Friday, May 21, 2010

Дүрс ба дэвсгэрийн харьцааны ухаан буюу Гештальт сэтгэц засал



Өнгөрсөн үелүү эргэн нэг харж хүн таны сэтгэл зүрх, ухамсрыг ухан судалж, ойлгон таниулах зорилгоор гарч ирсэн нэгэн урсгал чиглэлийн тухай үзэглье..

XX-р зууны эхэнд сэтгэц ухамсрыг судлах олон янзын хандлага байсныг бид мэдэх..гэвч тэд дундаас сэтгэцийг бүхэллэг, бүтцийн тусламжтай судлах хөтөлбөрийг дэвшүүлэн гарч ирсэн Гештальт онол нь миний сонирхлыг ихээхэн татаад байгаа юм.

Нэгэнтээ л сонирхож буй болохоор хэд гурван ном сөхөж, түүхийг нь судлах хэрэгтэй. Тиймээс ийнхүү бичиж байна.

Тэнгэрт байдаг оддоос 7н бурхан, алтан гадас, тэнгэрийн заадас буюу олон оддын бөөгнөрөл 3 хамгаас хамгаас тодрон үзэгддэг шиг Гештальл онолын олон зуун хуудас түүх дундаас Вертгеймер, Перльз, Кофка, Келер нар ихэд тодрон үзэгдсэн юм.

Ерөнхийдөө бүлгийн аливаа үйл ажиллагаанд Гештальт байр сууринаас хандах хандлага Фринкл Перльзтэй салшгүй
 холбоотой. Тэрээр Берлиний их сургуулийг Нейропсихологич мэргэжилээр төгсөөд Хорнитой хамтран 1926 онд психоанализд хандаж Фрейдын зарчимд тохирсон хувийн зөвлөгөө өгөх төв нээжээ. Улмаар түүний ажил амьдралд экзистенциональ гүн ухааан, Гештальт сэтгэл судлал, сэтгэцийн асуудлын Физиологи илрэлийн талаарх Вильгельм Райхын онол мэдэгдэхүйц нөлөөлсөн. Гэвч чөлөөтэй сэтгэж ухаалаг амьдрахад ннийгмийн орчин саад болох тохиолдол олонтаа тохиох учир тэрээр 1933 онд Гитлерийг засгийн эрхэнд гарахад Америкруу цагаачилжээ.

“Ямарч дайн ялалтаар үл нөхөгдөх гэмт хэрэг мөн” гэгчээр Дэлхийн 2р дайны улмаас бий болсон аргаа барсан байдал, эдийн засгийн ганхалт, хүмүүнлэг бус байдал, зэрэгтэй холбогдсон Экзистенционализм онол гарч иржээ. Тэр нь хүний эрх чөлөөний тухай, өөрийн дотоод ертөнцийнхөө төлөө хүлээх хариуцлагын талаарх төсөөллүүдийг сэтгэл судлалын шинжлэх ухаанд оруулж иржээ.

Аливаа юм цор ганцаар оршоод төгс төгөлдөр байдаггүй...

Хүний хувийн хөгжлийн түүхийг голчлон авч үздэг Психоаналитик чиг хандлагаас хөндийрөхөд экзистенционализм Перльзд тус болсон гэж хэлэхэд болно. Түүний хийж байсан, мөрдөж байсан олон үйл хэргээс миний бодол санаатай ихээхэн нийцэж байгаа нь тэрээр үйлчлүүлэгчийнхээ зан үйлийн гадаад тодорхой харагдах илрэлд гол анхаарлаа хандуулан, харин ухамсарт бус үйлийг тайлбарлахад ихээхэн болгоомжтой хандаж байсан явдал юм. Мөн тухайн үед оршин тогтнож байгаа байдлаа хүмүүс хэрхэн мэдэрч байна вэ? гэдгийг экзистенционализмд тайлбарлахыг хичээдэг бол Сонгодог Гештальт сэтгэл судлал нь өөрийнхөө оршин тогтнож байгаа байдлаа хэрхэн хүртэн хүлээн авч байна вэ? гэдэгт хариулахыг хичээдэг. Үнэхээр ч энэ нь зөв. Хүн эхлээд өөрийнхөө оршин тогтнолын үндсийг ойлгох ёстой. Тийм биз дээ....

Хөгжил гэдэг хамтын үйлдэл...

Гештальт сэтгэл судлалыг үндэслэгч Келер \1947\, Кофка \1935\, Вертгеймер \1945\ нар салангид тасархай үйл явдлуудыг тодорхой бүтцэд оруулан утга төгөлдөр болгоход хувь хүний идэвх чармайлт чухал үүрэгтэй гэдгийг онцолсон байдаг. тэд сэтгэцийн процесс бол түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн механик мэтээр үзэж байсан өмнөх онолуудын эсрэг өөрсдийн онолоо дэвшүлсэн. Тэднээс өмнөх онолуудад хүмүүс юмсын хүртэгдэх үинж чанарыг идэвхгүйгээр тусгаж байдаг гэсэн үзэл зонхилж байсан байна. Урьдны алдааг засан залруулах нь нийт нийгмйин үүрэг учир засахыг оролдож байжээ. Гештальтын гол ойлголт болох “дүрс ба дэвсгэрийн харьцаа” гэх ухагдахууныг Перльз Гешталвт онолыг ашиглаж бие хүнийг судлахдаа анх ашигласан байдаг.

No comments: