тэр үеийнх нь нөхцөл байдалд лам болох нь илүү дээр байсан ч байж болох. Тийнхүү явсаар Монгол түмэн 2 зууны турш эл шашинаар амьсгалсаар XXI-р зуунтай золгожээ.


Сэтгэхүйн мөнөөх сум минь шалбарч, өнгөө алдсаар наашлав.
Учир юу гэвэл шарын шашинг шүтсэнээс хойш Монгол түмэн ноомой, даруу, хүлцэнгүй болжээ. Аргагүй шүү дээ. Сургаальд нь Хөнгөн савсаг явдал түмний шившиг бус уу
Хүчир догшин авир төрийн гутаал бус уу
Хэмээн сургадаг нь эрэлхэг зоригтой, хүчирхэг эрэмгий Монгол түмэнг өөрчилж, олон жилийн кологчилол, дарлал мөлжлөгөөс ангижирч чадахааргүй байдалд хүргэсэн ч байж магад. Үгүйсгэх аргагүй. Шашин хөгжсөөр, түгсээр, тархсаар...
Сум минь зэвэрч эхлэв.
Монгод айл бүрийн хойморт амарлингүй дүрт хуврага болох Дорно дахины гүн ухаантан Будда, эртний үлгэр домгийн ертөнцийг бүтээгч Бурхан багш хоёрын хөрөг залаатай байх нь олонтаа. Тийм л шашинлаг, номчирхог хүмүүс юмуу гэхээр энэ 2-г нэг хүн гэж ойлгоод байх нь мөн л олонтаа тохиолдоно. Үгүй ер нь шүтэж байгаа шашиныхаа эрхэм дээд хуврагаа танихгүй байна гэдэг, тэгээд түүнийгээ харанхуйгаар шүтнэ гэдэг юутай оюун санааны доройтол вэ? ёстой л “Газар дэлхий хэмжээлшгүй их усан дээр хөвж явдаг. Яг л мод, бусад хөвөгч биет шиг хөвж явдаг болохоор газар дэлхий ийм хөдөлгөөнгүй мэт сэтгэгдэл төрүүлж буй хэрэг” хэмээн Фалес эндүүрч явсан шиг Монгол түмэн бөөгийн шашинаа хойш тавин байж шарын шашиныг мунхран шүтсэн нь манай түүхийн ёстой том эндүүрэл, том завхрал болсон гэдгийг тэмдэглье!
Нэг удаа Диоген гэгээн цагаан өдрөөр дэн бариад хотын гудмаар явж буйг харсан хүмүүс учрыг асуувал “би өөдгүй амьтдыг бус жинхэнэ хүн шиг хүнийг хайж явна” гэсэн гэдэг. Яг л үүний адил Монголд дэн битгий хэл 500-н ламп барьж хайгаад ч шашин ба түүний мөн чанар, бодит ертөнц 2-н хоорондох ялгааг ухааран мэдэх хүнийг олоход бэрх.
Бүхий л бурхан шашин шүтэгчид “Бурхад хамгийн мэргэн, түүний сургааль бүхнээс агуу” гэж итэгцгээдэг. Гэвч үнэндээ хүн гэгч энэ л сургааль номлолын дагуу явсаар амьдралд идэвхгүй, өөртөө бус хаа нэгтэйгээс үзүүлэх далдын хүчинд итгэж, сул дорой болдог. Тэгвэл юу хамгаас эрхэм, юуг бид нандигнан шүтэх ёстой вэ? гэдгийг одоо би хэлье. Тэр бол цаг хугацаа. Тэр бүхнээс агуу, тэр бүхнээс бүтээлч. Үнэндээ дэлхийн дулаарал, эсвэл хорвоо ертөнцийн нууцлаг бүгдийг өнөөх Манзшир, Ногоон дарь эх гээд аль нь ч бидэнд хэлээгүй, харуулаагүй. Эцсийн эцэст хөвөн өнгөрөх, зогсолтгүй урагшлах цаг хугацаа л бидэнд мэдрүүлж, бидэнд харуулсан.
Тэгээд ч ер нь хойд төрөлдөө ахин хүн болох ч гэдэг юмуу, аль эсвэл бурхан багшийн нирваан дүр болох интэр гээд элдвийн хийрхлээр өөрийгөө хуурч, ирээдүй гэгч хий хоосны төлөө одоо цагийг хүлээстэй, торхонд өнгөрөөх юу нь сайхан бэ? үгүй тэгээд за хойд төрөлдөө ахин хүн болъё гэж бодъё. Урд насанд өөрт олгогдсон урт удаан цаг хугацаа буюу бид нэрлэдгээр насыг ямарч гавъяагүй, хий хоосонд итгэж өнгөрөөчихөөд дахиад ямар нүүрээрээ хүн болох вэ?
Гэвч бид цаг хугацааг бус шашин гэгч л тэр зүйлийг зуу зуун жилээр шүтсээр...
Угтаа шашин гэгч хий хоосон тэнэглэлийн л зүйл. Намайг ингэлээ гээд бурхад хараавал харааг, там гэгч тэр хачин газарлуугаа шидвэл ч шидэг. Тэнд шашин гэх мэт солиорол байхгүй бол би болоод л байна. Миний сэтгэхүйн онгод, оюуны цалгиа хэзээ ч унтрахгүй.
Бидний Монголчууд шашин мэтийн хий хоосонд итгэж, 108 үрэл тоолж, түүнийг шүтээд л амьдрал сайжраад л байх юм шиг бодож, сунаж унан мөргөж хүлээх бус орчлон ертөнцийн урсан өнгөрч буй хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, урьтан өрсөж, хийж бүтээж, Монгол гэсэн эрэмгий, хүчирхэг сэтгэлээ шүтэн, далдын хүчинд бус өөрсдийн хүчинд итгэж, цаг хугацааны үнэ цэнийг мэдэрч амьдрах цаг нэгэнт болжээ. Цаг хугацаа бидэнтэй бус ирээдүйтэй уралддаг. Тиймээс ч нэг голын усанд ахин орж болдоггүй шиг өнгөрөөд одох цаг хугацаа буцаж ирэхгүйг санах л үлдэж.
Би тэнгэрт бурхан болж биш, газарт хүн болж амьдрахыг л хүснэм. Харин та?

2 comments:

Одгэрэл said...

Бурханы шашин гэж юу болохыг ч мэдэхгүй мэдхийг ч хүсэдэггүй. Өнгөн талаас нь харсан дүгнэлт байна. Ахын дөө гүн рүү нь орж сургаал номлолыг нь судал. Өнгө мөнгө хөөцөлддөг л хүн шиг юунд юмыг гадна талаас харна вэ.

Одгэрэл said...
This comment has been removed by the author.