Friday, March 17, 2017

Мэйсоны 11 дүрэм

Амжилттай сайн харилцаа тогтооход тань туслах дүрмийг толилуулж байна.
  1. Ном адил ашиг тусаа өгөх найз нөхрөө сонгож ол. Таныг дээшлүүлэн дэвшүүлж, хөгжилтэй сайхан болгох зүйл бол маш сайн ном, тун сайн найз тань билээ. Найз нөхөр тань юунд ч тус үл болох, бүрэг чимээгүй хүн бол та өөрөө найз нөхдийнхөө төлөө хичээх хэрэгтэй. Ашиг тусыг авч чаддаггүй, тус нэмрээ ч өгч чаддаггүй найзаас бол холдож явсан нь дээр.
  2. Хүний зан төрхийг ойлгодог бай. Өөрөөс тань илүү байх юм бол найзаасаа олон юм асууж байх хэрэгтэй. Найз нөхөр тань өөрөөс тань дутуу байвал түүнийг дэмжиж, тусла.
  3. Бүх юм намуухан чимээгүй болоод ирэх үед бүх хүн яриа хөөрөөнд оролцох боломжтой өргөн сэдвийг хөндөн тавьж, байдлыг хөгжилтэй болго. Таарч тохирох яриа үүсэх нөхцөлийг урьдчилан  үүсгэх нь чухал.
  4. Шинэ, чухал зүйл болон хэрэг болох юм сонсвол хурдхан тэмдэглэж ав. Тэгээд үлдээгээд авах үнэ цэнэтэй зүйл байвал бүгдийг үлдээгээд, хэрэггүй юмсыг бүгдийг хая. 
  5. Найз нөхдийнхөө дунд байгаа байхгүй нь үл мэдэгдэх маягаар байж болохгүй. Хөгжилтэй, аятай уур амьсгал бий болгохын тулд хичээн, бусад тань хүлээн авахуйц яман нэгэн ярианы сэдвийг ол. Дуугүй байх бол том алдаа шүү. Саналаа шулуухан хэлэх юм бол ердийн зүйл ч байсан дуугай байснаас л илүүтэйгээр баярлаж хүлээн авна. Харин энэ нь дараагийн ямар нэг үйлдлийн шалтаг болохыг ойлгоорой. Бүгд чимээгүй болчих юм бол яаж ийж байгаад чимээгүй байдлыг эвдэх хэрэгтэй. Бүгд л танд талархана. 
  6. Ярьж хөөрөхдөө яарч сандрах хэрэггүй. Яриа хөөрөө улам өрнөсөн ч өөрийгөө "холдуулан", ярианы өрнөлийг яах аргагүй өөрийн гарт орж ирэх хүртэл хүлээ. Тэр үед та өөртөө итгэлтэйгээр ярьж чадна. Тун сайхан зүйл байлаа ч гэсэн ярьсан юмаа дахин бүү ярь.
  7. Хүн бүр өөр өөрийн дутагдал, алдаатай байдгийн адил хүн бүр өөр өөрийн санаа бодолтой гэдгийг санаж явах хэрэгтэй. Тийм учраас нөхдийнхөө өмнө богино сэтгэлээр бусдыг шүүмжлэн, эсэргүүцээд байхгүйг хичээ.
  8. Найз нөхөд тань худлаа ярин, ёс бус авирлаад байвал үг хэлээр анхааруулж болохоор бол анхааруулж, тэгээд болохгүй бол юу ч битгий хэл, бүр тэгээд болохгүй бол тэндээс гарч явах хэрэгтэй.
  9. Энэ талаар мэргэжлийн хүн нь би шүү, гэх юм уу эсвэл би л бусдаас илүү авъяастай юм байна гэх мэтээр бусдынхаа анхаарлыг татаж болохгүй.
  10. Тэнэг хоосон яриаг тэвчээртэй сонс. Мэдээж санал нэгдэх аргагүй л дээ, гэхдээ ямар нэгэн байдлаар хэрэг болж ч мэднэ.
  11. Тайван амгалан, сэтгэл уужим байдалтай бай. Бусдыг ч ийм байдалд оруул. Хэрэв ийм байвал улам бүр ашиг тусаа өгөх санал бодол толгойд ороод ирж мэднэ. 
                                                        Эх сурвалж: Өөрийгөө хурцлахуй. Жон Тодд. УБ.,2008

No comments: