Tuesday, September 15, 2015

Стрессээс сэргийлэх энгийн аргууд


  • Бишрэн шүт. Та өөрт таалагддаг олон зүйлээс бишрэн шүтэх нь өөртөө цаг зав гаргах боломж олгож, итгэл үнэмшлийг төрүүлснээр стрессээс сэргийлж чадна
  •      Өөрийгөө таньж мэд. Таньд олон сайхан чанар бий бөгөөд түүнийгээ таньж мэдсэнээр өөртөө итгэлтэй болж, аливаад өөртөө итгэлтэй хандах болно.
  •        Ажил, амралтаа зөв төлөвлө.  Аливааг цаг хугацаанд нь хийж байх таньд хуримтлагдсан ажил үүсгэхгүй, амралтын өдрөө хүссэн зүйлээ хийж өнгөрөөх боломжийг олгох болно. Амралтаа ажил шигээ төлөвлөж, цаг хугацаагаа зөв төлөвлөх нь стрессээс сэргийлэх сайн арга болж чадна. Зарим үед цаг хүрэхгүй бол хойш нь тавь. Сайн төлөвлөж чадвал та бүхнийг амжуулж чадахаас гадна стресс бухимдалгүй байж чадна.
  •       Дуу хөгжим сонирх.  Сайхан дуу хөгжим  сонсч, хүмүүстэй хамтран дуулж, бүжиглэж хөгжилдөх нь таны сэтгэлийг сэргээж, стрессийг багасгах нөлөөтэй. Үүнийг амралтын хуваарьт оруулсан байх нь таньд ихээхэн тус нэмэртэй.
  •  Найз нөхөдтэйгээ дотно харьцаатай бай.  Та хичнээн хүчтэй, зоримог байгаад найз нөхөдгүй байвал та ямарч асуудлыг амархан шийдэж чадахгүй. Найз нөхөдтэйгээ дотно харьцаатай байж, тэдэнтэйгээ сэтгэлээ онгойтол ярилцаж байгаарай.
  • Тусламж авч бай. Хүн бүрт тусламж хэрэгтэй байдаг. Гэр бүлийнхэн, найз нөхдөөсөө тусламж авч байгаарай.
  •  Дасгал, хөдөлгөөн хийгээрэй.  Идэвхтэй хөдөлгөөн, дасгал хөдөлгөөн, алхах, бүжиглэх зэрэг нь таньд идэвхтэй, сэргэлэн байдлыг нэмэгдүүлж, стрессээс сэргийлж чадна.
  • Бусдыг сонсож сур. Бухимдсан хэн нэгний үгийг анхааралтай сонсож, чин сэтгэлээсээ тусламж зөвлөгөө өгч байгаарай. Энэ нь таньд сайхан мэдрэмж төрүүлэх болно.
  •    Мэдрэхүйгээ сайжруул. Хэт ачаалалтай үедээ биедээ иллэг хийж, өөрийн мэдрэхүйд таатай байдал үүсгэх нь таньд тааламжтай байх болно.
  •   Инээмсэглэж яв.  Сайхан инээмсэглэл хүнийг байнга сэргээж байдаг бөгөөд та өөрөө байнга сайхан инээмсэглэж явах нь бусад хүмүүст хийгээд таньд ч бас таатай мэдрэмж төрүүлэх болно.
  •  Бодлоо хуваалц.  Өөрийн санаа бодлыг  бусадтай хуваалцаж, санал сэтгэгдлээ хуваалцаж байх нь таныг сэтгэлийн таагүй байдлаасаа хөндийрөхөд туслах болно.


    Та өөрөө өөртөө хамгийн сайн туслагч
    байж чадна. Таньд амжилт хүсье...

No comments: