Би бахархдаг. Би
өчүүхэн жижиг ч эх нутгийн минь элгийг дэвтээн цэнхэртэх горхиор, гийнгоон дуу
хадаан тал нутгийг сэрээх бяцхан хүүгээр бас урам зориг хүсэл тэмүүлэлтэйгээр
өглөөний наранд залбиран алхах мянга мянган эгэл ажилчидаар бахархдаг.
Бид бүхэн өөр
өөрийн замаар, тус тусын амьдралаар зүг зүг тийш алхаж байна. Ингэхдээ
“амьдрал” гэх их тогоонд аз жаргалыг бүтээн бусдадаа аягалахаар хөдөлмөрлөж
байна. Би ч гэсэн тэдний л нэг энгийн ажилчин.
Би төрийн өмнө
үүрэг хүлээж түмнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалдаг цагдаагийн байгууллагад
сэтгэл зүйч ажилтнаар томилогдон ажиллаж байна. Сэтгэл зүйч мэргэжил цагдаагийн
байгууллагад төдийгүй Монгол улсын хэмжээнд шинэ бөгөөд зайлшгүй шаардлагаар
хөгжиж байгаа мэргэжлийн нэг юм.
Монгол улсад сэтгэцийн хувьд ямар
нэг асуудалтай, архины хамааралтай, нойрны хямрал, сэтгэцийн эмгэгтэй, амиа хорлох үйлдэл хийх иргэдийн тоо жилээс жилд
нэмэгдэж байгаа нь үнэн. Үүнээс цагдаагийн байгууллагын алба хаагчдын 30,9%
буюу 3 алба хаагч тутмын 1 нь сэтгэл зүйн ямар нэг асуудалтай байна.
Түгээмэл
тохиолдох сэтгэл зүйн асуудал нь стресс ба нойрны хямрал. Мөн цагдаагийн
байгууллагын алба хаагчдаас амиа хорлосон буюу хорлох үйлдэл гарч байгаа нь бид
зөвхөн тэднээр хамгаалуулах бус тэдгээр эгэл жирийн төрийн алба хашиж буй “иргэдээ”
хамгаалах шаардлагатай байгааг сануулж байна.
Нийгэмд байдаг
нийтлэг ойлголтоор “цагдаа” гэдэг ааш муутай, хуулиар “далимдуулж” энгийн
иргэдийг дээрэлхэж, төрийн хувцас өмссөн бүдүүлэг амьтад байдаг. Гэвч цагдаа таньд
үйлчилж, таны төлөө 24 цагийн дотор архидан согтуурсан, амиа егүүтгэсэн гээд
уйлсан гуньсан, хашхирч орилсон нийгмийн сөрөг гэх бүхэнтэй нүүр тулдаг.
Ингэхдээ тэд ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө шөнө нь хар дардаг, өдөр нь
ачааллаас үүдэлтэй стресст өртдөг. Цэрэгжсэн хатуу дүрэмд захирагдаж, “мэдлээ,
гүйцэтгэе” хэмээн тушаалаар эрх дураа хязгаарлуулсан ч төрийн өмнө амь биеэ үл
хайхрах тангарагаа санаж мөрдөсний чимгээр сэтгэл нь сэргэдэг цагдаагийн алба
хаагчидаар би бахархдаг. Бас тэдний сэтгэцийн эрүүл мэндийг сахин хамгаалах
үүрэг хүлээсэндээ баярладаг.
“Ñýòãýë ç¿é÷ áîë ýì ¿ã¿é, ìýñ ¿ã¿é ñýòãýëèéí ýì÷ þì” хэмээсэн шиг
нийгмийн сөрөг бүхнийг сөрөн зогсдог цагдаагийн байгууллагын алба хаагчидад
эмгүйгээр, мэсгүйгээр сэтгэлийн амар амгаланг бага ч атугай өгөх үүрэгтэй энэ
ажилдаа би дуртай.
“Эрүүл биед
саруул ухаан оршдог” гэдэг. Харин би
“Саруул ухаанд
эрүүл бие оршино” гэж хэлмээр бүр цааш нь тунхагламаар байна.
No comments:
Post a Comment